Жүжигчин Урнаа анх удаа рекламанд тоглов. Энэ мэдээг сонссон олон хүн "Арай ч үгүй байлгүй дээ, хүн толгойтой болгон л рекламанд тоглож байхад ийм нэр хүндтэй, чадалтай жүжигчин яахаараа аль нэг бараа бүтээгдэхүүний сурталчилгаанд одоо хүртэл тоглоогүй байдаг билээ" гэх шуугиан тархсан.
Сонирхолтой нь энэ мэдээ үнэн бөгөөд урлагийн алтан тайзны нэр хүндийг өндөрт өргөж, энэ их айлын гал тогоонд багтаж чадсан жүжигчин Урнаа чамгүй удаан хүлээлгэн, олон саналаас татгалзаж явсны эцэст сая нэг "Зиг заг" компанийн нүүр царай болох гэрээг зөвшөөрсөн байна.
Эршүүд шулуун зан төрхтэй, оноосон дүрээ дотроос нь хурцлан гайхамшигтай гаргаж чаддаг, нэлээд хэдэн том шагналыг насандаа ахдуулаад зүүчихсэн энэхүү жүжигчин эмэгтэйгээр бүтээгдэхүүнээ рекламдуулж компаниа сурталчлах хүсэлтэй газрууд зөндөө байдаг ч Урнаа хатуурхсаар өнөөг хүрсэн. Гэсэн хэдий ч яахаараа "Зиг Заг"-т татагдаад, суудлын бүрээсэнд нь хөл алдчихсаныг хэн хүнгүй л сонирхож байгаа. Тэр дундаа Урнааг "өөрийн болгож чадаагүй" компаниудын нууцхан атаархал ч явдаг болохоор энэ мэдээлэЛ олон уншигчдын анхаарлыг татах нь дамжиггүй. Ингээд элсэн манхан дунд төмөр хүлгээ суулгаж, төөрч будилан аяншиж ядраад ирсэн жүжигчин Урнаатай уулзая!
Таныг говь цөлд ядарч явахад сайхан сэтгэлтэй, нутгийн өвгөн таарч ширээ хүрэн атаараа машиныг тань элснээс гаргаж тусалсан. Харин хариуд нь та суудлын бүрээсээ мулталж өгөхдөө хэр харамсаа бол?
Зорьж байж хийлгэсэн гоёмсог бүрээсийг минь нэхээд авчихсан болохоор тэр өвгөнд жаахан бухимдсан. Гэхдээ ачийг ачаар хариулдаг учир яая гэхэв дээ. Энэхүү рекламны зохиолыг "Неro entertainment" студийнхан өргөн бүрэлдэхүүнтэйгээр, өндөр ач холбогдол өгөн хийж, Элсэн довцог гэдэг газар зураг авалт явагдсан. Одоо зурагтаар гарч байгаа рекламуудыг харахад голдуу л байр байшинд үйл явдал нь өрнөдөг, нэгэн хзвийн уйтгартай зохиолууд зонхилж байгаа болохоор амьд байгаль дээр, элсэн манхан дунд бүтээгдсэн реклам маань үзэгчдэд хүрч байгаа юм шиг байна лээ.
Уг нь ч Урнаагийн зан төрх, "Зиг Заг"-ийн нүүр царай болж байгаа нь нүдээ олсон шиг санагдсан л даа. Харин яагаад эднийд зөөлөн хандаад, рекламанд нь тоглочихвоо?
Яг үнэндээ бол урд нь надад элдэв янзын рекламанд тоглох санал маш олон ирж байсан. Эдэн дунд нэртэй том нь ч байсан, шинэ танигдаагүй нь ч байсан. Хамгийн гол нь тэрхүү санал тавьсан компаниуд намайг хүссэн хэмжээнд минь хүртэл үнэлж чадаагүй. Хүмүүс намайг юу ч гэж боддог бай хамаагүй, би өөрөө өөртөө эрхэм, Урнаагаа хайрлаж хүндэлдэг, үнэлэмжээ ч мэддэг. Тиймээс ч одоо хүртэл рекламанд тоглоогүй явсан. Харкн "Зиг заг" компани жүжигчин Урнааг зөв үнэлж, их сайхан санал тавьсан учраас л миний бие сая анх удаа рекламанд гарч байгаа минь энэ. Би энэ компанийг Монголд байгаа хамгийн сайн менежментэй, мэдрэмжтэй групп гэж боддог. Хэрэглэгчдээ чин сэтгэлээ-сээ хүндэтгэж харьцдаг, хүний хийж бүтээж байгаа зүйлийг зөв үнэлж, оновчтой хувилбар гаргаж чаддаг нь надад үнэхээр таалагдсан.
