gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     7.17
  • Валютын ханш
    $ | 3584₮
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 7.17
Валютын ханш
$ | 3584₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Ерөнхийлөгч Н.Энхбаяр Монголын залуучуудын холбооны төлөөлөгчидтэй уулзлаа

Улс төр
2007-08-22
0
Twitter logo

Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Энхбаяр, Монголын Залуучуудын Холбооны төлөөлөгчидтэй уулзан, чин сэтгэлийн яриа өрнүүллээ.
Уулзалтын эхэнд Монголын Залуучуудын Холбооны ерөнхийлөгч Ч.Зоригтбаатар энэ онд зохион байгуулж буй “Залуу гэр бүл”-ийг дэмжих, хөгжлийн бэрхшээлтэй залуучуудын нийгэм, боловсролын асуудлыг анхаарах, үйлдвэрт ажиллаж буй охид эмэгтэйчүүдийн хөдөлмөрийн нөхцлийг сайжруулах, эрх ашгийг хамгаалах, залуу офицер, ахлагчдийн хэлний мэдлэг чадварыг дээшлүүлэх зорилгоор хийж байгаа болон төлөвлөж буй бодлого, үйл ажиллагааныхаа талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
Үүний дараа Ерөнхийлөгч Н.Энхбаяр уулзалтад оролцож буй бусад залуусын санал хүсэлтийг сонслоо.
“UBS” телевизийн сэтгүүлч А.Адилбиш баруун, алслагдсан аймаг орон нутагт ажиллаж, амьдарч байгаа залуучууд уруу хандсан төрийн бодлого үгүйлэгдэж байгааг, дуучин Дэлгэрмөрөн эх оронч үзэл, бие биенээ хайрлах, хүндэтгэх сэтгэл чухал болсныг, Дорноговь аймгийн Эрхэт сумын багш Мөнхтуул ажилгүйдэл, сургууль завсардалт орон нутагт нь их байгаад санаа зовниж явдагаа, “Дүлий иргэдийн холбоо”-ны төлөөлөлөгч Отгонбаяр хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн боловсрол, нийгмийн асуудалд онцгой анхаарах ёстой зэргээр санаа бодлоо илэрхийллээ.
Ерөнхийлөгч Н.Энхбаяр МЗХ нь манай залуучуудын эрх ашгийг хамгаалагч ууган, томоохон олон нийтийн байгууллага болохыг тэмдэглээд уулзалтад оролцож буй залууст зөвлөгөө өглөө. Ерөнхийлөгч, зах зээлийн эдийн засгийн нийгэмд хүн өөрийгөө хөгжүүлэх, бэрхшээлийн өмнө үл шантрах, сурч мэдэх, амьдрал, хувь заяаныхаа өмнө эзэн болж, хариуцлагатай байх ёстойг онцлон зөвлөлөө. Мөн залуу хүн зорилготой, өөрийн гэсэн хүсэл тэмүүлэлтэй байх ёстойг ярилаа. Залуу хүн бүр өөрийгөө хөгжүүлснээр Монгол улс орныхоо бүхий л асуудалд санаа зовниж, түүнийг шийдвэрлэх, бэрхшээлтэй бүхнийг даван туулахын төлөө хийж буй үйл хэрэг болохыг тайлбарлалаа.
Ерөнхийлөгчийн хэвлэл, мэдээллийн алба

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан