Эрүүл мэндийн байгууллагуудад халдвар хамгааллын аюулгүй байдал хамгийн чухал асуудлын нэг юм. Ажил үүргээ гүйцэтгэж буй эмч, мэргэжилтнүүд болон эмнэлгээр үйлчлүүлэгчид тусламж авах үедээ эмнэлгээс шалтгаалсан халдвар авах эрсдэл байсан. Монгол Улсын эрүүл мэндийн салбарт тулгамдсан энэ асуудлыг шийдвэрлэхэд Азийн хөгжлийн банкны санхүүжилттэй Эрүүл мэндийн салбарын хөгжил-5 /ЭМСХХ-5/ төсөл бодит хувь нэмэр оруулжээ. Төслийн гурав дахь бүрэлдэхүүн хэсэгт Эрүүл мэндийн байгууллагын халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах бодлогын хүрээнд Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын байцаагч нарын чадварыг сайжруулах төсөл хэрэгжсэн юм.
Мэргэжлийн хяналтын ерөнхий газарт “Цусны аюулгүй байдлыг бэхжүүлэх”, “Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг сайжруулах”, “Эрүүл мэндийн байгууллагын эрүүл ахуйн халдварын сэргийлэлт, хяналтыг сайжруулах” гэсэн гурван төсөл амжилттай хэрэгжсэн байна. Энэ удаад халдварын хяналт сэргийлэлтийг сайжруулах чиглэлээр хийсэн ажил, хүрсэн үр дүнг онцлон товчхон хүргэх юм. Эмнэлгүүдийн халдвар хамгааллын үйл ажиллагаанд хөндлөнгийн хяналт тавьж ажилладаг мэргэжлийн хяналтын байгууллагын эрүүл ахуйн улсын байцаагчдыг чадавхжуулах чиглэлээр ЭМСХХ-5 төслөөс үе шаттай сургалтуудыг зохион байгуулжээ.
МХЕГ-т 2015 оноос 2019 оны сүүлч хүртэл хэрэгжсэн төслийн үр дүнд эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн эрүүл ахуй эрс сайжирсан.
Нэгдүгээрт, Анх 2015 онд халдварын сэргийлэлт, хяналтын хөндлөнгийн аудит сэдэвт сургалтуудыг явуулж, сургалтад аймаг, нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын 35 улсын байцаагч хамрагдсан байна.
Хоёрдугаарт, 2016 онд халдварын сэргийлэлт, хяналт, хог хаягдлын менежментийн сургалтыг Орхон аймгийн бүсийн оношилгоо, эмчилгээний төвийг түшиглэн зохион байгуулав. Төсөл хэрэгжүүлэхээс өмнө эрүүл мэндийн байгууллагууд хог хаягдлаа эмнэлгийнхээ хашаанд шатаадаг байсан бол төслийн үр дүнд эмнэлгийн аюултай хог хаягдлыг цуглуулах, хадгалах, халдваргүйжүүлэх ажлыг олон улсын стандартын дагуу гүйцэтгэх байгууламж, тоног төхөөрөмжөөр иж бүрэн хангав. Төслийн үр дүнд Орхон аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв хог хаягдлын менежментээрээ бусад аймгаас хэдэн алхмаар түрүүнд яваа юм. Орхон аймагт бүрдүүлсэн энэ бааз суурьт түшиглэн мэргэжлийн хяналтын улсын байцаагч болон зөвлөхүүдэд сургалтыг дадлагатай хослуулан явуулсан нь илүү үр өгөөжтэй болжээ.
“Энэ сургалт болон дадлага сургуулилтын үр дүнд мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлэг, эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт хийдэг “хяналтын хуудсыг” боловсронгуй болгосон. Хяналтын хуудас нь эмнэлгүүд эрүүл ахуй, халдвар хамгааллын аюулгүй байдлыг хангасан эсэхэд дүгнэлт хийх шалгуур үзүүлэлтүүдийг тусгасан байцаагч нарын ажлын удирдамж юм. Тэрхүү хяналтын хуудсыг орчин үеийн шаардлагад нийцүүлэн шинэчлэхэд энэ сургалтаар дамжуулан олгосон ЭМСХХ-5 төслийн зөвлөхүүдийн зөвлөмж, дадлага сургуулилтаас гарсан улсын байцаагч нарын санал үнэтэй хувь нэмэр оруулсан. Төслийн хүрээнд шинэчилсэн хяналтын хуудсаар бид эрүүл мэндийн байгууллагуудын халдварын хяналт, сэргийлэлт, хог хаягдлын менежментийн асуудлаар өдгөө дөрөв дэх жилдээ хяналт шалгалт хийж байна” гэж МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд онцлов.
