gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.10
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.10
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Иргэний нисэхийнхэн анхны даргадаа зориулан гэрэлт хөшөө босгожээ

О.Ариунбилэг
Нийгэм
2012-12-17
0
Twitter logo
О.Ариунбилэг
0
Twitter logo
Нийгэм
2012-12-17

БНМАУ-ын баатар, Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, Иргэний нисэхийн ууган дарга, хурандаа генерал Б.Цогийн мэндэлсний 100 жилийн ой өнөө жил тохиож байгаа. Өнгөрсөн бямба гаригт түүний төрсөн  нутаг Төв аймгийн Алтанбулаг сумын Засаг даргын Тамгын газрын алдрын талбайд түүнд зориулсан гэрэлт хөшөө босголоо.
    
Монголын ардын армийн эгнээнд 50 шахам жил зүтгэж, 1939 онд Халхын голын байлдаанд их бууны ангиудыг командлан оролцож гарамгай гавьяа байгуулсны дээр 1945 онд зөвлөлтийн армийн танкийн бригадыг фронт дээр командлан тулалдаж, монгол-зөвлөлтийн армиудын дайчин холбоог бэхжүүлэх үйл хэрэгт оруулсан их хувь нэмрийг нь үнэлж 1981 онд БНМАУ-ын АИХ-ын тэргүүлэгчдийн зарлигаар Батлан хамгаалах яамны нэгдүгээр орлогч сайд, хурандаа генерал Бутачийн Цогд БНМАУ-ын баатар цол олгожээ. БХЯ-ны нэгдүгээр орлогч сайд түүнийг 1957-1965 онд БНМАУ-ын Агаарын харилцааны газрын даргаар хавсруулан ажиллуулсан бөгөөд иргэний нисэхийн тээврийг үүсгэн байгуулж, бэхжүүлэх үйлст үнэтэй хувь нэмэр оруулсан юм.
    
Тэрбээр цэргийн нисэх хүчнийг иргэний нисэхийн байгууллага болгон өөрчлөн зохион байгуулах, иргэний нисэхийн шинэ хөлгүүдийг хүлээн авч нисэх багуудыг бэлтгэх, төв хөдөөгийн нисэх буудлуудыг байгуулж тохижуулах, Улаанбаатар хотын төв буудлыг өргөтгөж, төхөөрөмжлөх, нисэхийн боловсон хүчнийг бэлтгэх, нисэх бүрэлдэхүүний сахилга зохион байгуулалтыг бэхжүүлэх, нийгмийн асуудлыг шийдвэрлэх зэрэг үйлст ажил зохион байгуулах авьяас чадвар, мэдлэг оюунаа дайчилж онцгой хувь нэмэр оруулсныг иргэний нисэхийн салбарынхан гүнээ хүндэтгэн дурслаа.
    
Монгол Улсын Засгийн газрын 121 дүгээр тогтоолоор Зэвсэгт хүчний 120 дугаар ангийг Монгол Улсын баатар, цэргийн гарамгай зүтгэлтэн, хурандаа генерал Б.Цогийн нэрэмжит болгосон юм.

М.Жаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан