gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     26
  • Зурхай
     8.08
  • Валютын ханш
    $ | 3590₮
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 26
Зурхай
 8.08
Валютын ханш
$ | 3590₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

"Улаанбаатарууд"-тай болсон түүх

Д.Азжаргал
Нийгэм
2021-02-15
1029
Twitter logo
Д.Азжаргал
1029
Twitter logo
Нийгэм
2021-02-15
"Улаанбаатарууд"-тай болсон түүх

Та “Хогоо ангилъя”, “Эх дэлхийгээ хайрлая” зэрэг мэдээллийг хаа нэгтээ харж байсан уу? Мөн энэ тухай мэдээллийг бусадтай хуваалцаж,  нийгмийн сүлжээгээр түгээхэд оролцож байв уу. Тийм бол энэ үйлдлээ хэрхэн байгальд ээлтэй бодит үйлдэл болгосон туршлагаа Г.Дэлгэрэх бидэнтэй хуваалцлаа. Тэрээр чийгийн улаан хорхой тэжээдэг бөгөөд энэ нь органик хаягдлыг био бордоо болгодог шидтэй аж.

-Хог ангилах тухай мэдээллийг анх хаанаас авсан бэ. Хэрхэн хэрэгжүүлж эхэлсэн бэ?
-Миний хувьд эхэндээ байгальд ээлтэй аж төрөх талаарх мэдээллийг уншаад шэйр хийж хуваалцдаг болохоос огт үйлдэл хийдэггүй нэгэн байлаа. Багаар ч болтугай үйлдэл хийж эхэлье, ядаж гэртээ ангилаад дадъя гэж бодсон. Ингээд хамгийн түрүүнд 

  • хүүхдүүддээ яагаад бид ангилах ёстой,
  • гэртээ бид яаж, яаж ангилах талаар тайлбарлаж өгсөн.

Учир нь хүүхдэдээ хэлсэн л бол эцэг эхчүүд үүнээсээ буцах аргагүй болдог шүү дээ.  Би ч амласнаа биелүүлэхийг хичээдэг.

Хогоо ангилаад ирэхээр манай гэр бүлд аль нь зайлшгүй хэрэгцээт болон шаардлагатай биш хэрнээ хог хаягдал их гаргадаг вэ гэдгийг анзаардаг болдог юм билээ.

Био бордоо гэх болсны учир нь чийгийн улаан химийн бордоог бодвол 20-40 дахин үр дүнтэй.  Хөрсний гүн хэсгийг өнгөн рүү, өнгөн хэсгийг гүн рүү зөөснөөр үржил шимтэй хөрсний давхаргыг нэмдэг.

Хогоо ангилж эхлэхэд манайхан “новш цуглууллаа” дургүй байсан юм. Зочид ч үүгээр яах гэж байгаа хэрэг вэ? гээд л их гайхна. Багтааж шингээх зай талбай муутайгаас өөрөө ч заримдаа цухалддаг байсан.

Удалгүй дахивар авах явуулын станц Зайсангийн оргилын урд зохион байгуулагдсан юм. Тэр өдөр их бороотой байсан. Нөхөр маань тэр хавиар амжуулах ажилтай гэхээр нь би хэдэн сар цуглуулсан дахивраа өгөөд явуулав аа. Тэгсэн манай хүн дахивраа өгчихлөө гээд л хөөрхөн цоглог ярьж байна.

Орой ирээд "өнөөдөр бороотой өдөр ч маш олон хүн цуглажээ. Мэдээлэл солилцож, үнэхээр сэтгэлээсээ хандацгааж байгаа нь их бахархмаар санагдсан" гэлээ. Үүнээс хойш намайг сайн ойлгодог болж, хогоо багасгах арга, шинэ санаануудыг туршихад минь оролцдог болсон. Энэ нь миний хийх дуртай зүйлсийн нэг болсон юм шиг санагдаж байна.

-Танай гэр бүл одоогоор ямар санаачилга өрнүүлж байна вэ?
-Бүх дахивруудыг цэвэрлэж хатаагаад хураадаг. /Ардаа цавуутай, наагддаг хаяг шошготой бол тэр хэсгийг авч хаяна. Зөөлөн болон хатуу гялгар уут, хуванцрууд, шил, лааз/

- Хүнсний хаягдлын хувьд сонгино сармис, мах, исгэлэн төрлийн жимсний хог хаягдлаас бусад органик хаягдлыг “био бордоо” болгодог чийгийн улаан хорхой хооллохдоо ашигладаг.

- Худалдан авалтын хэрэгцээгүй сав баглаа боодлоос аль болох татгалздаг. Жишээ нь, Өндгийг ихээр нь авбал сав болон өндөгний хальсаа чийгэн улаандаа өгч болох тул өндөг авахад бид хаягдал огт гаргадаггүй болсон.

- Талх, боорцог, кекс, бялуу зэргээ өөрсдөө гэртээ хийнэ. Иймд энэ төрлийн бүтээгдэхүүний сав баглаа боодлын хаягдал гардаггүй.

