gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     20
  • Зурхай
     5.15
  • Валютын ханш
    $ | 3576₮
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ | 3576₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 20
Зурхай
 5.15
Валютын ханш
$ 3576₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Өглөө гүйдэг үндэстэн болмоор байна. Орчинг нь бүрдүүлээд өгөөч, Ерөнхий сайд аа!

О.Ариунбилэг
Эрүүл мэнд
2021-02-06
5833
Twitter logo

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний ээлжит уулзалтаа мэдээллийн технологи, харилцаа холбооны салбарынхантай хийлээ. Энэ уулзалтын үеэр тэрээр “Иргэд стрессгүй, өглөө сэрдэг, идэвхтэй, өглөөний 07:30 цагт үндэстнээрээ гүйдэг баймаар байна” хэмээн ярьсан юм.

Иргэд бид чинь стрессгүй амьдрахыг, замын их түгжрэлд амьдралынхаа алтан цагийг үрэлгүйгээр өглөөд гүйчихдэг, оройдоо ажлаа тараад алхчихдаг болмоор л байна. Энэ хүсэл хэдийнээс байсан юм. Харамсалтай нь Улаанбаатар хотын маань орчин нөхцөл иргэд бидэнд энэ хүсэл, мөрөөдлөө биелүүлэх боломжийг огт олгодоггүй билээ. 

Таны залуу хүний дэврүүн хүсэл тэмүүлэл, гоё бодол санаа, зорилго чинь бодит хөрсөн дээр ямар байдгийг товчхон сийрүүлэх гээд үзье. Гэвч энэ нь таны саналыг үгүйсгэсэн хэлбэр огт биш бөгөөд доорх асуудлуудыг шийдчихвэл таны санал хэрэгжих боломжтой гэдгийг илэрхийлж буй хэрэг юм.

ГҮЙХ БҮҮ ХЭЛ ЯВГАН АЛХАХ ЗАМГҮЙ

Улаанбаатар хотын явган хүний зам нь хавар болохоор газрыг нь ухаад хаа сайгүй эвдрэлтэй болгочихдог тул хавар, намар, зуны улиралдаа хүн явах аргагүй болдог. Борооны тогтоол ус, шороо ухсан нүхэн дээгүүр чинь харайсаар энэ гурван улиралд Улаанбаатарчууд бид уртын харайлт, балетын дасгалуудыг хийж сурсан билээ.

Харин өвөлдөө “Ингээд хальтраад үх” гэж байгаа юм шиг хаа сайгүй шил толь шиг гялалзсан зам дээр чинь гүйх нь бүү хэл алхах аргагүй байдаг. Тиймээс өвлийн улиралд Улаанбаатарын иргэд бид “Пингвин алхалтаар” алхаж сурсан билээ.

Ерөөсөө явган хүнд зориулагдаагүй замууд, хаа сайгүй хашиж тавьсан автомашины зогсоол гээд энэ хотод ээжүүд хүүхдээ түрээд явах замгүй, хөгшчүүд тайван сайхан алхах боломжгүй, хөгжлийн бэрхшээлтэй иргэд нийгмийн харилцаанд орох аргагүй байдаг. Энэ бүхнийг эцэслэн шийдэж, хүнд зориулагдсан ажлууд хийвэл хэн хүнгүй л алхмаар байна Ерөнхий сайд аа.

ГҮЙХЭЭР ХОГИЙН УРГАМАЛД БАРИГДСАН ХОТОД ХАРШИЛТАЙ БОЛЧИХ ГЭЭД БАЙНА АА

Дөрвөн улиралтай улсад ядахдаа зуны гурван сард гүйхийг хүссэн хүмүүс хаа сайгүй. Зуны улиралд хүүхэд, хөгшчүүдгүй дасгал хөдөлгөөн хийхийг хүсэгчид олширсныг хаанаас ч харж болно. Сургуулийн талбай, хөлбөмбөгийн талбай, цэцэрлэгт хүрээлэнгүүд өглөөд хүнээр дүүрэн байдаг болсон нь харахад урамтай.

Гэвч Улаанбаатар хот шарилжиндаа дарагдчихсан. Хаа сайгүй хотын гудамжинд ч, цэцэрлэгт хүрээлэнд ч, хөлбөмбөгийн талбайг хүртэл тойроод нэл шарилж. Тийм болохоор гүйхээр стресс тайлагдаж, бие эрүүлжих боловч шарилжны харшилтай болж насаараа зовох магадлал нь түүнээс илүү байна. 

Тиймээс хотынхоо гудамжуудыг цэвэрлэж, орчныг бий болгоод өгөөч Ерөнхий сайд аа.

АГААРЫН БОХИРДОЛ ӨНДӨРТЭЙ ҮЕД ГҮЙХ НЬ ЭРҮҮЛ МЭНДЭД СӨРӨГ НӨЛӨӨТЭЙ

Уг нь боломжтой бол бүх улиралд л гүймээр байна. Өвлийг ч хүйтэн гэлтгүй гүйдэг хүмүүс цөөнгүй. 

Харамсалтай нь, Улаанбаатар хот агаарын бохирдлоороо дэлхийд тэргүүлсэн хэвээр байгаа бөгөөд ялангуяа өглөөний цагуудад агаарын бохирдол бусад цагаас илүү байна.

Мөн 500 мянга шахам автомашины хөдөлгөөн, түүнээс үүдэлтэй агаарын бохирдолтой үед гүйх нь амиа хорлосноос ялгаагүй.

Тиймээс дээрх асуудлуудыг шийдээд өгчихвөл бүгдээрээ өглөө босож, хамтдаа гүйцгээе Ерөнхий сайд аа!

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан