gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     6.03
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 6.03
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Чингис хааны гүн ухааны морьтон баатрууд аа, туслаарай!

Нийгэм
2013-12-18
0
Twitter logo

Чингис хаан тэртээх XIII зуунаас энэ зуунд “морилон ирж” хувийн академиа байгуулчихсан шүү дээ.

Тэр академийн ерөнхийлөгч П.Давааням гэж “гоц ухаантай хүү” бий. Наргиангүйгээр хэлбэл П.Давааням гэдэг хүн  “Чингис хааны академи”-ийн ерөнхийлөгч бөгөөд тус байгууллагаас “Чингис хааны гүн ухааны морьтон баатар” гэдэг шагнал санаачлан албан ёсоор зохиогчийн эрхээ авчихсан аж.

Энэ цолыг дэлхийн 141 орны гурван тэрбум хүний дотроос шүүрэн шанагаар шүүж өндөр үзүүлэлтээр шалгаруулдаг гэж байгаа. Тухайлбал Чингис хааныг хамгийн сайн дээдэлэн, шүтэн биширсэн, оюуны өндөр чадавхитай, хүмүүнлэгийн үйлстэн 30 сая хүнийг шагнахаар товлоод байв.

Анхны шагналыг нь их аварга Д.Дагвадорж 2010 онд гардан авсан. Тухайн үед шагналын үзүүлэлтэд нийцэх эсэх дээр гайхаж эргэлзэх нь цөөнгүй байсан ч алмайрсандаа ч гэх үү, баяр хүргэж алга ташаад өнгөрсөн. Харин үүний дараах шагналын эздийг тойрсон дуулиан доог тохуу үргэлжлүүлэх болов. Учир нь 2011 оны тавдугаар сард “Чингис хааны гүн ухааны морьтон баатар” одон медалийг ардчиллын “алтан хараацай” С.Зориг агсанд нэхэн олголоо. Дараа нь тухайн үеийн УИХ-ын гишүүн асан Ц.Нямдорж, Н.Батбаяр, С.Эрдэнэ, Ш.Сайхансамбуу нарт “өгч” орхив. Өөрөөр хэлбэл өнөөх их хааны гүн ухаантан морьтон баатрууд нь эдүгээ цагийн улстөрчид болж уг шагнал улстөржиж эхлэв. Харин “Хэл, хил, мал гураваасаа салбал...” хэн болж хувирахыг сануулсан зохиолч З.Дорж гуайд өгсөн нь зөвдсөн байх. Эрхэм зохиолчийн их хаанаас үл дутах афоризм нь манай тусгаар тогтнолоо тунхагтай эн тэнцэхүйц үнэ цэнтэй сургаал учраас тэгтлээ марган мэтгэлцэх хүн олдоогүй бололтой.

УИХ-ын 2012 оны сонгуулийн жил. “Чингис хааны академи”-ийн ерөнхийлөгч Ногоон намаас нэр дэвшээд тун завгүй байв. Тэгээд ч тэр үү, уг шагналын талаар шинэ мэдээлэл дуулдаагүй. Харин өнгөрсөн долоодугаар сард  “том” нэртэй академийнхаа нэгэн гишүүн болох Д.Төмөрбаатар гэдэг академичийг “Чингис хааны гүн ухааны хүлэг баатар” цолоор шагнасан. Бодвол “Хүлэг баатар” нь “эгэл баатар”-аасаа арай том цол бололтой юм.

Ийнхүү монголчууд нэлээд хэдэн гүн ухаантай, морьтон баатартай болсон. Энэ хүмүүс Монголд ямар сайн сайхан зүйл хийв, нэмүү өртөг үйлдвэрлэв үү, нэр хүндийг нь өсгөв үү гэдгийг эргээд харахад хэлэх үг олдохгүй юм. Эсвэл гүн ухаантай, морьтой, морьгүй баатрууд маань ийм даруухан, үг дуу, үйл хөдлөл цөөнтэй байдаг юм болов уу.

Өнөөдрийн байдлаар анхны шагналтан их аварга Ардчилсан намд элссэн. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж, МАН-ын гишүүн Ш.Сайхансамбуу нарын хувьд зөвхөн хэл үгээрээ сөрөг хүчнийхээ үүргийг “нэр төртэй” биелүүлж явна.

Харин Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ яг шагнуулсан номинациараа буюу хүмүүнлэгийн салбарт түүхэн гавьяа байгуулж болохуйц үүрэг хүлээсэн билээ. Мөн Эдийн засгийн хөгжлийн сайд Н.Батбаярт том боломж буй ч одоогоор нүдэнд үзэгдэж гарт баригдах “баатарлаг үйлдэл” олдохгүй л байна. Уг нь түүхэн хүн гэж хэлж болох Боорчийн нэрэмжит шагнал гэх боловч шагнуулсан хүмүүс нь Боорчи гэж хэн байсныг мэддэг эсэхийг бүү мэд.

Дашрамд дурьдахад Ш.Сайхансамбуу, Н.Батбаяр нар энэ шагналыг авснаасаа хойш нэг нь галд дуртай, нөгөө нь галд өртөмхий болоод байгаа нь сонирхолтой. Харин Чингисийн үр сад гэж хөөрдөг эгэл бидэнд “Чингис хааны гүн ухааны морьтон баатрууд”-ын онцгой чадвар, гүн ухаан тэргүүтэн яг одоо хэрэгтэй л байна. Даанч туслах сэтгэл үгүй бололтой. Уг нь Чингис хаан “Бие бөх бөгөөс ганцыг ялъяу. Сэтгэл бөх бөгөөс олныг ялъяу” хэмээн сургасан гэж түүхэн сударт тэмдэглэсэн байдаг юм билээ.

Тэгэхээр уг шагналын эзэд ч Чингис хааны нэгэн адил гүн ухаанаа ажил хэрэг болгоосой. Эв нэгдлийн үзлийн үндэс болсон итгэлцлийн талаар нэгээхэн ч гэсэн үг унагаасай билээ. Дахин хэлэхэд “Чингис хааны гүн ухааны морьтон баатрууд”-ын туслалцаа одоо л хэрэгтэй байна даа.

У.Оргилмаа

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан