Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын захиргааны үндсэн зорилгыг эхлээд сонирхуулъя.
“...Байгалийн өвөрмөц тогтоц, онцлог төрх, байгалийн үйл явц, эко систем, нийслэл хотын ундны цэвэр усны нөөцийг хамгаалах, бүх нийтийн экологийн мэдлэгийг дээшлүүлж, байгалийн баялгийн тогтвортой ашиглалт, аялал жуулчлалыг хөгжүүлж, үйл ажиллагааг нь зохицуулахад оршино”
Энэ өгүүлбэрээс тус бүс нутгийн ач холбогдол хийгээд хуулиар хамгаалсан дархан эрхийг төвөггүй ойлгож болно.
Харамсалтай нь, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар улсын тусгай хамгаалалттай дархан бүсийн данснаас хасагдахад тун ойртсоныг дуулгая.
Дархан цаазат Богд хан уулын Зайсан толгой, Нүхт, “Туул” зөрлөг гээд нийслэлтэй хаяа дэр эн орших амуудад нүүрлэсэн эмгэнэлт тавилан энд бас давтагдах нь. Газрын бизнес цэцэглэж, модон, төмрөн, бетонон хашаа хаа сайгүй сэрийн босож эхэлжээ. Цааш лаад аж ахуйн нэгж, байгууллага, жуулчны баазууд, айлуудын хог хаяг дал, бохир муу усаар Горхи-Тэрэлжийн хамгаалалттай бүс бузарлагдаж, уул, толгод нь хожуулаар дүүрэхэд ойрхон байна.
Тэрэлжид данстай иргэдийн тоо автоматаар өссөний учир
Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрыг зорилоо. Замаас холгүй ойн захад тайраад удаагүй модны хожуул энд тэндгүй ёрдойн харагдана. Гүн рүү нь орвол хожуулаар дүүрсэн толгод олон таарах шинжтэй. Нэг газрын хар модыг олноор нь огтолсон байх юм. Чухам тэр хэсэгт хус өндөр ургажээ. Гэхдээ хусны амьдрах жил тийм ч удаан биш. Учир нь гүний усыг ихээр татаж, хусыг тэтгэн амьдруулдаг хар модыг хүмүүс хайр найргүй огтолчихож.
Амьд байгалийн тогтолцоо, экосистемийн тэнцвэрт байдлын талаар наад захын мэдлэгтэй хэн ч болов үүнийг хараад сэтгэл өвдөхгүй байхын аргагүй. Тайрсан моддыг харахад нэгэн жигд хэмжээтэй гэж болохоор байв. Хэт нарийн, эсвэл бүдүүн мод дайрлагад өртөөгүй харагдав.
Тодруулбал, Налайхын нүүрсний уурхайн бэхэлгээнд зориулж энэ ойгоос зөвхөн залуу, зулзаган моддыг түүж огтолдог, ширхгийг нь 5000 төгрөгөөр борлуулдаг аж. Угтаа бол Улаанбаатарынхны ундны усны гол тэжээгч, тэтгэгч нь Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газар нутгийн ой. Гэтэл гол тэжээгчийнхээ судсыг ийнхүү тасчин огтолсоор байна.
“Тэрэлж” зочид буудлын хойд талд багахан суурин бий. Албан ёсны нэр нь Налайх дүүргийн VI хороо. Хэдэн жилийн өмнөхтэй харьцуулахад тус хороо нэлээд өөрчлөгджээ.
Талбай томтой шинэ хашаа олноор нэмэгдсэн байв. Ганц энэ хороо ч биш. Горхи-Тэрэлжийн БЦГ-т хилийн цэсээ тогтоон тэмдэгжүүлсэн хашаа, хаалт өмнөхтэй харьцуулахааргүй олширчээ. Дүнзэн болон хоёр давхар хаусууд ч мөн адил. Ингэж нэмэгдэхээс ч аргагүй. Ердөө сүүлийн ганцхан жилийн дотор тус хорооны айл өрхийн тоо 200 гаруйгаар нэмэгдсэн дүн гарав. Олон арван жил дээд тал нь 300-гаас хэтрээгүй айлууд ийнхүү богино хугацаанд нэмэгдсээр 550 гаруйд хүрсэн нь энэ. Энэ тоо дахиад ч нэмэгдэнэ.
