Ойрын арван таван жилд Монголыг диваажин болгох "Монгол улсын мянганы хөгжлийн зорилтод суурилсан Үндэсний хөгжилийн цогц бодлого" төслийг олноороо хэлэлцэж байна. Энэ төслийн 7.3-д "Монгол улсын төрийн захиргаа, төрийн албаны шинэтгэлийн бодлого" гэсэн арван нэгэн заалтад өнөөдөр байхгүй боловч маргааш хэрэгжүүлчихэж болох ганцхан заалт байх юм. Бусад заалт мянган жилийн өмнө ч хийчихэж болохоор заалт байна. Ганц хэрэгжүүлж болох заалт нь төрийн албан хаагчийг улс төрийн намын харъяалалгүй болгох. Инээдтэй энэ ажлыг хийхэд мянган жил хүлээх шаардлагагүй бөгөөд УИХ хүсвэл таван минутын дотор батлаад гаргачих боломжтой юм. Бусад заалтууд нь урьдын мал бүрийг төл болгохын төлөө, бүхнийг хүний төлөө гэж урагш хөдлөхөө байсан машиныг уриа лоозонгоор хөдөлгөх гэж оролддог байсан аргатай адилхан зүйл бичиж, ажил хийсэн нэр зүүсэн бололтой. Энэ төслийг гадаад дотоодын олон эрдэмтэн, докторууд эх барьсан гэж сурталдаж байгаа. Үнэндээ төслийг үеэ өнгөрөөсөн хэдэн өвгөд, өндөр хөгжилтэй орнуудад ажлаараа гологдож Монголоос өөр оронд ажиллах чадваргүй гадныхан, дарга нар нь боловсруулсан бичиг баримтыг нь уншилгүй гарын үсэг зурдаг нарийн бичгийн дарга нар цалин авахын тулд олон хуудас болгон оромджээ гэж санагдав. Өнөөдөр манай төрийн албан хаагчдын хэлний мэдлэг аль түвшиндээ дэндүү дорой байгаа тухай нэгэн орчуулагч халаглаж байна. Тэгвэл хятадууд төрийн албан хаагчиддаа англи хэлтэй болох хугацаа заагаад өгчихлөө. Төрийн албан хаагч англи хэлтэй байх нь зөвхөн орчуулагчийн цалин, хэлэлцээний хугацаа хэмнээд зогсохгүй элдэв балай уриа лоозон хашгичаад явдаггүй сайн талтай гэнэ. Орчин цагийн төрд компьютер хэмээх ганцаараа зуун хүний ажил хийдэг шидтэн гарсан. Манай төрд нэмэгдсэн компьютерын тоогоор түшмэлийн тоо нэмэгдэж байна. Хөгжилтэй орны төрийн үйлчилгээнд компьютерүүд гар харсан өлөн түшмэлүүдийг зайлуулж байгаа бол Монгол улсад гар хардаг түшмэдүүдийг компьютержүүлж авилгалыг улам төгөлдөржүүлж байна. Хаа сайгүй хатнаар ноён дарж тоглож байгаа төрийн түшээд иргэдэд хачин их ажилтай дүр эсгэнэ. Энэ бүхэн төрийн албыг цахим хэлбэрээр явуулах шаардлагатайг харуулж байна. Англичууд өнөөдөр төрийн албаныхаа дөчин хувийг цахим хэлбэрээр явуулж байна. Харин Монголын төр хүн амын хөдөлмөрийн насны арван таван хувийг төрд шургалуулж ДНБ-ийн тавин хувийг залгих гэж байна. Түүгээр зогсохгүй өнөөдрийн санхүү, бараа үйлчилгээний зах зээлийг хангалттай сүйрүүлж байгаа төрийн албан хаагчдын цалингийн тухай энэ төсөлд "хүний нөөцийн удирдлагын мэдээллийн болон цалин, хөлс хангамжийн тогтолцоог төгөлдөржүүлнэ." "Төрийн албаны цалин, хөлсний тогтолцоог зах зээлийн харилцааны нөхцөлд