ҮХААЯ, ОУСК, МХХ-ээс “Хүнсний салбарт-эрх зүйн шинэчлэлт” ярилцлагыг зохион байгууллаа. Энэ үеэр Засгийн газраас өргөн барьсан “Хүнсний тухай хууль”, “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”- ийн төслийг танилцуулсан юм.
Мөн ОУСК-ын Бизнесийн хяналтын шинэтгэл“ төслийн гадаад зөвлөх Дональд Макрэй хүнсний аюулгүй байдлын талаарх олон улсын туршлагыг хуваалцлаа. “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”- ийн төслийн талаар ОУСК-ын хүнсний аюулгүй байдлын зөвлөх Х.Гиймаатай ярилцав.
-Хүнсний аюулгүй байдлыг хангахын тулд ямар заалтуудыг хуулийн төсөлд оруулсан бэ?
-“Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль” нь хүнсний сүлжээний бүх шатанд аюулгүй байдлыг хангахад холбогдсон харилцааг зохицуулна. Хүнсний аюулгүй байдлыг хангах талаар төрийн зохицуулалт хийхэд эрсдлийн үнэлгээ, удирдлага, хүнсний лабораторийн сүлжээ, төрийн эрх бүхий байгууллагуудын чиг үүрэг чухал. Төсөлд хүний эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлэх бүтээгдэхүүн, сав, баглаа боодол, хаяг шошго, импорт экспортын хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний талаар нарийвчлан оруулсан.
Тухайлбал, хүнс бэлтгэх, үйлдвэрлэх, тээвэрлэх, хадгалах, борлуулах, импортлоход хүнсний аюулгүй байдлыг бизнес эрхлэгчид бүрэн хариуцна. Дээрх төсөлд бүтээгдэхүүнийг зах зээлээс татан авах, ОУ-ын хүнсний аюулгүй байдлын хүрээнд хийгдэж буй туршлагаас нэвтрүүлэх, хүнсний чиглэлээр үйл ажиллагаа эрхлэгчдийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлэх, эрүүл мэндэд сөрөг бүтээгдэхүүнийг хэрхэн зохицуулахыг шинээр оруулж өгсөн. Мөн үйлдвэрлэгчдийн өмнөөс төр хариуцлага хүлээхгүй байх тухай тусгасан.
-Тухайн бүтээгдэхүүнээс олныг хамарсан хордлого халдвар гарвал, хэрхэн зохицуулах вэ?
-Бүтээгдэхүүнээс гаралтай хордлого, халдварт өвчлөл гарах, бохирдсон, буруу шошголосон, хуурамч болох нь хяналтаар тогтоогдох, импортлосон бүтээгдэхүүний аюулгүй байдлын талаар олон улсын сүлжээгээр сэрэмжлүүлсэн тохиолдолд татан авах тухай заасан. Мөн вирус, салмонелла (мал аж ахуйн горим алдагдснаас мал амьтны гаралтай өвчлөл), иколи (ариун цэвэр сахиагүйгээс үүсэн нян), листериа зэрэг үндсэн дөрвөн бактерийг үүнд онцолж байгаа. Өөрөөр хэлбэл, хүнсний бүтээгдэхүүнээс дээрх дөрвөн төрлийн бактер илэрвэл зах зээлээс татан авах шаардлагатай.
-Хүнсний чиглэлийн үйл ажиллагаа эрхлэгчдийн үүргийг нарийвчилсан гэсэн. Тухайлбал?
-Өөрийн үйлдвэрлэлийн бүх шатанд хүнсний аюулгүй байдалд дотоодын хяналтыг тавих, бүтээгдэхүүн бүрт бүртгэл хөтлөх, хүнсний түүхий эд, бүтээгдэхүүнийг татан авах, гэх мэт эрүүл мэндийн шаардлага хангаагүй ажилтныг ажлын байранд нэвтрүүлэхгүй байх, хуурамч түүхий эд, бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлэхгүй байх зэргээр хуулийн төсөлд тусгаж өгсөн. “Хүнсний түүхий эд, бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хууль”-ийн төслийг намрын чуулганаар хэлэлцүүлэхээр Байнгын хороогоор яригдаж байгаа.
Стратегийн хүнсний асуудалд зохицуулалт хэрэгтэй
“Хүнсний тухай хууль”- ийн шинэчилсэн найруулгын төслийн талаар ҮХААЯ-ны эрхзүйч Б.Алтанцэцэгээс тодруулав.
-Шинэчилсэн найруулгад стратегийн хүнсний талаар хэрхэн тусгасан бэ?
-Монгол хүний физиологийн хэрэгцээнд зайлшгүй шаардлагатай мах, сүү, ус, тарианы үр, улаан буудай, гурил стратегийн хүнсэнд ордог. Дээрх төрлийн бүтээгдэхүүнийг экспортлох, импортлохдоо тухайн жилийн эдийн засаг, цаг уурын байдлыг харгалзан нэр төрөл, хэмжээг тогтоох тухай хуулийн заалт оруулсан.
-Харин хүнсний нөөцийн асуудлын тухайд?