Тэгвэл ямар учраас байгалийн цогцолбор газарт оршин суугчдын хүрээ гэнэт тэлэх болов. Тодорхой хэлбэл, 2012 оны тавдугаар сарын 18-нд УИХ-ын 38 дугаар тогтоолоор Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Горхи-Тэрэлжийн байгалийн цогцол борт газар дахь Налайх дүүргийн VI хорооны болон Тэрэлжийн төв суурин байрлах 262.5 га газрыг тусгай хамгаалалттай газар нутгаас чөлөөлжээ. Угтаа бол дархан бүсийн хилийн цэсийг өөрчлөн улсын хамгаалалтаас ийнхүү гаргасан нь өрөм дотроосоо өтөх суурийг бэлдээд өгчихөж. УИХ-аар энэ тогтоол гарах гэж буй сур гаар буюу жил гаруйн өмнөөс Налайхын VI хороонд “хайртай” хүмүүсийн тоо гэрлийн хурлаар нэмэгдэж эхэлжээ.
Амиа золиослогчид буюу үерийн аманд төвхнөгчид
УИХ-ын 38 дугаар тогтоол Горхи-Тэрэлжийн хамгаалалттай бүсэд гай дагуулаад зогсохгүй олон хүний амь насыг дээсэн дөрөөн дээр дэнжигнүүлэв. Тэрэлжийн “UB-2” цогцолборын урд гольфын талбай бий.
Энэ талбайгаас урагшаа байдаг хөндий буюу жалга гэмээр хонхорт 40 га талбайг тусгай хамгаалалттай газрын данснаас хасаж, иргэдэд өмчлүүлжээ. Үнэндээ тус газар 2006-2007 оны үед бүхэл дээ үерт автаж, Онцгой байдлынхан тухайн үед амьдарч байсан иргэдийг нүүлгэн шилжүүлж, дахин суурьшиж болохгүй хэмээн сануулсан удаатай. Гэтэл одоогийн байдлаар тэнд амиа золиослоход бэлэн 50 гаруй айл байна. Зун үүнээс ч нэмэгдэх магадлалтай гэсэн. Аймаар байгаа биз. Яаж сэтгэж, юу бодохоороо уулын ус буудаг хөндийд, хур ихтэй улиралд усаар дүүрдэг хонхорт суурьшдаг байна аа, ойлгохгүй юм.
Хамгийн гол нь байгалийн нэг өдрийн “их цэвэрлэгээнд” олон хүний алтан амь эндэх вий. Хэдийгээр тэнд төвхнөсөн “зоригтнууд” өөрийн хүслээр амьдарч байгаа ч газар эзэмших зөвшөөрөл олгосноороо Монголын төр буруутахгүй гэж үү. Түүнчлэн газрын наймааг уг тогтоол жинхэнэ утгаар нь цэцэглүүлж байна гэхэд болно. Тогтоол гарахаас өмнө буюу 2011 оны гурав дугаар сард Хан Хэнтийн тусгай хамгаалалттай газрын Хамгаалалтын захиргаа болон VI хорооны Засаг дарга хам ран кадастрын зураглал хийсэн байна. Энэхүү аятай боломжийг Хамгаалалтын захиргаа хийгээд Засаг захиргааныхан зүгээр алдсангүй. Уугуул оршин суугч биш гаднын 150-иад хүнийг VI хорооны хаяг дээр шинээр газар эзэмших гэрчилгээ олгосон байх юм. Ингэснээр дархлаат бүсэд төвхнөх гэр хорооллын газар хоёр дахин нэмэгдэв. Угтаа бол энэ нь Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хууль, байгалийн цогцолборт газрын хамгаалалтын дэглэмийг зөрчсөн ноцтой үйлдэл юм. Түүнчлэн байгаль хамгаалахтай холбоотой олон хууль тогтоомжийг зөрчжээ. Үүний цаана авлигын асуудал ч сөхөгдөж магадгүй.
