Иргэний шүүхэд нэхэмжлэл гаргах эрхийн тухай Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны удирдах зөвлөлийн гишүүн, хуульч Н.Ичинхорлоотой ярилцлаа.
-Иргэнд шүүхэд нэхэмжлэл гаргах шаардлага хэдийд үүсдэг вэ. Та шүүгчээр олон жил ажилласан хуульч хүний хувьд энгийнээр тайлбарлаж өгөхгүй юу?
-Монгол Улсын иргэн бүр эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах эрхтэй гэдгийг манай улсын Үндсэн хуулиар баталгаажуулж өгсөн. Үндсэн хуулийн энэ заалт Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд тусгалаа олж зохицуулагдсан байдаг.
Иргэн төдийгүй гадаадын иргэн, иргэний харьяалалгүй этгээд болон бусад байгууллага ч гэсэн эрх нь зөрчигдсөн эсхүл маргаантай байгаа эрх, эрх чөлөө болон хамгаалагдвал зохих хууль ёсны ашиг сонирхлоо шүүхээр хамгаалуулах хэрэгцээ, шаардлага гарсан хэн бүхэн шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй. Гагцхүү шүүхэд нэхэмжлэл гаргах эрх бүхий этгээд хэргийн харьяалал, шүүхийн харьяалал нэхэмжлэл, гомдлын агуулга, хэлбэр ямар байх нотлох баримтыг бүрдүүлэх зэрэг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зохих журмыг баримтлах шаардлагатай байдаг.
-Иргэн шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргахад зайлшгүй мэдвэл зохих зүйлийн талаар тодруулахгүй юу?
-Одоо цагт хүн бүр хүссэн мэдээллээ авах боломж илүү нээлттэй болсон. Гэхдээ шүүхэд нэхэмжлэл гаргах асуудал нь зүгээр нэг өргөдөл гомдол гаргадаг хэв маягаар бичээд байх асуудал биш юм. Учир нь шүүхэд нэхэмжлэл, гомдол, хүсэлт гаргах агуулга, хэлбэр ямар байх ямар журмыг баримтлах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулагдсан байдаг учраас тэр л шаардлагад нийцүүлсэн байх шаардлагатай болдог. Тийм учраас хүн бүр энэ хуулийг судалж танилцах ёстой юм.
Ер нь нэхэмжлэл гаргахад нэн тэргүүнд мэдвэл зохих асуудлыг дурьдахад нэхэмжлэлийг хаана гаргах вэ гэдгээс эхлэх нь зөв болов уу. Хариуцагч хаана оршин байна тэр сум, дүүргийн шүүхэд нь гаргах, мөн шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэхээр журмыг хуулиар тогтоосон бол (Жишээ нь ажил олгогч, ажилтны хооронд гарсан хөдөлмөрийн ганцаарчилсан маргааныг хөдөлмөрийн маргаан таслах комисс шийдвэрлэнэ гэж заасан тул энэ асуудлаар шүүхэд хандахын өмнө маргаан таслах комисс байгаа бол түүнд хандаж шийдвэрийг нь зөвшөөрөхгүй бол шүүхэд гомдол гаргахаар зохицуулагдсан) эхлээд тэр журмын дагуу асуудлаа шийдвэрлүүлсний дараа шүүхэд нэхэмжлэл гаргах боломжтой болдог.
Мөн улсын тэмдэгийн хураамжийг төлсөн байх, төлөх боломжгүй нөхцөлд чөлөөлөгдөх, хойшлуулах, хэсэгчилэн төлөх хүсэлтээ нотлох баримтын хамт өгч асуудлыг шийдвэрлүүлэх боломж ч бий. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 62 дугаар зүйлд нэхэмжлэлийн бүрдүүлбэр ямар байх ёстой вэ гэдгийг нэг бүрчлэн заасан байдаг. Энэ шаардлагыг хангасан нэхэмжлэлийг шүүх хүлээн авч иргэний хэрэг үүсгэн шийдвэрлэх боломжтой болно гэж ойлгож болно.
