gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     -8
  • Зурхай
     2.09
  • Валютын ханш
    $ | 3566₮
Цаг агаар
 -8
Зурхай
 2.09
Валютын ханш
$ | 3566₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 -8
Зурхай
 2.09
Валютын ханш
$ 3566₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Гурван даргатай дөрвөн жил

Улс төр
2008-08-13
0
Twitter logo
0
Twitter logo
Улс төр
2008-08-13

Шинэ УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлээгүй болохоор 2004-2008 оны  парламентын бүтэц үргэлжлүүлэн ажиллаж байна. Энэ нь нэг талаас сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан УИХ гацчихсан мэт боловч Монголын парламентын түүхэнд бас нэгэн хуудас нээж буй. Өөрөөр хэлбэл, дөрвөн жилийн давтамжтай төр барих хугацаа улс төрийн намуудын шийдвэрээс улбаалан “уртаслаа”. Анх 2004 оны сонгуулийн үр дүнг Ерөнхийлөгч Н.Багабандид айлтгасны дагуу мөн оны долдугаар сарын 9-нд парламентын анхдугаар чуулган товлогдсон билээ. Гэсэн хэдий ч МАХН, БНН-аас сонгогдсон гишүүд чуулганы нээлтэд оролцохгүй хэмээн мэдэгдэл гаргаж, улмаар УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхлэх хугацаа хойшилсон юм.

Харин долдугаар сарын 26-ны өдөр шинээр сонгогдсон гишүүд тангараг өргөснөөр 2004-2008 оны УИХ-ын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн билээ. Энэ бүтэц өдгөө ч үр бүтээлтэй ажиллаж байна.

2004 оны сонгуулийн үр дүнгээр МАХН 36, “Эх орон-Ардчилал” эвсэл 34, БНН нэг, бие даан нэр дэвшигч гурван гишүүн УИХ-д сонгогдсон байв. Хоёр тойргийн дүн маргаантай байсан тул УИХ 76 бус 74 гишүүнтэйгээр бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн түүхтэй. Товчхондоо бол сонгуулийн үр дүнгээс үзвэл парламентад олонхи байсангүй. Иймд МАХН-ын Удирдах зөвлөл бусад намтай зөвшилцөх ажлын хэсэг байгуулж, эвслийн нам зөвшилцөх уриалга гаргаснаар наймдугаар сарын 12-ны өдөр УИХ-ын даргад МАХН-аас, Ерөнхий сайдад АН-аас нэр дэвшүүлэхээр намууд тохирсон. Ингээд 13-ны өдөр УИХ-ын даргаар МАХН-ын дарга Н.Энхбаяр, дэд даргаар Д.Лүндээжанцан, С.Оюун нарыг сонгсон юм. Харин мөн сарын 20-нд Ц.Элбэгдоржийг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилов. Ингэснээр гүйцэтгэх засаглалын түвшинд “Их эвслийн Засгийн газар” байгуулж, парламентын хүрээнд 61-ийн бүлэг байгуулсан түүхтэй. Ийнхүү парламентын эхний спикер, Ерөнхий сайд нар томилогдсон. Харин 2005 оны долдугаар сарын 1-нд Н.Энхбаяр Ерөнхийлөгчөөр сонгогдож Ц.Нямдорж УИХ-ын дарга болсон. Үүнээс хойш нэг их удалгүй долдугаар сарын 22-ны өдөр Д.Идэвхтэн 61-ийн бүлгийг тараах МАХН-ын шийдвэрийг УИХ-д танилцуулснаар парламент зөвхөн МАХН-ын бүлэгтэй үлдсэн. Учир нь “Эх орон-Ардчилал” эвсэл 2004 оны арванхоёрдугаар сарын 28-нд задарсан болохоор УИХ-д 26 суудалтай АН эрх зүйн хувьд бүлэг байгуулах чадамжгүй болсон юм.  Энэ зуур маргаантай хоёр тойрог хийгээд УИХ-ын 65 дугаар тойргийн нөхөн сонгуульд ялалт байгуулсан З.Энхболд, Ж.Гүррагчаа, М.Энхболд нарын УИХ-ын гишүүний бүрэн эрх баталгаажсан. Харин Л.Гүндалай АТН-ыг байгуулж, Ц.Батаа МАХН-д элссэн.

Хоёр дахь Ерөнхий сайдын хувьд Засгийн газрын арван гишүүн огцрох хүсэлтээ УИХ-ын даргад өргөн мэдүүлснээс улбаалан 2006 оны нэгдүгээр сарын 13-нд гүйцэтгэх засаглалыг огцруулсан. Харин энэ өдрөөс хойш 12 хоногийн дараа М.Энхболд Монгол Улсын Ерөнхий сайдаар томилогдсон. Гэвч УИХ дахь сөрөг хүчин болох АН-ынхан Засгийн газрыг огцруулах тухай тогтоолын төсөл өргөн барьсан ч 2006 оны аравдугаар сарын 25-нд огцруулах шаардлагагүй гэж үзэв. Харин УИХ-ын дарга Ц.Нямдорж өөрийн хүсэлтээр огцрох өргөдлөө өгсний дагуу 2007 оны зургадугаар сарын 14-нд үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж, гурав хоногийн дараа Д.Лүндээжанцан парламентын гурав дахь спикерээр томилогдсон. Үүнээс хойш улс төрийн амьдрал харьцангуй тогтворжсон ч МАХН-ын XXV Их хурлын шийдвэрээр М.Энхболд намын даргын үүрэгт ажлаас чөлөөлөгдсөн. Ингэснээр мөн оны арваннэгдүгээр сарын 22-нд МАХН-ын дарга С.Баярыг Монгол Улсын Ерөнхий сайдаар томилсон билээ.

Ийнхүү өнгөрсөн дөрвөн жил гурван спикер, гурван Ерөнхий сайдын нүүр үзсэн юм. Мөн О.Энхсайхан, Ж.Наранцацралт нар зуурдаар нас нөгчиж парламентын түүхэнд гунигт мөрүүд бичигдсэн билээ. Ангийнхаа хоёр нөхрөө алдсан парламент өнгөрсөн дөрвөн жилд 766 гаруй хууль, тогтоолын төсөл батлан гаргасан байна. Мөн олон гишүүн хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлж төрийн дээд одон, медалиар шагнагджээ.

Улс төрийн хувьд парламентын бүтэц тийм ч тогтвортой байсангүй. Гэхдээ нийгмийн амьдрал, Монгол Улсын ирээдүйн төлөө 2004-2008 оны УИХ харьцангуй олон алхам хийсэн билээ. Сонгуулийн үеэр намуудын амласан хүүхдийн мөнгө, шинэ гэр бүлийн тэтгэмж зэргийг Зарим бараа бүтээгдэхүүний гэнэтийн ашгийн татвар баталснаар хэрэгжүүлж чадсан. Мөн сүүлийн арав гаруй жил парламентын түвшинд хэлэлцсэн ч шийдвэрлэж чадаагүй Авлигын эсрэг хуулийг баталж, Авлигтай тэмцэх газрыг байгуулсан билээ. Нөгөөтэйгүүр, татварын шинэчлэл хийж дөрвөн арвын бодлого хэрэгжүүлснээр Монгол Улс Ази тивдээ хамгийн бага татвартай орны нэг болов. Мэдээж энэ нь аж ахуйн үйл ажиллагаа эрхлэгч бизнесийн салбарын хөгжилд үнэтэй хувь оруулсан юм.

Ч.Нар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан