Манайхан хэл бичгийн хэдэн эрдэмтнээ саяхныг хүртэл “жилд хэдхэн үгийг бичих дүрмийг өөрчилөхөөс өөр ажил хийдэггүй, сул цалин авдаг нөхдүүд” хэмээн гоочилдог байв даа.
Гэтэл шүүмжлэлийг авсан шиг авсан гэдгээ харуулах гэсэн юм уу, монгол хэлний зөв бичгийн дүрмэнд өөрчлөлт оруулж, ь, ъ, щ, й үсгүүдийг хасах тухай шийдвэр гаргаад ирчихжээ. Гэсэн ч “Хийх юмаа олж ядсан” гэх улиг болсон шүүмжлэл тасарсангүй.
Гарч байгаа мэдээллүүдийг дүгнээд үзэхэд энэ ажлыг эрдэмтэд өөрсдөө ч хийчихээгүй болох нь мэдэгдээд байна. Их л “дээрээс шидсэн чулуу” бололтой. Эрх баригчид гэсэн үг. Эсвэл тэдний дээр байдаг шар толгойтнууд хийлгэж байж ч мэднэ. Энэ талаарх сэтгүүлчийн асуултад МУИС-ын Ш.Чоймаа доктор “Энэ талаар мэдээлэл өгөх боломжгүй, дээрээс тийм үүрэг өгсөн” гэж хариулснаас ингэж дүгнэж байгаа юм.
Шинэ дүрэмтэй холбогдон гарах зардал, алдагдал зүйрлэшгүй их болохоор ийм зүйл сэдсэн нөхдүүдийг харааж зүхсэн ч багадана. Аль ч талаас нь бодсон энэ бол эх хэлээ хайрласан бодлого биш. Харин мөнгө олох гэсэн, олигархиудын гар хөл болсон улс төрчдийн бодлого яваад байна. Харин тэр их мөнгө нь иргэдийн халааснаас гарна. Шинэ дүрэм гэгч гарах болсон зорилго, үйл явц ирээдүйд хэрхэн өрнөх хоёр, гурван замыг би харж байна. Эхнийх нь...
Шинэ дүрэм хэрэгжсэний маргааш...
Иргэн Батсайхан энэ өдрөөс эхлээд Батсаихан болно. Иргэний бүртгэл гэдэг тоглоом биш. Ойролцоо уншигдаж байгаа ч нэг үсэг л зөрсөн учраас иргэний үнэмлэхээ солиулж таарна. Монгол Улс даяар иргэний үнэмлэх шинэчлэх ажил өрнөх нь. За тэгээд жолооны үнэмлэхтэй нь жолооны үнэмлэхээ, банкны цахим картаа солиулах ажил гарна даа. Энэ балай юмнаас болж хэчнээн маргаан будлиан гарч, хэчнээн хүн шинээр бий болж, хэчнээн хүн алга болох юм бүү мэд. Олигархиуд, тэдний гар хөлд болсон улстөрчид энэ ажлаас хэдэн арван тэрбум төгрөг цохино. Дүрмийг УИХ баталсан болохоор “за” товчлуур дарсан гишүүдэд тодорхой хувь нь очих ч магад.
За гэтэл, Монгол Улсад байгаа бүх ном зохиол алдаатай болж хувирав аа. Тэднийг дахиж хэвлүүлнэ ээ. Шинэ зуух тавьж өгөхдөө хуучин зуухыг нь хураадаг шиг юм болохгүй л байх. Гэхдээ л хүн авахгүй байсан ч гэсэн хэвлүүлнэ. Алтан санд байгаа зохиолуудаа бүгдийг нь дахиж хэвлүүлээд ард түмэндээ “шахчихна”. Банк санхүүгийн байгууллага, хөдлөх, үл хөдлөх хөрөнгийн баримт бичиг гээд өч төчнөөн зардал иргэн Батсаихан, Баярсаихан, Номтоибаяр, Бакеи нараас гарна. Мөнгөтэй хүмүүст бол энэ юу ч биш л дээ. Хамгийн харамсалтай нь хүмүүс шинэ дүрмэнд зохицох гэж өчнөөн ажил удаад, бүх юм яг цэгцрэх гэж байхад “Шинэ дүрэм ёстой балай юм байна больё оо” гэдэг байхгүй юу. Ингэхэд хүмүүс дуртай хүлээж авна гэдгийг шинэ дүрмийг санаачлагчид анхнаасаа л мэдэж байсан байж таарна. Иргэний халааснаас олигархийн халаас руу дахиад л мөнгө урсана. Ингээд “хамгийн боловсон луйвар” гэж түүхэнд үлдэнэ.