Тухайлбал, нэхэмжлэлийг ямар шүүхэд гаргаж байгаа, нэхэмжлэгчийн овог, эцгийн нэр, нэр, хаяг, хариуцагчийн овог, эцгийн нэр, нэр хаяг, нэхэмжлэлийн шаардлага, үндэслэл, түүнийг нотолсон баримт, нэхэмжлэлийн үнэ (хэд хичнээн төгрөг, юу нэхэмжилж байгаа нэхэмжилж байгаа тодорхой бичсэн байх), хавсаргасан баримт бичгийн жагсаалт, улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт, нэхэмжлэлийг хэдэн хариуцагч байна түүний тоогоор хувилсан байна гээд л нэг бүрчлэн заасан байдаг. Энэ бүгдээс гадна хавсаргасан нотлох баримт бичиг баримт нь эх хувь буюу эх хувиар нь өгөх боломгүй бол нотариатаар батлуулсан байх шаардлагатай, гэрчээр нотлуулах бол гэрч асуулгах хүсэлтийг түүний нэр, хаягийг тодорхой бичсэн байх, өөрөө хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох боломжгүй нөхцөлд өөр этгээдээр төлөөлүүлэх бол итгэмжлэл хавсаргах зэрэг шаардлага тавигдсан байдаг. Үүнийг бүгдийг нь нарийвчлан зааж тайлбарлах ярилцахад их цаг зарах болно. Ер нь энэ асуудлаар хуульч, өмгөөлөгч нараас хэн ч гэсэн дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөө авах боломжтой байна.
-Нэхэмжлэл гаргах эрхээ эдлэх боломжгүй болох тохиолдол байх уу?
-Нэхэмжлэлийг шүүх хүлээн авахаас татгалзсан тохиолдлыг амьдрал дээр зарим хүмүүс ойлгохдоо би асуудлаа шүүхээр шийдвэрүүлэх боломжгүй боллоо гэж ойлгох явдал гардаг. Учир нь гэвэл нэхэмжлэл гаргаж байгаа иргэн маань дээрхи хуульд заасан шаардлагыг хангаагүй өөрөөр хэлбэл, хариуцагчийн хаягийг бичилгүй зөвхөн утсыг бичсэн байх, эсвэл юу нэхэмжлээд байгаа нь тодорхой бус, нотлох баримт, бичиг баримтууд нь хуульд заасан шаардлага хангаагүй, маргаж байгаа зүйлийг өөр шүүх шийдвэрлэж байгаа ч гэх мэт олон шалтгаанаар нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаадаг. Энэ нь нэхэмжлэл гаргах эрхээ алдаж байгаа асуудал огт биш.
-Ингэж буцааснаар нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх боломжгүй болно гэж ойлгож болох уу?
-Үгүй. Тэгж ойлгож болохгүй. Тэр нэхэмжлэлийг шүүхээс буцаахдаа шүүгчийн гаргасан захирамжид ямар шалтгаанаар буцаасан тухай заасан байдаг. Бүрдүүлэх шаардлагатай зүйлийг бүрдүүлсэнээр нэхэмжлэлээ шүүхэд дахин гаргаж асуудлаа шийдвэрлүүлэх боломжтой. Үүнээс гадна нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж буцаасан нөхцөлд шүүгчийн захирамжид (гэхдээ хууль заасан үндэслэлүүд бий) гомдол гаргах эрхтэй байдаг. Ингэж гомдол гаргахдаа тухай шатны шүүхэд нь 10 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй.
-Ер нь иргэн хүн бидний ярилцаж байгаа эдгээр асуудлыг мэдэхгүйгээс эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх ч юм уу, хохирох асуудал гардаг уу?
-Товчхон хэлэхэд, хуульд заасны дагуу нэхэмжлэлээ гаргаж чадаагүй хугацаа алдах, эсвэл хууль мэдэхгүйгээсээ өөрийн зөрчигдсөн эрхийг хамгаалахтай холбогдуулан шүүхэд нотлох баримтаа гаргаж өгөх, өөрөө гаргах боломжгүй нөхцөлд шүүхэд хүсэлт тавьж нотлох баримтыг гаргуулах болон шинжээч томилуулан дүгнэлт гаргуулах зэрэг олон боломжуудыг алдаж ингэснээрээ эрхээ хамгаалуулж чадахгүйд хүрэх тохиолдол бий. Ер нь хууль мэдэхгүй байх нь асуудлыг шийдвэрлэхэд хүндэтгэн үзэх шалтгаан болохгүй. Ийм учраас иргэн бүр хуулийг судалж мэдэх нь зүйтэй. Хуулийг зөвхөн хуульчдад зориулж гаргадаггүй гэж хэлмээр байна.
Дашрамд дурьдахад, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбоо байгуулагдаад 20 жил болж байна. Холбооныхоо удирдах зөвлөлийн гишүүний хувьд хэлэхэд, манай холбоо нь ямар нэгэн үнэ хөлсгүйгээр иргэдэд хууль эрх зүйн чиглэлээр ганцаарчилсан зөвлөгөө өгдөг төдийгүй байгууллага, аж ахуйн нэгжүүд хүсвэл хууль эрх зүйн чиглэлээр төлбөртөй сургалтыг мэргэшсэн хуульчид явуулдаг юм гэдгийг хэлмээр байна. Энэ нь манай холбооны нийгэмд чиглэсэн гол ажлын маань нэг болж байдаг юм.