- Химийн хортой нэгдэл бүхий цэвэрлэгээний бүтээгдэхүүнүүд авдаггүй.

- Байнга хэрэглэдэг зүйлсээ аль болох байгаль болон эрүүл ахуйд сөрөг нөлөөгүйг сонгодог. /хатуу шампунь, сарын тэмдгийн аяга, нярай хүүхдийн даавуун живх, ахуйн модон хэрэгслүүд зэрэг байгальд ээлтэй сонголт хийх боломжууд бий/

- Зайлшгүй шаардлагатай зүйлээ л авна гэсэн уриатай болсон бөгөөд хаягдлаа бууруулж, байгаль орчиндоо ээлтэй амьдрах хэв маягийг өдөр тутамдаа хэвшүүлэхийг оролдож, суралцаж байна.

-Баярын өдрүүдэд хүнсний хаягдал их гардаг. Үүнийг хэрхэн ангилдаг талаараа ярьж өгөөч?
-Хүнсний хогийг бусад хаягдалтай холичихвол муухай үнэр орно, хогийн цэг дээр дахивруудыг ялгаж, цэвэрлэхэд ч маш хүндрэлтэй болдог зэрэг асуудал их үүсдэг юм шиг санагдсан. Иймээс хүнсний хог хаягдлаа хамгийн түрүүн шийдэх хэрэгтэйг ойлгосон. Үүнийг багасгах ямар арга байдгийг судалж эхэлтэл байгаль орчиндоо анхаардаг, хайрладаг олон хүн байдгийг олж мэдсэн. Энэ үнэхээр бахархмаар шүү. Тэдний туршлагаас дурдвал:

  • Хүнсний хог хаягдлаа хатаагаад хаядаг
  • Цуглуулж байгаад зусландаа очиж газарт булдаг
  • Малд өгдөг
  • Голын эрэг дагуух хөрсөнд байдаг чийгийн улааныг тэжээж үзсэн хүн ч байсан.

Гэхдээ үүнээс илүү өгөөжтэй арга байдаг эсэхийг эрэлхийлж эхэлсэн. Ингээд л хүнсний хог хаягдлыг чийгийн улаан хорхойн био бордоо болгодог тухай хэдэн жилийн өмнө сонсож байснаа санасан юм. Тухайн үед танил эгч маань ажил дээрээ тэжээж байсан чийгийн улаануудаа хүмүүст өгч байгаа тухай сонсоод очоод авчихсан. Тэжээж эхлээд хэдийнээ 6 сар болжээ. Энэ хугацаанд 2-3 дахин үржсэн.

Био бордоо хэмээх болсны учир нь чийгийн улаан хорхой химийн бордоог бодвол 20-40 дахин үр дүнтэй. Чийгийн улаан нь хөрсний гүн хэсгийг өнгөн рүү, өнгөн хэсгийг гүн рүү зөөснөөр үржил шимтэй хөрсний давхаргыг нэмдэг.

Дэлхий дээр хэдэн мянган зүйлийн чийгийн улаан байдаг гэнэ лээ. Тэдгээрийн нэг болох миний бяцхан зөвлөмжийн гол баатар болсон чийгийн улаан / нийтлэг нэршил нь Red wiggler /-ны төрөл тасалгааны орчинд бордоо хийхэд хамгийн тохиромжтой төрөл нь байгаа юм. Ердөө 11 долоо хоногийн дотор нас бие гүйцээд өндөглөдөг. 2-3 сарын дотор одоо байгаагаасаа хоёр дахин их болж үржиж, дунджаар 3-5 жил амьдардаг. Харагдах байдал нь их бие улаан, сүүл нь шар байдгаар нь таних боломжтой.

-Чийгийн улаан хорхой хүнсний хог хаягдлыг хэрхэн био бордоо болгон хувиргадаг үйл явцыг тайлбарлавал?
-
Чийгийн улаанууд нь хүнсний хог хаягдлаар хооллоно. Хооллоод өтгөнөө гаргана. Өтгөн нь зүлэг ногоо, бут сөөг, моддын ургах таатай орчин бүхий үржил шимтэй био бордоо болдог юм. Бүр үхээд хар шороо болчихдог. Бид нар, цэцэг ногоо цаашлаад өөрсдийн тарьж ургуулдаг цэцэрлэг, цэцгийн, хүнсний ногооны хүлэмждээ хүртэл бордоо ашигладаг шүү дээ. Тэдгээрийн ашигт байдлыг хэд дахин нэмэгдүүлнэ.

Түүнчлэн нэмэлт ач холбогдлын хувьд түүнийг тэжээснээр хүүхдүүдтэйгээ сонирхолтой туршилтууд хийж, байгальтайгаа илүү ойртож танин мэдэхүйн асуултуудын хариултыг өөрсдөө олох боломжтой. Жишээ нь,

  • Нэг удаагийн хооллолтоор зөвхөн төмс болон бананы хальс хийхэд, хамгийн түрүүнд аль нь задарч байхгүй болохыг,
  • чийгийн улаанууд алинд нь илүү дуртай байх бол,
  • чийгийн улаан ер нь өндөг гаргадаг уу жижигхэн хорхой гаргадаг юм болов уу гэх зэргийг нүдээр үзэж, турших боломжтой. Хүүхдүүдэд үнэхээр сонирхолтой байх болно.