-Үүнд улсын болоод улирлын нөөц ордог. Улсын нөөцийг Улсын нөөцийн тухай хуулиар зохицуулж байна. Харин улирлын нөөцийг Засаг дарга, Засгийн газраас тогтоож болно. Ялангуяа стратегийн хүнсэнд нарийн зохицуулалт хэрэгтэй. “Хүнсний тухай хууль”-ийн шинэчилсэн найруулгад стратегийн хүнс, дотоодын үйлдвэрлэлээр хангах боломжгүй өргөн хэрэглээний хүнсний импорт, хүүхдийн хоол тэжээл, органик хүнс, зохицуулах үйлчилгээтэй хүнс, улаанбуудай, төмс хүнсний ногоо, жимс тариалах зэрэгт дэмжлэг, урамшууллыг тусгасан байгаа.
-Харин экспорт, импортод ямар шаардлага тавигдах вэ?
-Зөвхөн Монгол Улсад бүртгэлтэй хуулийн этгээд байх, экспортлогч улсын гадаад худалдаа эрхлэх эрх бүхий үйлдвэртэй гэрээтэй байх, импортлох хүнсний хадгалах хугацааны 2/3 нь хүчинтэй байх, агуулах тээврийн хэрэгсэлтэй байх зэрэг шаардлагыг тавьсан. Импортлох хүнсний хадгалах хугацааны хувьд бүр нарийвчилж өгсөн. Яагаад гэвэл гадаадад хугацаа нь дуусах дөхсөн бүтээгдэхүүнээ хямдруулахад, манайхан тэрийг нь оруулаад ирдэг. Харин тэр бүтээгдэхүүнийх нь хугацаа монголд ирэхдээ дууссан байх жишээтэй. Харин хувиргасан амьд организмаас гаралтай таримал ургамал, үр тариаг тариалах, мал амьтан өсгөн үржүүлэх, гадаадын зээл тусламжаар авахыг хориглосон хуулийн заалт оруулсан.
Хэрэглэгч нь үйлдвэрлэгчдээ хянах хэрэгтэй
ОУСК-ын “Бизнесийн хяналтын шинэтгэл” төслийн гадаад зөвлөх Дональд Макрэйгээс зарим зүйлийг тодрууллаа.
-Хүнсний аюулгүй байдлын тогтолцоо хэчнээн оронд хэрэгжээд байна?
-Энэ нь дэлхийн бүх оронд хэрэгждэг тогтолцоо юм. Орчин цагийн хүнсний аюулгүй байдлын тогтолцоо нь бүх үе шат, түвшин дэх эрсдлийг тодорхойлж, зохицуулахад тулгуурладаг. Аюултай байж болзошгүй зарим хүнс зөв зохицуулж чадвал аюулгүй болох, харин сайн хүнстэй буруу харьцвал аюултай болж болдог. Энэ нь ерөөсөө эрсдлийг ойлгох асуудал юм. Хүнсний аюулгүй байдлыг хангах хариуцлага нь дээрх хяналтыг хэрэгжүүлэх этгээдэд оногддог.
-Ялангуяа нэг бүтээгдэхүүнээс зөрчил илрэхэд, олон нийтэд тархах нь хурдан байдаг?
-Хүнсний бүтээгдэхүүний онцлог нь энэ юм. Тиймээс бүх шатанд хүнсний аюулгүй байдлыг хангахад анхаарлаа хандуулах нь чухал байдаг.
-Хэрэв өвчин гарлаа гэхэд юу хийх ёстой вэ?
-Эхлээд мэргэжилтнүүд хаана үйлдвэрлэгдэв, хэрэглэгчид нь хэн байв, хэчнээн хүн хэрэглэсэн гэдгийг нарийн судалж, тогтоосны дараа хэвлэл мэдээллээр цацах хэрэгтэй. Хордлого аваагүй хоолыг олон нийтэд мэдээллэвэл ямар үр дагавар гарах нь ойлгомжтой. Хэрэв хүнстэй холбоотой асуудал гарвал хүнс үйлдвэрлэгчид өөрсдөө хариуцлагаа хүлээнэ. Хүнснээс гарах эрсдэл хохирлыг улс, мэргэжлийн хяналт хариуцахгүй. Яагаад гэвэл үйлдвэрлэж байгаа компани, хувь хүн тухайн бүтээгдэхүүнийг яаж хийсэн бүх шатыг мэдэж байгаа шүү дээ.
-Гэхдээ төрийн зохицуулалт, хариуцлага хүнсний аюулгүй байдалд чухал?
-Хэдийгээр хуулиар тогтоосон үүрэг биш ч хэрэглэгч нь өөрийн аюулгүй байдалдаа хариуцлагатай хандах ёстой. Хэрэглэгч зөв сонголт хийх. Мэдлэггүй, тогтсон зуршил, хандлагаасаа болж хэрэглэгчид буруу шийдвэр гаргах тохиолдол байдаг. Гэтэл өөрсдийн сонголтоор тухайн бүтээгдэхүүнийг худалдаж авчихаад дараа нь төр рүүгээ дайрах нь бий. Тиймээс хэрэглэгч нь үйлдвэрлэгчдийг хариуцлагад татах ёстой гэдгийг дахин сануулъя. “Зах зээл”-ийн тогтолцоонд хэрэглэгч нь үйлдвэрлэгчээсээ дутахгүй чухал байр суурь эзэлдэг. Өөрөөр хэлбэл, зах зээлийн гол хөдөлгүүр болох эрэлт хэрэгцээг тэнцвэржүүлэгч нь хэрэглэгч юм. Цаашид Монгол Улс зөвхөн худалдаа эрхлэгчдээ төдийгүй хэрэглэгчээ хөгжүүлэх шаардлагатай байгаа нь ажиглагдсан.
Э.Энхцолмон