Гуравдугаарт, Төслийн хүрээнд эмнэлгийн халдварын хяналт, сэргийлэлт, хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох чиглэлээр МХЕГ, НМХГ-ын эрүүл ахуйн хяналтын улсын хоёр ахлах байцаагчийг сургагч багшаар бэлджээ. Бэлтгэгдсэн байцаагч нар хөдөө орон нутгийн байцаагчдыг удирдлагаар хангах, эмнэлгийн халдварын хяналт сэргийлэлт, хог хаягдлын менежментийн чиглэлээр давтан сургахад чухал ач холбогдолтой ажил болсон. Мөн эмнэлгүүдийн халдвар судлаач эмч, мэргэжилтнүүдэд жил бүр явуулдаг сургалтын үр нөлөөг дээшлүүлэхэд томоохон дэмжлэг болсон байна.
“МХЕГ-т 2015 оноос 2019 оны сүүлч хүртэл хэрэгжсэн төслийн үр дүнд эмнэлгүүдийн ариутгал, халдваргүйтгэлийн эрүүл ахуй эрс сайжирсан. Эрүүл ахуйч тархвар судлаачдад олон улсын түвшний мэдлэг мэдээлэл, оюуны хөрөнгө оруулалт хийж чадсан нь коронавирусийн халдвартай тэмцэх ажиллагаанд ихээхэн хувь нэмэр оруулсан чухал хөрөнгө оруулалт болсон” хэмээн МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболд ярилаа.
ХОГОО АНГИЛЖ, ХАЛДВАРГҮЙЖҮҮЛЭХГҮЙ ХАЯДАГ ЭМНЭЛЭГ МАНАЙ УЛСАД БАЙХГҮЙ БОЛСОН
МХЕГ-ын Эрүүл мэндийн хяналтын хэлтсийн дарга Д.Баярболдоос эмнэлгүүдийн халдвар хамгаалалтай холбоотой цөөн асуултад хариулт авсан юм.
-Коронавирусийн халдварын энэ үед эрүүл мэндийн байгууллагуудад халдвар тархахгүй байх нөхцөл бүрдсэн үү?
-Мэргэжлийн хяналтын байгууллагаас эмнэлгүүдэд хог хаягдал үүсэхээс эхлэн зайлуулах хүртэл цуглуулалт, хадгалалт, тээвэрлэлттэй холбоотой хяналт тавьж байна. ЭМБ-ын хог хаягдлын менежмент муу газарт эмнэлгээс шалтгаалсан халдвар гарах нөхцөл бүрддэг. Монголд эмнэлгүүдийн хог хаягдалтай холбоотойгоор коронавирусийн халдвар авсан тохиолдол байхгүй. Энэ талын үнэлгээ дүгнэлтийг ХӨСҮТ-ийн Тандалт, судалгааны албанаас гаргадаг. Мэргэжлийн хяналтаас мөн зөвлөмж өгч ажиллаж байна.
ЭМНЭЛГИЙН ХОГ ХАЯГДАЛ УСТГАХ ТЕХНОЛОГИЙН ЕРӨНХИЙ ЗАРЧИМ
-Монголд 200 орчим эмч, эмнэлгийн ажилтан коронавирусийн халдвар авсан нь ямар шалтгаантай гэж үзэж байна вэ?
-Асуудлыг судлаад үзэхэд эмч, мэргэжилтнүүдийн ажлын ачаалал их, ядарсантай холбоотой халдвар хамгааллын дэглэм алдсан зүйл гарч байна. Хувцсаа тайлах, өмсөхдөө алдаа гаргаж байна уу гэж харж байна.
-МХЕГ-аас эмнэлгүүдэд хяналт шалгалтыг ямар давтамжтайгаар хийдэг вэ?