-Өдөр тутамд гардаг хүнсний хаягдлаа ашиглан био бордоо болгох “чийгийн улаан” тэжээхийг сонирхож байвал хооллолт, арчилгаа, хэрхэн тэжээж эхлэх тухай туршлагаас хэлж өгөөч?

Юун түрүүнд Red wiggler's Wish list-ийг танилцуулах хэрэгтэй байх.

  • Бананы хальсанд ухаангүй дуртай,
  • Ногоо жимсний хальс,
  • Кофе цайны шаар,
  • Цаасны хаягдал \сэтгүүл боршур зэргийн гялгар хатуу өнгөт цаас тохиромжгүй\
  • Өндөгний хальс,
  • Чанасан яс /том том яснууд ганц нэгхэн хийснээр агаарын солилцоо илүү их явагдаж хөрс сайхан сийрэг болдог/
  • Модны холтос бас их сайн

Ерөнхийдөө нүүрс төрөгчийн төрлийн зүйлс 2 дахин их байвал сайн /цаас, мод, өндөгний хальс, үртэс/

Харин юунд дургүй вэ?

  • Хүчиллэг жимсний хальсанд дургүй \ мандарин лимон гэх мэт\
  • Мах
  • Метал зүйлс
  • Төмөр
  • Хуванцар
  • Тостой хог хаягдал болон органик бус зүйлс хийж болохгүй.

Арчилгаа, хэрхэн тэжээх тухай:

- Танд хуванцар эсвэл модон сав хэрэгтэй. /заавал худалдаж авах хэрэггүй бөгөөд гэртээ байгаа зүйлсээ ашиглаж болно/ Тухайн саваа дээд, доод, хажуу хэсгүүдэд агаар чөлөөтэй солилцуулахын тулд жижиг цоолж бэлдэнэ.

- Доор нь суурь болгож сонин, цаас, цаасан хайрцаг зэргийг жижиглэж хайчлаад битүү дэвсэнэ/2-3 см орчим/. Эдгээрийг нарийн шүршигчээр шүршиж, усална. Ингэхдээ хэт их услахгүй бөгөөд нэвчээд орсон байхад л болно.

- Дээр нь хүнсний хаягдлуудаа цуглуулж байгаад жижиглэж хэрчих буюу бутлаад тавина. Доорх зурагт харуулсан шиг цуглуулж байгаад жижиглэж хэрчээд хатаагаад хийчихдэг.

- Ингээд дээр нь чийгийн улаануудаа өөрсдийнх нь хөрсний хамтаар тавина.

Ус чийгийг нь тааруулж байх нь их чухал. Чийг ихэдвэл ялаа жижиг хорхой үржих гээд байдаг. Хэт хуурай болчихвол чийгийн улаанууд дайжих гээд байдаг. Тухайн тэжээж байгаа айлаас гарч буй хаягдлын хэмжээнээс хамаараад хооллолтыг нь зохицуулна. Долоо хоногтоо нэг эсвэл 2-3 байж болох бөгөөд зөөлхөн хутгаж өгнө.

Эцсийн бүтээгдэхүүн болох био бордоогоо авах хугацаагаа тооцоолоод тэр хүртлээ тодорхой хугацаанд хооллохоо болиход чийгийн улаанууд саванд байсан бүх хоолоо задлаад дуусна. Ингээд л бордоо бэлэн болно доо. Савныхаа доор нь цоолсон хэсэгтээ жижиг сав тосчихвол ус чийг нь давхар гадагшилна. Түүнийг нь устай шингэлээд тасалгааны цэцгээ усалж болно. Шингэн бордоо л гэсэн үг. Манайх хэрэглэхээ больсон нохойн шээлтүүрийг ашигласан.

13-27 градуст амьдрах чадвартай учир харанхуй сэрүүн газарт байлгахад тохиромжтой.

Манай гэр бүлийн хувьд хог хаягдлаа ангилдаг, хотхоноос гарч байгаа бохироо саарал ус болгож хаядаг, халуун ус дулаанаа бүрэн цахилгаанаар шийдсэн зэргийг нь харж амьдардаг хотхоноо сонгосон. Цаашид ч бид хүнсний хог хаягдлаараа био бордоо гаргаж авч байгаа туршлага дээрээс үндэслээд хотхоноороо органик хаягдлаа ангилж ашигладаг болно гэдэгт итгэж байна.

Эцэст нь хэлэхэд ганц өрх айл ч биш байр, гудамж, хотхоноороо хэрэгжүүлж буй олон жишээг бид уншиж байгаа шүү дээ. Тэгвэл та үйлдэл хийж байгаа тэдгээр хүмүүсийн нэг болоорой. Бас тэднийг дэмжиж байгаарай гэж хүсье. Байгальд ээлтэй боловсрол танд ч бас өгөөжтэй.

-Туршлагаасаа хуваалцсанд баярлалаа.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан