gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     25
  • Зурхай
     6.15
  • Валютын ханш
    $ | 3577₮
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 25
Зурхай
 6.15
Валютын ханш
$ | 3577₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хүний хөгжлийн эх дэлхийд үзүүлж буй сөрөг нөлөөг хэмжих туршилтын шинэ хэмжүүрийг танилцууллаа

Д.Лутбаяр
Нийгэм
2021-01-19
7
Twitter logo

НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн “2020 оны Хүний хөгжлийн илтгэл”-д Ковид-19 цар тахал нь хүн төрөлхтөнтэй тулгарч буй хамгийн сүүлийн үеийн хямрал боловч бид байгаль дэлхийтэйгээ дур зоргоороо харьцахаа болиогүй цагт энэ мэт хямралуудтай учирсаар байна. Түүнчлэн энэ сөрөг нөлөөг тооцох туршилтын эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцсон хүний хөгжлийн индексийг танилцуулсан байна. Энэхүү индексд хүний хөгжлийн байгаль орчинд үзүүлж буй нөлөөллийг нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөр гэсэн хоёр үзүүлэлтээр тооцон гаргажээ. Мөн цар тахлын нийгэм эдийн засгийн үр нөлөө нь дэлхий даяар тэгш бус байдлыг улам нэмэгдүүлж байгааг онцолж байна.

2019 онд Монгол Улс Хүний хөгжлийн индексийн (ХХИ) 0.737 үзүүлэлтээрээ дэлхийн 189 орноос 99-р байранд орсон нь 1990 онтой харьцуулахад 27.5 хувиар өссөн

Хүмүүс хийгээд дэлхий гараг антропоцен буюу хүн төрөлхтөн эх дэлхийгээ өөрчилж буй үе хэмээх геологийн тооллын цоо шинэ эрин үед шилжиж байгаа энэ цагт баян, ядуу ялгаагүй бүх орон, байгаль эх дэлхийд учруулж буй ноцтой хохирол, үр дагавраа бүрэн тооцож хүний хөгжлийн загвараа шинээр зураглахын зэрэгцээ өөрчлөлтөд хамгийн ихээр саад учруулдаг эрх мэдэл болон боломж бололцооны тэгш бус байдлыг эцэслэх цаг ирснийг илтгэлд өгүүлсэн байна.

Гэвч Монгол Улсын ХХИ-ийг нэг хүнд ногдох нүүрстөрөгчийн ялгаруулалт, материалын ул мөрөөр байгаль эх дэлхийдээ өгч буй дарамтыг тооцоход ХХИ-ийн үзүүлэлт нь 10.9 хувиар буурч, үзүүлэлтээрээ 10 байр хойшлохуйц болж байна.

НҮБХХ-ийн захирагч Аким Штайнер “Хүний хөгжлийн өндөр түвшинд хүрсэн ч байгаль эх дэлхийдээ бага дарамт учруулсан байх гэсэн тэрхүү шидэт хослолыг хангасан улс орон дэлхий дээр хараахан алга байна. Гэхдээ бид энэ алдааг засаж чадах эхний үе байж чадна. Энэ л хүний хөгжлийн шинэ эрин юм” хэмээн хэлэв.

2019 онд Монгол Улс Хүний хөгжлийн индексийн (ХХИ) 0.737 үзүүлэлтээрээ дэлхийн 189 орноос 99-р байранд орсон ба энэхүү индексийн үзүүлэлт нь 1990 онтой харьцуулахад нийт 27.5 хувиар өссөн байна. Мөн 1990-2019 оны хооронд Монголчуудын төрөх үеэс тооцсон дундаж наслалт 9.6 жилээр, сургуульд суралцсан дундаж хугацаа 2.6 жилээр, сургуульд суралцах хугацаа 4.0 жилээр, нэг хүнд ногдох Үндэсний нийт орлого 2.3 дахин тус тус өссөн байна.

Олон Улсын Вальютийн Сангийн тайланд дурдсанаар Монгол Улс болон дэлхийн олон орнууд нийтдээ дэлхийн нийт дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувь буюу 5 их наяд ам.доллартой тэнцэхүйц хэмжээний татаасыг шатах ашигт малтмалд зарцуулсаар байгааг онцолжээ. Хүн амын төвлөрөл бага боловч Монгол Улсын газар нутгийн 70 гаруй хувь нь байгалийн болон хүний оролцоотой шалтгаануудын улмаас доройтолд орсон байна. Илтгэлд эерэг  өөрчлөлтийг хийхэд урамшууллын хөшүүрэг, зөв механизм чухал үүрэгтэйг чухалчилсан.

Тэгвэл НҮБХХ-ийн зүгээс бэлчээрийн доройтлын эсрэг Монгол Улсын Засгийн Газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээг дэмжихээр малчдад малын тоо толгойгоо бууруулахад нь туслах хэд хэдэн хөшүүрэг, механизм бүхий бэлчээрийн тогтвортой менежментийн хөтөлбөрийг хэрэгжүүлж байна.

Монгол Улс болон дэлхийн олон орнууд дэлхийн дотоодын нийт бүтээгдэхүүний 6.5 хувь буюу 5 их наяд ам.доллартой тэнцэхүйц хэмжээний татаасыг шатах ашигт малтмалд зарцуулж байна

НҮБХХ-ийн Суурин төлөөлөгч Илейн Конкиевич “Байгаль орчны болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой яаралтай шийдэл шаардлагатай бэрхшээл, сорилтууд Монгол Улсад улам нэмэгдэж буй энэ цаг үед НҮБХХ Монгол Улсын Засгийн газрыг Тогтвортой Хөгжлийн Зорилгууд 2030-г биелүүлэх, цар тахлыг амжилттай даван туулах, илүү хүртээмжтэй, байгальд ээлтэй, тогтвортой хөгжлийг Монгол Улсын иргэн бүрд бий болгохын төлөө дэмжиж ажиллах болно” хэмээжээ.

Хүний хөгжлийн индекс гэдэг нь хүний хөгжлийн түвшнээр нь улс орнуудыг дээд, дээгүүр, дундаж, доогуур хэмээн зэрэглэхэд ашиглагддаг, холимог статистик хэмжигдэхүүн юм.

ХХИ нь дэлхийн улс орнуудыг хүний амьдралын дундаж наслалт, бичиг үсэг тайлагдалт, боловсролын түвшин, амьдралын хэм хэмжээ зэргээр харьцуулж үнэлдэг болохоор энэ нь хүний сайн сайхан байдал, хөгжлийн тоон хэмжигдэхүүн болдог. Мөн түүнчлэн ХХИ-г хот, тосгон, муж гэх зэрэг орон нутгийн түвшнүүдэд хэмждэг.

“2020 оны Хүний Хөгжлийн Илтгэл”-ийн тухай дэлгэрэнгүйг эндээс хүлээн авна уу.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан