Хөвсгөл нуур дээгүүр мөсөн тээвэр хийж эхэлсэн үеэс өнөөг хүртэл 40 гаруй тээврийн хэрэгсэл /шатахуунтай болон бусад/ осолдож далайн ёроолд живж, эдгээр нь удах тусам зэвд идэгдэн, лаг шаварт баригдсанаас нуурыг дотроос нь бохирдуулсаар байгаа аж.
Тиймээс Хөвсгөл аймгийн Нутгийн Зөвлөл, “Хөвсгөл далайн эзэд” ТББ “Хөвсгөл далай-Хөх нэгдэл” хөдөлгөөнийг өрнүүлж, далайд живсэн тээврийн хэрэгслүүдийн байршил тогтоох судалгааг хийж, одоогийн байдлаар 15 машин, 1 хуучин онгоцны байршлыг эхний байдлаар тогтоогоод байна.
Гэвч энэхүү ажлыг гардан гүйцэтгэх мэргэжлийн баг, шаардагдах техник, тоног төхөөрөмж болон живсэн эд зүйлийг эрэх зэрэгт хөрөнгө, санхүү шаардлагатай байгаа аж.
ОБЕГ-ын харьяа Аврах тусгай ангид гүний шумбалт гүйцэтгэж эрэн хайх, аврах ажил явуулах чадвартай нэг, хоёрдугаар зэргийн одтой 20 орчим усчин аврагч байдаг байна. Тэдний цөөхөн нь 40-50 метрийн гүнд шумбах тусгай зөвшөөрөлтэй учраас 70-100 метрийн гүнд байгаа машин техникийг татаж гаргахад туршлагагүй, гүнийн шумбалтын аппарат, техник хэрэгслээс эхлээд аврагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд эрсдэлтэй юм байна.
Эхний ээлжинд шатахуун тээвэрлэж явсан хоёр автомашины байрлалыг тодорхойлоход зуун орчим сая төгрөгний санхүүжилт хэрэгтэй бөгөөд хэрэгтэй байгаа аж.
Уг хөдөлгөөний хүрээнд УИХ гишүүн Л.Энх-Амгалан Байгаль орчин, ногоон хөгжлийн сайд С.Оюунд хүсэлт гаргаснаар УИХ байнгын хорооны тогтоолоор Байгаль орчны сангийн тодорхой хэсгийг зарцуулах шийдвэр гарсан байна.
Манай орны цэвэр усны нөөцийн 65 хувь, дэлхийн цэнгэг усны 2 хувийг агуулдаг, 96 гол горхи цутгаж, ганц Эгийн гол эх авч урсдаг, 500 жилд нэг удаа өөрийгөө цэвэрлэдэг маш эмзэг тогтоцтой нуур уг нуурыг хамгаалах ажилд Монгол хүн бүрийн эх оронч санаачлага, үндэсний компаниудын оролцоо, хандив тусламж ихээхэн чухал байгаа талаар төслийнхөн хэлж байна.
Дашрамд дуулгахад “Хөвсгөл хөх сувд” төслийн хүрээнд дэлхийн хөх сувд болсон цэвэр усны энэ ундаргыг ЮНЕСКО-гийн байгалийн өвд бүртгүүлж, дэлхийн хамгаалалтад оруулахын төлөө үйл ажиллагаагаа чиглүүлэх юм байна.
А.Сүрэн