Цогцолборт газрын хөрснөөс бохир олгойдон урсах вий
Туул голын сав газрын эхийн ихэнх талбайг Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газар болон Хан Хэнтийн дархан цаазат газар эзэл дэг. Туулын цутгал болох 40 гаруй гол, горхи, булаг, шанд, нуур цөөрөм нь хур тунадас, газрын доорх усаар тэжээгдэн нийслэлийн зүүн хойно Бага Хэнтийн нурууны өмнө талаас эх авч урсдаг. Ингээд бодоход Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз, аж ахуйн нэгжүүд болон хаа сайгүй тархан суурьшсан айлууд бохироо хэрхэн зайлуулж байгаа асуудал тун чухал. Үнэндээ тэнд үйл ажиллагаа явуулдаг аж ахуйн нэгжүүд бохироо Туул голд тэр чигээр нь цутгадаг гээд хэлчихэд хэтрүүлсэн болохгүй. Зориулалтын машинаар соруулаад, зөөж тээвэрлээд цэвэрлэх байгууламжид нийлүүлдэг гэвэл үлгэр. Тэр хавьд амьдардаг хүмүүсийн ярьснаар цөөн тооны томоохон аж ахуйн нэгжээс бусад нь бохирынхоо савны ёроолыг анхнаас нь цоорхой хийдэг бөгөөд хөрсөнд шууд шингэхээр суурилуулдаг гэнэ. Компаниудаас гарах бохир зөвхөн хоол хүнсний хаягдал, ялгадас биш. Угаалгын төрөл бүрийн химийн бодис шингээсэн гэдгээрээ илүү хортой хаягдалд тооцогддог. Уг нь хэдэн жилийн өмнөөс л голын сав дагуу байрладаг аж ахуйн нэгжүүдийн бохирын цооногуудыг нэн даруй хаахаар ярьсан. Гэвч өнөөдрийг хүртэл бүх зүйл бахь байдгаараа.
Жуулчин шүүрдэх бизнес ба үнэгүйдэл
Нийслэлд хамгийн ойр байдаг байгалийн үзэсгэлэнт газар, Монголын нүүр царайг гаднынханд тахалдаг бүс бол яах аргагүй Горхи-Тэрэлж. Жил ирэх тусам жуулчдын тоо нэмэгдэж байна. Тус бүс нутаг руу ороход гадаадын иргэдээс 3000 төгрөгийн татвар авдаг. Тооцоод үзье. Монголд өнгөрсөн жил 480 мянга орчим гадаадын жуулчин зочилжээ. Үүнээс дор хаяж тал хувь нь Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт саатсан гэж үзэж болно. Тэгвэл дунджаар 240 мянган жуулчин зөвхөн нэвтрэх татварт нийт 720 сая төгрөгийн орлого оруулсан гэсэн үг. Цаашлаад нэг хүн тус бүс нутагт үйл ажиллагаа явуулдаг жуулчны бааз болон хувь хүмүүст оруулсан орлогыг дор хаяж 100 мянган төгрөг гээд бодъё. Тэгвэл 240 мянган жуулчин дунджаар 24 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн байж таарна. Энэ утгаараа Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газрын экологи, эдийн засгийн үнэлгээг асар өндрөөр тооцож болохоор. Гэтэл дархлаат бүсийн гүнд хотжилтын давалгаа ид хүчээ авч байх юм.
Түүнчлэн тус бүс нутагт аялал жуулчлалын чиглэлээр 200 гаруй аж ахуйн нэгж тусгай зөвшөөрөл эзэмшдэг аж. Харин сүүлийн үед тэдний орлого огцом буурав. Учир нь хувь хүмүүс хаа сайгүй гэр барин төвхнөж, баазуудаас жуулчдыг “шүүрдэх” бизнес эрхлэх болжээ.
