Алтан үсгээр бичсэн “Жадамба” судраас эхлээд “Үлгэрийн далай”, “Очироор огтлогч”, “Алтангэрэл” гэсэн судруудын хулсан үзгийн бичмэл, Буриад модон барын судар гэсэн тэртээ 1728 онд хэвлэгдсэн маш ховор нандин номнуудыг торгоор баринтаглан, шилэн хоргонд хадгалсан нь ирсэн зочдын нүдийг хужирлаж байлаа. ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнд 1000 гаруй Монгол, тод бичгийн судар, олон мянган төвд судар байдаг төдийгүй тод номын цуглуулгаараа дэлхийд дээгүүрт бичигддэг билээ.
“Хорхой хүргэсэн ном олон байна. Болдог сон бол бүгдийг нь авах юм сан. Хоёулаа нээрээ нөгөө номнуудаа солилцож уншина шүү” гэсэн яриа зочдын дунд өрнөж байсан нь аргагүй бичиг соёлын их эрдэмтэн судлаачид цугларсныг илтгэнэ. Монгол Улсад шинжлэх ухааны байгууллага үүсэж хөгжсөний 99 жил, Шинжлэх ухааны академи байгуулагдсаны 59 жил, “Шинжлэх ухааны ажилтны өдөр”-т зориулсан Хэл зохиолын хүрээлэнгийн нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр болох үеэр дээрх дүр зураг биднийг угтсан юм. Өдөрлөгийн үеэр Монголын нууц товчоо зохиогдсоны 780 жилийн ойд зориулсан “Монголын нууц товчооны судлалын өгүүллийн түүвэр” номын нээлт, “Хэл зохиолын хүрээлэнгийн цуврал бичгийн чуулган, сан хөмрөгийн дээжис” үзэсгэлэн болсон юм.
МОНГОЛЫН НУУЦ ТОВЧООГ СУДЛАХ ЭРДЭМТДИЙН ТОО НЭМЭГДЭЖ БАЙНА
“Монголын нууц товчооны судлалын өгүүллийн түүвэр” хэмээх шинэ бүтээлд О.Жамьянгийн “Дэлүүн болдогийг сурвалжилсан минь”, Я.Цэвэл “Монголын нууц товчоо гэдэг зохиолын тухай”, Ц.Дамдинсүрэн “Хэрлэний Баян-Улааны гурван түүхэн дурсгал”, Ш.Гаадамба “Монголын нууц товчоо”-ны зохиогчийн тухай асуудалд” гэсэн өгүүллээс эхлээд хэл зохиолын салбарт нэрээ мөнхөлсөн олон эрдэмтний өгүүлэл багтсанаараа шинэлэг, шинжлэх ухааны асар их ач холбогдолтой бүтээл болсон байв.
Энэ талаар Хэл зохиолын хүрээлэнгийн захирал, доктор, профессор Г.Билгүүдэй “1921 оны арваннэгдүгээр сарын 09-ны өдөр Номын хүрээлэнг байгуулж байсан түүхтэй. Үүнээс 10 хоногийн дараа Номын хүрээлэнгээ Судар бичгийн хүрээлэн болгон өөрчилж, Монголын хуучны ном судрыг цуглуулж эхэлсэн. “Нууц товчоон” гэдэг зохиолыг 700 гаруй жилийн өмнө 1240 оны үед Монгол хүн, Монгол нутагт зохиосон гэж үздэг. “Монголын нууц товчоон”-ы Монгол хэлний эхийг Монгол хүний сэтгэхүй, ой ухаанд илүү ойр дөт байх талыг нь хамгаас түлхүү харгалзан үзэж, нэн чадамгай орчуулан буулгаж “Монголын нууц товчоон” судлалын анхны гараа, эхлэл суурийг Монгол Улсдаа шинжлэх ухааны үндэслэлтэй тавьж өгсөнд профессор Ц.Дамдинсүрэн багшийн өнө үүрдийн гол гавьяа оршино.
Бид Чингис хааныхаа түүхийг Монголын нууц товчоогоор мэддэг. Жил бүр Монголын нууц товчоог судлах эрдэмтдийн тоо нэмэгдэж байна.
Академич Ц.Дамдинсүрэн 1947 онд “Монголын нууц товчоон”-ы бүрэн орчуулгаа анх хэвлүүлсэн байдаг. Ц.Дамдинсүрэнгийн орчуулсан “Нууц товчоон” бол хэл найруулгын талаар онц сайн болсноос гадна уул зохиолын утга санааг алдсангүй, хэлний онцгой шинжийг гээгдүүлсэнгүй, дур сонирхлыг татаж чадахуйц найруулсан нь бахдалтай. Бид Чингис хааныхаа түүхийг Монголын нууц товчоогоор мэддэг.
Жил бүр Монголын нууц товчоог судлах эрдэмтдийн тоо нэмэгдэж байна. Монголын нууц товчооны 780 жилийн ой, Монгол Улсын Судар бичгийн хүрээлэн байгуулагдсаны 100 жилийн тэгш дүүрэн ой, ШУА-ийн 60 жилийн ойд зориулан Хэл бичгийн хүрээлэнд ажиллаж байсан болон одоо ажиллаж байгаа 40 гаруй эрдэмтдийн бичиж туурвисан өгүүллийг эмхтгэн “Монголын нууц товчооны судлалын өгүүллийн түүвэр”-ийг хэвлүүллээ” гэж ярилаа.
