- Энхтайваны гүүрний даац 15 тонноос дээшгүй байхаар заасан ч зорчигчдоо суулгасан автобусны нийт жин 18 тонн байдаг -
Энхтайваны гүүрний тулгуурт ан цав үүсэж, гэмтэл гарсан талаар өмнө нь мэдээлж байсан билээ. Тус гүүрэнд дүгнэлт хийсэн нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын Автозамын хяналтын улсын байцаагч Д.Дуламрагчаагаас энэ талаар тодруулсан юм.
-Энхтайваны гүүрэнд ямар эвдрэл гарсан байна вэ?
-Энхтайваны гүүрэнд эвдрэл гарсан байна гэх мэдээллийн дагуу энэ сарын 13-ны өдөр газар дээр нь очиж шалгасан. Шалгалтын явцад тус гүүрний хийц эдлэлүүдэд эвдрэл гарсныг тогтоосон.
Уг гүүрийг БНХАУ-ын тусламжаар барьж, 1964 онд ашиглалтад оруулж байсан юм. Нийтдээ 377.1 урт метр урттай төмөр бетонон гүүр юм. Энэхүү гүүрийг ашиглалтад орсноос хойш засвар хийгээгүй байж байгаад 1999 онд “Ган гүүр” ХХК урсгал засварын ажил хийсэн байдаг. Үүнээс хойш 2006 онд БНХАУ-ын зам гүүрний компани их засварын ажлыг хийж гүүрний доод талын дам нуруунуудыг солих гэх мэт ажлуудыг хийсэн. Энхтайваны гүүр нь 11.4 метр алгасал, дөрвөн эгнээ, гүүр доогуур зорчих хоёр урсгал эгнээтэй.
Уг гүүрэнд шалгалт хийж, гүүрний урд талын захын тулгуурын хажуу талын бетонон хананы өнгөлгөөний хавтан хагарч ан цав гарсан, хэв гажилтын заадасны бетон болон дамжих хавтанд суулт өгч хөдөлгөөн орсон, хайсны суурь хөндлөн хагарч, хайсны бариул шилжсэн, ус зайлуулах хоолой эвдэрч, тулгууран хэсэг угаагдсан, дам нурууны хамгаалалтын бетон эвдэрч, ажлын арматур ил гарсан, тулгуур хэсгийн бетон хагарсан зэрэг эвдрэл гарсныг тогтоосон. Эдгээр эвдрэл нь гүүрний хийц болон хөдөлгөөний аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө.
Тэгэхээр хөдөлгөөний эрчим болон даацын тооцоонд тулгуурлан норм дүрмийн дагуу гүүрний хэвийн ажиллагааг хангуулах нь зүйтэй гэсэн дүгнэлт гаргасан. Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс гүүрээр явах тээврийн хэрэгслийн даац болон хурдыг хязгаарлах, түүнчлэн гүүрэн доогуур явж буй тээврийн хэрэгслийн өндрийн хязгаарлалтыг хийх, шаардлагатай газар тэмдэг тэмдэглэгээ тавих нь зүйтэй гэсэн дүгнэлтийг гаргаж, холбогдох байгууллагуудад энэ сарын 15-нд хүргүүлсэн.
Энхтайваны гүүрэнд багагүй эвдрэл гарсан талаар тэрбээр ийн ярьсан юм. Чухам ямар эвдрэл гарсныг сонирхохоор Энхтайваны гүүрэн дээр очсон юм. Тус гүүрний урд талын тулгуур баганад нэлээд ан цав үүсэж, цуурсан байсан юм. Уг гүүрний доогуур хоёр урсгал бүхий хоёр зам байдаг бөгөөд цууралт үүссэн хэсгийн замаар их хэмжээний зүйл ачсан хүнд даацын машин механизмууд явдаг юм билээ. Эдгээр машинууд тус гүүрэн доогуур явахдаа зөвшөөрөх хэмжээнээс хамаагүй өндөр ачаа ачиж явдгаас гүүрний дам нурууг цохиж, хамгаалалтын бетоныг цуурахад хүргэжээ. Улмаар арматур нь ил гарсан байсан юм.
