Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж Харвардын их сургуулийн Төрийн удирдлагын сургууль болох АНУ-ын 35 дахь Ерөнхийлөгч Жон Фицжералд Кеннедигийн нэрэмжит сургуулийн Форумд 9 дүгээр сарын 21-ний өдөр лекц уншив.
Харвардын их сургуулийн Улс төрийн институциэс зохион байгуулдаг тус форум нь дэлхийн нөлөө бүхий улс төрчид, Ерөнхийлөгч, Ерөнхий сайдууд болон хүний эрх, эрх чөлөөний төлөө тэмцэгчдийг урин тэдний туршлага, үзэл санааг хуваалцдагаараа алдаршсан юм.
Форумын эхэнд Кеннедигийн сургуулийн Декан ноён Дэвид Эллвуд Монголын Улсын Ерөнхийлөгчийг дэлгэрэнгүй танилцуулсан бөгөөд тэрээр хэлсэн үгэндээ Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдоржийг манай сургуулийн шилдэг төгсөгч гэдгээр нь бид бахархаж байна. Тэрээр Кеннедигийн их сургуулиас олж авсан мэдлэг, ур чадвараа бодит амьдрал дээр үйл хэрэг болгож өдгөө улс орноо амжилттай манлайлан хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны төлөө тууштай тэмцэж ирсэн нэгэн” хэмээв.
Монгол Улсын Ерөнхийлөгч илтгэлдээ Кеннедигийн их сургууль төгссөнөөс хойшхи өөрийн үйл хэргийн тухай, мөн 1989 оноос хойшхи ардчилсан хувьсгал, түүний үйл явц, сорилт бэрхшээл, туршлагын талаар болон Монгол Улсын өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн асуудлаар дэлгэрэнгүй ярив.
Ерөнхийлөгчийн лекцийг сонирхохоор түүнтэй хамт Харвардын их сургуулийг дүүргэсэн нэг ангийн “оюутнууд” болон Грекийн Ерөнхий сайд асан Жорж Папандрео, Кеннедигийн сургуулийн төгсөгч Эквадор Улсын Ерөнхийлөгч асан Жамил Махуад, мөн тус сургуулийн эрдэмтэн, профессор, багш оюутны төлөөлөл өргөнөөр хүрэлцэн ирсэн байв. Дашрамд дурьдахад дээрх лекцийг үзэх хүний тоо хязгаартай байдгийг харгалзан сугалаа таарсан оюутнуудад урилгаар үзүүлдэг уламжлалтай юм.
Ардчиллын ололт, түүний сорилт бэрхшээлийн талаар лекц уншсаныхаа дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Харвардын их сургуульд сурч буй монгол оюутнуудтай уулзсан юм.
Тус Форумын дараагийн зочноор Аргентин Улсын Ерөнхийлөгч Кристина Фернандез дэ Кирчнер болон Мянмарын парламентын гишүүн, хүний эрхийн төлөө тэмцэгч Дэв Аун Сан Сү Күй нар уригдсан байна.