Үзэсгэлэнд БНМАУ-ын Ардын уран зохиолч, ШУА-ийн жинхэнэ гишүүн, төрийн шагналт Ц.Дамдинсүрэн, Монголын орчин үеийн утга зохиолыг үндэслэгчдийн нэг, шинжлэх ухааны зүтгэлтэн, зохиолч, орчуулагч, соён гэгээрүүлэгч. ШУА-ийн жинхэнэ гишүүн, академич Б.Ренчин нарын хэрэглэж байсан ширээ, бичгийн машин, хэвлүүлсэн ном сурах бичгээс эхлээд хүрээлэнгийн сан хөмрөгт байгаа алтан үсгийн номыг дэлгэсэн нь ихэд содон байсан юм.
Улаанбаатар хотын газруудын хаяг харийн нутагт байгаа юм шиг санагддаг болжээ. Биелүүлэхгүй хууль батална гэдэг гүйлгээгүй бараа үйлдвэрлэхтэй агаар нэг юм.
Энэ талаар ШУА-ийн Хэл зохиолын хүрээлэнгийн Хэрэглээний хэл шинжлэлийн эрдэм шинжилгээний ахлах ажилтан, доктор, дэд профессор Г.Гэрэлмаа “Б.Ренчин гуай Судар бичгийн хүрээлэнд 1927 оноос ажиллаж эхлээд насан эцэслэтлээ Хэл зохиолын хүрээлэнгийн эрдэмтэн байсан.
Түүний хэрэглэж байсан ширээ, сандал, Монгол бичгийн машиныг нь дэлгэн үзүүлж байна. Тэрээр олон ном, судар бичгийг санаачлан хэвлүүлсэн. Жишээлбэл, Дурсгалт бичгийн чуулганыг 1959 онд үндэслэсэн. Энэ цувралаараа судалгааны эргэлтэд оруулбал зохих Гэсэрийн туужийн олон хувилбарыг олж ирсэн нь түүний олон талт үйл ажиллагааны нэг хэсэг юм. Эрдэм шинжилгээний бүтээл өмнөх өв соёлдоо суурилдаг. Анх манай хүрээлэн дөрвөн цувралтай байсан бол 100 жилийн дараа тогтмол хэвлэгддэг 11 цувралтай болсон нь эрдэм шинжилгээний өсөлт, салбарын хөгжлийг илтгэж байгаа юм. Сүүлийн үед “Хэрэглээний хэл шинжлэл”, “Төвд судлал” гэсэн цуврал сэтгүүл шинээр бий болсон” гэж ярьсан юм.
“МАНАЙ УЛСЫН ХУУЛЬ ҮСНИЙ ШИРХГЭЭС НАРИЙН”
Үүний дараагаар Монгол Улсын Төрийн шагналт, Шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич Д.Цэрэнсодном “Монгол хэлний хуулийн эргэн тойрны асуудал” сэдэвт илтгэлийг тавьсан юм. Тэрээр “Монгол хэлний тухай хууль батлагдаад таван жил өнгөрчээ. Манай улс Монгол хэлний хуультай болох ёстой гэсэн саналыг Хүмүүнлэгийн ухааны сургуулийн захирал Ч.Зэгиймаа 2004 онд надад тавьсан. Би 10-аад улсын хуулийг харьцуулан олон өдөр гэрээс ч гаралгүй судалсны эцэст Монгол хэлний хуулийн анхны нооргийг гаргасан байдаг. Гэтэл хууль батлагдсанаас хойш төр засаг маш бага зүйл хийсэн нь бидний сэтгэлийг зовоож байна. Тухайлбал, манай улс 2025 онд хос бичигтэй болно гэж хуульдаа заасан.
Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээлүүдийг зохиогчийн гарын үсэгтэй, 50 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах боломжийг бүрдүүлсэн нь өнөөдрийн өдөрлөгийн нэгэн давуу тал байв
Гэтэл өнөөдөр Улаанбаатар хотын газруудын хаяг харийн нутагт байгаа юм шиг санагддаг болжээ. Биелүүлэхгүй хууль батална гэдэг гүйлгээгүй бараа үйлдвэрлэхтэй агаар нэг юм. Гэтэл урд хөршийн маань танил “Манай улсын хууль үсний ширхгээс нарийн” гэж хэлж билээ. Үнэхээр тэд хуулиа ягштал баримталдаг.Хотол даяараа хос бичигтэй болоход мөнгө хөрөнгөнөөс илүү сэтгэл зүтгэл чухал. Эрдэм шинжилгээний ажилтан бол эх хэлнийхээ манаанд зогсож байгаа харуул юм.
Тиймээс эх хэлээ хамгаалах хичээл зүтгэл гарган ажиллах хэрэгтэй” гэсэн юм. Тэрээр 1960-аад оноос хойш ШУА-ийн тугийг барьж байгаа, Монгол хэлний тухай хуулийг батлах комисст ажиллаж байсан бүх насаа эх хэлээ судлалд зориулж яваа ахмад эрдэмтэн юм. Хэл зохиолын хүрээлэнгээс эрхлэн гаргасан бүтээлүүдийг зохиогчийн гарын үсэгтэй, 50 хүртэлх хувийн хямдралтай худалдан авах боломжийг бүрдүүлсэн нь өнөөдрийн өдөрлөгийн нэгэн давуу тал байв.
Б.Должинжав