Уг гүүрэнд ямар засвар хийх болон түүгээр явах тээврийн хэрэгслийг хэрхэн зохицуулах талаар нийслэлийн Автозамын газрын Хяналтын инженер Б.Энхмандахаас цөөн асуултад хариу авлаа.
-Энхтайваны гүүрийн тулгуурт ан цав гарсан талаар нийслэлийн Мэргэжлийн хяналтын газрын улсын байцаагчийн дүгнэлт гарсан. Ямар засвар хийх гэж байна вэ?
-Энхтайваны гүүрний захын тулгуур буюу 27 дугаар алгаслын орчимд эвдрэл үүссэн. Манай байгууллагаас нийслэлийн Мэргэжлийн хяналтын газарт дүгнэлт хийж өгөхийг хүссэн албан тоот хүргүүлсэн. Үүний дагуу Мэргэжлийн хяналтын улсын байцаагч дүгнэлт гаргаж, гүүрээр явах тээврийн хэрэгсэлд жингийн хязгаарлалт хийх, үүссэн эвдрэлд яаралтай арга хэмжээ авах, замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах үүднээс анхааруулах тэмдэг, механик хаалтуудыг хийж өг гэсэн. Зөвлөх инженертэйгээ газар дээр нь очиж мөн адил үзлэг хийж, дүгнэлт гаргасан. Бидний хувьд гүүрэн дээгүүр явдаг нийтийн тээврийн хэрэгслүүдийг хязгаарлах шаардлагагүй гэж үзсэн. Энхтайваны гүүрэнд үүссэн эвдрэлийн шалтгаан нь том оврын машин механизмууд өндрийн хязгаарлалтгүйгээр бараа ачиж явдагтай холбоотой. Анхааруулах тэмдэг байсаар байхад мөргөж унагаадаг. Ингэхдээ
гүүрний дамнуургыг давхар цохидог.
-Одоогоор ямар арга хэмжээ авсан байна вэ?
-Өнгөрсөн амралтын өдрүүдэд гүүрний хоёр талд өндрийн хязгаарлалт байрлуулсан. Энэхүү ажлыг хийсний шөнө нь машинууд мөргөөд эвдэлчихсэн байсан. Ерөнхийдөө хүйтний улирал эхэлчихсэн учраас технологийн ажил хийхгүй.
Мэргэжлийн хяналтын улсын байцаагчийн дүгнэлт гарч, гүүрээр явах тээврийн хэрэгслүүдэд жингийн хязгаарлалт хий гэсэн ч нийслэлийн Автозамын газраас шаардлагагүй гэж үзсэн нь энэ. Хэрвээ ямар нэгэн асуудал гарвал Автозамын газрынхан биеэрээ хариуцах болж байх шиг байна. Нарны гүүрээр явах тээврийн хэрэгслүүдэд жингийн хязгаарлалт хий гэсэн улсын байцаагчийн дүгнэлтийг Нийтийн тээврийн газрынхан хүлээж аваад тус гүүрээр явдаг автобусуудыг хоёр хувааж Нарны гүүр болон Замын цагдаагийн уулзварын урдах гармаар явуулахаар төлөвлөж байсан юм.
Энхтайваны гүүрээр 15 чиглэлийн автобус явж байгаа. Үүний 10 чиглэлийн 100 автобусыг Нарны гүүрээр, таван чиглэлийн 50 орчим автобусыг Замын цагдаагийн урдах Олимпийн гудамжаар явуулах шинэ төлөвлөлт хийж байсан юм. Барилгын инженерийн сургуулийн эрдэмтдийн багийн гаргасан техник ашиглалтын дүрмээр Энхтайваны гүүрний даац 15 тонноос дээшгүй байхаар заасан. Гэтэл зорчигчдоо суулгасан автобусны бүрэн жин л гэхэд 18 тонн байдаг аж. Иймээс тус гүүр хэзээ мөдгүй даацаа дийлэхгүй нурах нь цаг хугацааны асуудал болчихоод байна.
Ж.Баттуул