Хэлбичгийн дүрэм хэрэгжсэнээс хойш олон жилийн дараа...
Эрх баригчид эрдэмтэдтэйгээ нийлээд үнэхээр хэлбичгийн дүрмээ нэгмөр болгож авья гэж бодсон байжээ. 20 жилийн дараа хэлбичгийн дүрэмтэй холбогдон гарах хүндрэлүүд нь арилна. Гэвч үүний цаана өөр аюул нуугдаж байгаа. Залуу иргэдийн оюуны чадамж буурна. Монгол хүний дундаж IQ хэдхэн жилийн дотор 10-20-иор буурна. Бид дунд сургуулийн сургалтын хөтөлбөрөөсөө эхлээд бүхнийг хялбарчилж, шинэчилж байна. Гэтэл амьдрал гэдэг чинь тийм хялбар биш шүү дээ.
“Би сэтгэж байна, тийм учраас хөгжиж байна” гэж үнэн. Эрдэмтэд сүүлийн үед “Дэлхий нийтээрээ тэнэгэрч байна” гэж халаглах болсон. Энэ нь бүх зүйлийг хялбарчилж, сэтгэн бодох шаардлага үгүй болсонтой холбоотой гэж шууд хэлдэг. Энэ бол манайх шиг жижиг улсад маш аюултай. Бүтээгч улсууд хэзээ нэгэн цагт экспортоо хаахад шууд авч хэрэглэж байсан улсууд гар мухардаж, мөхлийнхөө замд орно.
Алдаагүй байгаа дээрээ больё
Буцаад энэ үедээ ирье. Одоо энэ цаг мөчид бидэнд маш том давуу тал байна. Шууд худам монгол бичигт шилжих ажлыг маш тооцоотой зохион байгуулах боломж байна. Кирилл үсэг хэзээд Оросынхоороо үлдэнэ. Харин бид монгол бичигтээ шилжчихвэл дээр дурьдсан хүндрэлүүд бүгд гарах ч эцсийн дүндээ өөрсдийн бичиг соёлоо авч үлдэнэ. Ингэх цаг нь болоогүй гэж үзэж байгаа бол одоо байж байгаагаараа л байя. Ер нь бол худам монгол бичиг биднээс холдон холдсоор л байгаа гэдгийг бид бүгд мэдэж байгаа.
Үнэхээр сэтгэл байвал бид эрт орой хэзээ нэгэн цагт худам монгол бичигт шилжих нь зайлшгүй. Тиймээс байгаа юм байгаагаараа байж л байсан дээр. Эрдэмтэд одоо нэвтрүүлэх гэж байгаа дүрмээ “томчууд бидэнд хэцүү ч хүүхдэд анхнаас нь заачихвал хэцүү биш” гэж байсан. Тэгвэл худам монгол бичиг ч тийм шүү дээ. Өмнө нь шилжих гэж оролдож байсан. Хэний ямар улсын бодлогоор больсныг нь мэдэх хүмүүс нь мэдэж л байгаа. Тиймээс урт настай удаан жаргалтай, хамгийн гол нь үлдэцтэй л шинэчлэл хиймээр байна гэдгийг хүн бүр бодох ёстой болов уу. Манайхан ногоон хөгжил гэж их ярих болсон. Шинэ хэл бичгийн дүрмээр бичихэд өгүүлбэр дор хаяж 3-5 хувь ихсэж байгаа нь мэдэгдээд байна. Нэг хэсэг нь “албан бичгийг 12 биш 11 хэмжээгээр бичиж цаасаа хэмнэе” гэж уриалаад байдаг.
Нөгөө хэсэг нь цаас үрэх гээд байдаг. Манайх өөрөө цаас хийдэг бил үү. Мод өгч оронд нь цаас авах юм уу. Гээд бодвол олон асуудал байна. Ашиг багатай, алдаа ихтэй энэ дүрмийг баталж болохгүй ээ.
Х.Батсайхан