тохируулах, урамшууллыг оновчтой, боловсронгуй болгоно" гэж заажээ. Цалингүй ч хамаагүй төрд ажилд орохыг горилогсдын дараалал хязгааргүй үргэлжилж байхад цалин дээр нь урамшуулал гэсэн заалт нэмэгджээ. Мянганы зорилтын төрийн албаны шинэтгэлийн бодлогод төрийн алба, төрийн албан хаагчдыг авилгалаас салгах, сэргийлэх тухай тал үсэг ч байхгүй байгаа нь төр маань ойрын арван таван жилд авлигалаас салахгүй бөгөөд харин төгөлдөржиж магадгүй гэсэн сэтгэгдэл төрүүлж байна. Мөн төрийн албыг төгөлдөржүүлэхдээ ямар нэгэн төрийн алба, төрийн албан хаагчийн ёс зүйн тухай ойлголт огт тусгагдаагүй байгаа нь ирэх арван таван жилд төрийн албан хаагчид маань хэдэн биенээ элдвээр заналхийлсээр, алж хядсаар, хэдэн арваараарр "казинодсоор" байх боломжтой хэвээр байх нь гэсэн ойлголт төрүүлж байна. Төрийн албан хаагчийн ямар нэгэн шалгуурын тухай ямар ч шинэ болзол алга. Энэ байдал одоогийн манай виз, иргэний үнэмлэхний хяналт муутай сул бодлоготой нөхцөлд Хятад, Монгол нь мэдэгдэхгүй хэн ч төрийн албанд шургалах бололцоо олгоно. "Дотоод шийдвэр нь ил тод, ажлын гүйцэтгэлд чиглэсэн суралцдаг байгууллагыг хөгжүүлнэ" гэсэн хачин өгүүлбэр мянганы зорилт болоод явж байна. Өнөөдөр авлигалыг төгөлдөржүүлж байгаа нэг хүчин зүйл бол төрийн нэрийн өмнөөс гаргаж байгаа шийдвэр нууц байдалд байгаа явдал гэж үздэг. Төрийн нууц задруулсан хэргийг хаалттай шүүнэ гэнэ. Гэтэл аль хэдий нь задарчихсан нууцыг шүүх хурлаар орохдоо ямар учиртай нууцлах шаардлагатай нь ойлгомжгүй. Хамгийн их авлигалд өртсөн гэгддэг газрын, гаалийн албад өнөөдөр ердийн мэдээлэл авахад хүндрэлтэй байдаг нь нууц биш. Мянганы зорилтод маань мэдээллийн нээлттэй байдлын тухай онцлох зүйл алга. Өнөөдөр төрийн үйл ажиллагааг магтсан мэдээлэл л чөлөөтэй нээлттэй байна. Сэтгүүлч жаахан охид биеэ үнэлээд ч бодит мэдээлэл олох боломж бүрдээгүй байна. Гадаадын нэгэн мужийн захирагч ажлын байрандаа телекамер тавьж сонгогчиддоо тайлан тавьсан сонин тохиолдол байдаг. Гэтэл манай УИХ-ын хэлэлцэж байгаа төсвийн төслийг энгийн иргэд үзэх боломж алга. Германд төсвийг нэг төгрөг хүртэл нарийвчлалтайгаар тайлан болгон хэвлэн ард иргэддээ чөлөөтэй, үнэгүй сонирхуулж байна. Төрийн албыг шинэчлэнэ гэдэг нь төр шинэчлэнэ гэсэн үг. Гэтэл мянганы зорилтод дэвшүүлсэн уриа, лоозонгуудыг харвал Монгол төр ойрын арван таван жил шинэчлэгдээд сүйд болохгүй бололтой. Түүгээр зогсохгүй манай хошин шогийнхны үзүүлбэр шиг инээд хүргэм ийм бичиг баримтаа сонины хэдэн нүүр дамнуулан төлбөртэй хэвлүүлж хэдэн биенээ бодож боловсруулсан гэсэн хоч зүүж УИХ-аар батлуулах гэж байгаа нь Монгол төрийн чадавхийн IQ ямар хэмжээнд байгааг нотолж байна.
/Үргэлжлэл бий/
Х.Бат