Манай орны хувьд 4 улиралтай, цаг уурын эрс тэс уур амьсгалтай хамгийн хүйтэн хотын нэг тул өвлийн улиралд охид, бүсгүйчүүд доороосоо даарснаас үүдэн эмэгтэйчүүдийн шээс ялгаруулах замын болон үтрээний үрэвсэлт өвчин хавсран тохиолдох нь элбэг.
Учир нь эмэгтэйчүүдийн шээсний сүв эрэгтэйчүүдийнхээс 3 дахин богино буюу 3.5-5см (эрэгтэйчүүдийн 15-20см,) тул бактер хүйтний улиралд илүү хялбар бөгөөд богино хугацаанд шээсний сүвнээс давсаг, үтрээний үүдэвчээс үтрээ, умайн хүзүүнд байрлаж үрэвсэл үүсгэдэг байна. Мөн үтрээ болон шээсний сүв хоорондоо 1-2см байдаг тул бактерийн үрэвсэл амархан дамжиж халдварладаг.
Тиймээс хүйтний улиралд эмэгтэйчүүд доороосоо даарах үед дархлаа суларч үтрээний болон шээс ялгаруулах замын хавсарсан үрэвслүүд тохиолдох шалтгаанууд бий болдог.
Үүнд:
- Үтрээний хэвийн орчин алдагдах
- Үтрээний мөөгөнцрийн үрэвсэл
- Үтрээний бактерийн үрэвсэл
- Үтрээний архаг үрэвсэл
- Умайн хүзүүний үрэвсэл, улайлт
- Шээс ялгаруулах сүвний үрэвсэл
- Давсагны үрэвсэл
- Бөөр, шээс ялгаруулах замын үрэвсэл
Хүйтний улиралд эмэгтэйчүүдийн үрэвсэлт өвчнөөс урьдчилан сэргийлэх аргууд
- Дулаан хувцаслах- өгсөх замын үрэвслээс сэргийлнэ
- Үтрээг угаахгүй байх - үтрээ өөрөө өөрийгөө цэвэрлэдэг эрхтэн тул үтрээг угаах шаардлагагүй. Үтрээг усаар, савангаар, содаар, марганцтай усаар угаах тохиолдлууд манай бүсгүйчүүд дунд цөөнгүй байдаг. Энэ нь үтрээний дотоод орчинг устгах буюу үтрээний дархлааг унагааснаар үтрээний үрэвсэл үүсэх шалтгаан болдог.
- Тохирсон дотуур хувцсаа сонгож өмсөх- даавуун материалтай, хэт бариу биш дотуур хувцас өмсөх. Хэт бариу болон нийлэг материалтай дотуур хувцас нь үтрээний агаарын солилцоог бууруулснаар хэвийн орчинг алдагдуулна.
- Тохирсон ариун цэврийн хэрэглэл сонгох - агаар сайн нэвтрүүлдэг, хөвөн зөөлөн, үнэргүй, харшил өгөхгүй ариун цэврийн хэрэглэл сонгох нь зохистой. Мөн ариун цэврийн хэрэглэлийг дунджаар 3 цаг тутамд солих шаардлагатай.
- Шинж тэмдэг илэрвэл эмчид хандах- ихэнх үтрээний үрэвслийн шинжүүд хоорондоо төстэй байдаг үтрээний наацын буюу мазокын, бактериологийн, PCR шинжилгээнүүдийг хариунд тулгуурлан эмч оновчтой эмчилгээг зөвлөх болно. Тиймээс өөрөө дур мэдэн, бусдын заасан эмчилгээг хийхгүй байхыг зөвлөе.