Анх 1839 онд АНУ-д үүсч хөгжсөн бейсболын спорт нь
Монголд 1991 онд үндэс сууриа тавьсан билээ. Тухайн үед Японы “Бейсбол магазин”
компани мэргэжлийн гурван дасгалжуулагчийг монгол руу илгээснээр МБХ 1991 оны долдугаар
сарын 22-нд байгуулагдсан. Уг холбооны ерөнхий нарийн бичгийн даргаар өдгөө
Ж.Чулуунхүү ажиллаж байгаа. Түүнтэй Монголын бейсболын хөгжлийн талаар уулзаж
ярилцлаа.
-МБХ энэ онд ямар үйл ажиллагаа зохион байгуулав?
-Манай холбооны удирдлагууд 2007 оныг бейсболын спортын хөгжлийг эрчимжүүлэх жил
болгох зорилго тавьсан. Тухайлбал хүүхэд залуучуудын дунд бейсболын спортыг
сурталчилах зорилгоор телевиз, сонин хэвлэлүүдээр сайтар танилцууллаа. Үүний үр
дүнд “Блэк Морган”, “Монгол Асеан”, “Чоно” корпораци зэрэг байгууллагууд бидний
үйл ажиллагааг дэмжин өөрсдийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулсан. Мөн бид
монголд бейсболын спортыг хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан Ц.Түмэндэмбэрэл
агсаны нэрэмжит тэмцээн болон МБХ-ны цомын АШТ-ийг зохиосон.
-Шигшээ багийн бүрэлдэхүүнээ тодруулав уу?
-Энэ бүх тэмцээнүүдийн эцэст өсвөр залуучуудын шигшээ багаа бүрдүүлсэн байгаа.
Шигшээ багийн тамирчид маань өнгөрөгч наймдугаар сард БНХАУ-ын бейсболын
холбоо, МБХ-ны хамтын ажиллагааны хүрээнд хамтарсан бэлтгэл сургуулилт хийгээд
ирсэн.
-Эдгээр тамирчдыг ямар тэмцээн хүлээж байна?
-Ирэх онд Япон, БНСУ-д өсвөрийн тэмцээнүүд болно. Тэмцээнд оролцох хүүхдүүдийг
энэ оны тавдугаар сараас бэлтгэж эхэлсэн. Мэргэжлийн дөрвөн багшийн удирдлагад
80 гаруй хүүхэд тогтмол бэлтгэгдсэнээс 12-15, 16-18 насны улсын шигшээ багийг
бэлтгэж байгаа.
-Хүйтний улирал хэдүйнэ эхэлчихлээ. Тэгэхээр бэлтгэл сургуулилт завсардаж
байна уу?
-Одоогоор ерөнхий боловсролын сургуулиуд дээр баг тамирчид маань бэлтгэл хийж
байгаа.
-МБХ өсвөрийн тамирчидтай ажиллаад багагүй удлаа. Өөрсдийн холбооны дэргэд
клуб байгуулах бодол бий юу?
-Энэ жил МБХ-ны гүйцэтгэх хамгийн том ажил бейсболын бие даасан клубтэй болох
байв. Уг зорилгоо бид хэрэгжүүлснээр таван клуб бий болсон. “Гурван үндэс”,
“Бүргэдүүд”, “Стронг балл”, “Тайгер”, “Хараацай” клубүүд үүд хаалгаа нээгээд
байна. Эдгээр клубүүд бүгд гурван насны ангилалд хүүхдүүд бэлдэж байгаа.
Тэгэхээр ирэх жилийн тэмцээнүүд ширүүн өрсөлдөөнөөр дүүрэн байх нь дамжиггүй.
Тэмцээнүүд өрсөлдөөнтэй болох тусам тамирчдын ур чадвар дээшилнэ.
-Багш дасгалжуулагчдын хувьд хэр хангалттай байдаг вэ?
-Манай улсад бейсболыг хөгжүүлэхэд гол үүрэг гүйцэтгэж буй хүмүүс бол япончууд.
Анх МБХ Ази болон дэлхийн холбоонд элссэний дараагаар манайхан Японы Мото хотод
сургалт семинарт хамрагдаад ирсэн. Мөн Япон дахь бейсболыг Монголд хөгжүүлэх
групп, ахмад бейсболчин Садабуми Мидорикава багшийн дэмжлэг туслалцаагаар хоёр
дасгалжуулагч мэргэжил дээшлүүлэх сургалтад хоёр сарын хугацаанд суралцаад
ирсэн. Сургалтад Б.Хатанбаатар, Б.Дашлхагва нар хамрагдсан ба нутагтаа ирээд
нилээд үр дүнтэй ажиллаж байгаа.
-Техник хэрэгсэл тамирчдад хэр хүрэлцээтэй байдаг вэ?
-Японы сайхан сэтгэлтэй хүмүүсийн буянд бид 1996 онд зориулалтын талбайтай болсон.
Энэ талбайгаа жил бүр засч тохижуулдаг. С.Мидорикава сан жил бүр Монголд
ирэхдээ техник хэрэгслээр тусалдаг.
-Дотооддоо олон улсын тэмцээн зохион байгуулах төлөвлөгөө бий юу?
-Энэ талаар ярилцсан зүйл бий. Японы бейсболын холбооны ерөнхийлөгч Ёошихито Иваса
энэ зун Монголд ирээд буцсан. Тэрбээр манай хүүхдүүдийн тоглолтын арга барил
МБХ үйл ажиллагаатай танилцсан. Тэгээд ирэх жилээс баг тамирчдаа манай
орон руу жил бүр илгээж хамтарсан бэлтгэл сургуулилт хийлгэхээр болсон. Мөн энэ
жил Японы Анан хотын дарга Рюүйчи Коизүми Монголд ирэхдээ МБХ-ны удирдлагуудтай
уулзсан. Тэрбээр хэлэхдээ “Бидний арван жилийн өмнө тарьсан бейсболыг үр
тасраагүй байна” гээд цаашид хамтарч ажиллахаа мэдэгдсэн. Нийслэлийн засаг
дарга Ц.Батбаярын урилгаар Монголд ирсэн юм билээ. Тэдэнтэй хамт “DAISAN
KIKAKU” компанийн хамт олон ирсэн. Мэргэжлийн бейсболын багш нартай ирсэн бөгөөд
манай залуучуудад хоёр өдөр хичээл заасан.
А.Түмэнбаяр