Хамгийн гол нь тэдэнд эрүүл ахуй, үйлчилгээ гээд мөрдвөл зохих стандартуудын наад захын мэдлэг алга. Үүнд гадаадын нэг жуулчнаас салгах “ногооны” тоо бас хамаатай. Олсон ашгаасаа улсад татвар төлнө гэсэн ойлголт ганц, хоёр гэртэй тэдэнд бүр хол гээд тооцвол сөрөг дагавар дэндүү их.
Ийнхүү тусгай хамгаалалттай Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолборт газарт суурьшигчдын тоо нэмэгдэж, хот айл, жуулчны баазууд хүрээгээ тэлэхийн хэрээр жинхэнэ есөн шид нь бүрдсэн газар болон цоллуулах эхлэл тавигдаад байна. Уг нь Горхи-Тэрэлжийг онцгой бүс ну таг гэдэг утгаар нь дархлан хамгаалах асуудал нийслэл, цаашлаад төрийн шат шатны байгууллагад хамаатай. Хэрэв энэ замбараагүй байдлыг нэн даруй цэгцлэхгүй бол хэдэн жилийн дараа залруулах гээд дийлэхгүй түм буман асуудал босчихсон байх вий.
Налайх дүүргийн VI хорооны иргэн С.Жамбалдорж:
-Мэлхий хадны хавьд олон жилийн өмнө 10 гаруй булаг урсдаг байснаас өнөөдөр ердөө ганцхан нь үлдсэн. Тэр нь хүүхдийн зуслан, аж ахуйн нэг жийн бохироор бузарлагдаад дуусах нь. Заримдаа өмхий ханхалдаг болсон. Айл болгон, компани болгон хашаандаа худаг гаргаад байхаар булаг шандны ундарга татрахаас яах билээ. Хог ихэссэн гэж жигтэйхэн. Манайх энд таван үеэрээ амьдарч байна.
Хөгшин бид хоёр гэхэд л 30-аад жил болчихсон атал газраа өнөөдрийг хүртэл эзэмшилдээ авч чадаагүйгээр барахгүй зундаа зуслангүй хөөгдөж сууна. Нэг харахад л том гэгчийн хашаа хатгаад, баахан гэр барьчихсан байх юм. Асуухаар зөвшөөрөлтэй л гэнэ. Угаасаа энд анх суурьшсан 10 айлаас хоёр нь үлдээд байгаа. Гэтэл сүүлийн үед бараа зүс нь огт харагдаагүй хүмүүс нутгийн хүн болоод газар өмчлөөд эхэллээ. Мөнгөгүй бид ч энэ байдлаараа хэдэн үхрийнхээ хамт бууринаасаа хөөгдөх юм шиг байна даа.
Налайх дүүргийн VI хорооны иргэн Ц.Болд:

-Уг нь олон жил энд суурьш сан өрхөд тухайн газрыг нь өмчлүүлэх тогтоолыг УИХ гаргасан. Харамсалтай нь энэ шийдвэрийг далимдуулаад гаднын баахан хүмүүст газар олгосноор өнөөдөр энэ хавьд бараг гадас хатгах ч газаргүй боллоо. Сүүлдээ бүр замын хажууд шахуу гэр барьж байна. Хүн ам нэмэгдэхийн хэрээр бохирдол, модны хулгай, хог хаягдал дийлдэхээ байсан. Сүүдэр татуулдаг байсан ойд өнөөдөр нар тусдаг цоорхой олныг харж болно.
Ганцхан жилийн дотор энд хашааны газрын үнэ хэд дахин өсөөд байна. Хэн ч харсан илт ийм хууль бус бизнесийн асуудлыг төр, захир гааны байгууллага болон хууль хяналтынхан анзаарах гүй, хариуцлага нэхэхгүй байгааг нь үнэндээ гай хаад сууна. Хэрвээ Горхи-Тэрэлжийн ийм сайхан байгальтай нутаг хотын нэг гэр хорооллоос ялгагдахааргүй болчихвол харамсалтай. Бид үе удмаараа энэ газрын хайр хишгийг хүртэхийн тулд байгалиа энэ чигээр нь хадгалан хамгаалах л чухал байна.
Ц.Цэвээнхэрлэн