-Мэргэжлийн хяналтын байгууллага энгийн үед төлөвлөгөөт хяналт шалгалтыг хэрэгжүүлж ажилладаг. Коронавирусийн халдвар тархсантай холбоотойгоор МХЕГ-аас удирдамж гаргаад, бүх эмнэлгийн тусламж үйлчилгээний бэлэн байдалд байнгын хяналт шалгалт хийж байна. Улсын болон хувийн хэвшлийн эмнэлгүүдэд хяналт шалгалт хийж, гарсан зөрчил дутагдлуудыг арилгах хүртэл шалгалтуудыг үргэлжлүүлэн хийсээр байдаг. Хяналт шалгалт явуулах тогтсон тоо гэж байхгүй, халдвар хамгааллын дэглэмээ сайн мөрдөж байвал хяналтын тоо бага. Зөрчил дутагдал их байх тусам хяналт шалгалтын давтамж ойрхон гэж ойлгож болно. Бид зөрчлийг арилгах чиглэлийг гол болгон ажилладаг.
Монгол Улсад эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал устгалын гурван байгууламж ажиллаж байна.
-Хяналтын хуудас нь цаг үеэ дагаад өөрчлөгдөж байдаг уу?
-Мэргэжлийн хяналтын байгууллага өөрөө дүрэм журам баталдаггүй, стандарт тогтоодоггүй. Батлагдсан хууль дүрэм, журмын хэрэгжилтийг хангуулах чиглэлээр хяналт шалгалт хийж ажилладаг. Монгол Улсад хэрэгжиж буй стандартыг хангуулах үүрэг бүхий байгууллага. Бид 2015 оноос эхлэн хяналт шалгалтыг бүх обьектод биш, эрсдэл ихтэй обьектод хийхэд чиглэн ажиллаж байна. Хяналтын хуудсыг боловсруулахдаа бусад улс оронд эрүүл мэндийн байгууллагууд эмнэлгээ шалгах, гадаад дотоод хяналт тавихдаа хэрэглэдэг асуумж, судалгааг анхаарч үздэг. Бид мэргэжлийн хяналт шалгалтын чиглэлээр хөгжсөн улс орнуудтай мөр зэрэгцэн ажиллаж чадаж байгаа гэж дүгнэж болно.
Гэхдээ нэг асуудал бий. Манай улсын эмнэлгүүдийн барилга байгууламж хуучирсан учир мэргэжлийн хяналтаас дүрэм журам стандартын дагуу шаардлага тавихад хүндрэл гардаг нь нууц биш. Улсын эдийн засаг санхүүгийн бодит байдлаас шалтгаалан манай нөхцөлд хяналтын хуудас 100 хувь үнэлэгдэх нь ховор. Эмнэлгийн хуучин барилгуудын агааржуулалтын урсгал буруу зэргээс эхлэн асуудал үүсдэг. Бид тэр бүхнийг үнэлж, гарсан зөрчлүүдийг засаж, залруулах зөвлөгөө зөвлөмжийг тухайн эмнэлгийн захиргаанд өгч ажилладаг. Харин сүүлийн үеийн барилгууд орчин үеийн эмнэлгийн стандартаар баригдаж байна.
-Төслийн хүрээнд бодлогын ямар баримт бичгүүдийг шинэчилсэн бэ?
-Төслийн хүрээнд ЭМЯ-тай хамтарч Эмнэлгийн хог хаягдлын менежментийг зохицуулсан дүрэм журам гаргалаа. Дээхнэ үед манай эмнэлгүүд хогоо гаднаа шатаадаг байсан. Төслийн үр дүнд эмнэлгээс гарсан хог хаягдлыг халдваргүйжүүлсний дараа мэргэжлийн байгууллага хог хаягдлын цэгт аваачиж, булж эсвэл шатааж устгах дарааллаар ажиллах болсон. Монгол Улсад эрүүл мэндийн байгууллагын хог хаягдал устгалын гурван байгууламж ажиллаж байна. Нийслэлд хоёр, Орхон аймагт нэг нь бий. Бусад аймагт энэ стандарт үе шаттайгаар нэвтрэх байх. Нэг том дэвшил нь улсын хэмжээнд хогоо ангилж, халдваргүйжүүлэхгүй хаядаг эмнэлэг байхгүй болсон. Мэргэжлийн хяналтын байцаагчид бид хяналт шалгалтаа тавьж, сайжруулан зөвлөх ажлыг хэрэгжүүлдэг. Хог хаягдалтай холбоотой зөрчил дутагдал гаргавал хуулийн дагуу захиргааны арга хэмжээ тооцож ажилладаг.