Өөрөөр хэлбэл "Зиг Заг" Урнаад хамгийн өндөр ханш санал бол-госон гэж ойлгож болох уу?
Яг ч мөнгөнөөс болсон юм биш л дээ. Мэдээж хангалттай хөлс хэлсэн ч хамгийн гол нь намайг хүндэтгэж, гэрээгээ хийхдээ аль болох миний эрх ашиг, ажил мэргэжлийг бодолцсон заалтууд тусгаж өгсөн байсан нь эднийтэй хамтарч ажиллахад их түлхэц болсон. Энэ компанийн хүмүүстэй харьцаж байхад өөрөө өөрийгөө мэдэрч, сурталчилгаанд нь аль болох сайн тоглох юмсан гэх урам төрж, эрч хүч амтагдаад нэг л таатай байдаг.
Урнааг Улсын драмын эрдмийн театрын тайзнаас л хараад сурчихаж. Телевизийн сурталчилгаан дунд гараад ирэхээр чинь нэг л бууж өгөхгүй байсан шүү. Анхны реклам болохоор нэлээд сандарсан биз?
Би үзэгчдэд зориулж жүжигт тоглодог байсан бол хэрэглэгчдэд хандаж, гухайн бүтээгдэхүүний үнэ цэнэ, ач холбогдлыг нь мэдрүүлэх гэж рекламанд тоглоход жаахан сонин л санагдсан. Гэхдээ аль аль нь найруулагчийн хяналтан дор, зохиолын дагуу тоглогдож байгаа болохоор төдийлөн сандраагүй. Жүжигчин хүн чинь угаасаа л хэн нэгнээс хараат явдаг шүү дээ. Ямар зохиолд тоглох бол, найруулагч надад аль дүрийг нь өгөх бол гээд л хүлээж суудаг болохоос биш би тэгнэ, ингэнэ гэх эрх байдаггүй.
Урлагийнхны амьдрал их л завгүй өнгөрдөг шиг санагддаг. Нэг нэртэй жүжигчин "Урлаг шнадаас залуу нас, авьяас чадвар, хөлс хөдөлмөр гээд бүх юмыг минь хайр найргүй авч одсон. Харин эргээд харахад өөрийн гэх амьдрал маань ямар өчүүхэн үлдээ вэ" хэмээн халаглаж суусан. Таны хувьд?
Үнэхээр тийм шүү. Нэгэнт л урлагт хөл тавьсан бол асар олон зүйлээс татгалзах хэрэг гардаг. Янз бүрийн дүрд хувилж, өнөөдөр залуухан охин,
маргааш нь настай эмгэн, нөгөөдөр нь хоригдол эмэгтэй болон хувирах нь энүүхэнд болохоор жүж-гийн бэлтгэл сургуулилт, тоглолт гээд үргэлжийн завгүй явдаг. Дээр нь халамжит хань, хайртай ээжийн үүрэг хүлээж өрх гэрээ өөд татах гээд нэлээд ачаалалтай. Гэсэн ч жүжигчин болсондоо, залуу нас авьяас чадвараа урлагийн алтан тайзан дээр өнгөрүүлж яваадаа баярлана уу л гэхээс харамсдаггүй шүү.
Чамайг их сайн жолооч гэж сонссон. Машинаа бариад салхи татуулан давхих дуртай л биз дээ?
Харин ч эсрэгээрээ, давхих дургүй, томоотой жолооч чинь би шүү дээ. Жүжигчин Бооёо, Дэмидээ бид гурав хамт жолооны курс төгсч байлаа. Миний өдөр тутмын амьдрал маш завгүй өнгөрдөг учраас энэ муу машин маань л ихийг амжуулж явна шүү дээ. Хүүхдээ хүргэх, ажилдаа очих, дэлгүүр орох, хоол хүнсээ цуглуулах, аав ээжээ салхинд гаргах гээд амьдралын маань бараг тал хэсэг нь автомашинд өнгөрч байна. Энэ ч утгаараа би машинаа аль болох тав тухтай цэвэрхэн байлгахыг эрхэмлэдэг.
Чи "Зиг Заг"-тай найзалсан болохоор ма-шинаа эднийхээр л тордуулж, өнгөлж байгаа юу?
Би өмнө нь ч "Зиг Заг"-аар байнга орж гарч алчуур шалавчнаас өгсүүлээд тос тосолгоо бүх юмаа хийлгэдэг байсан, одоо ч хэвээрээ. Нэг зүйлийг сонирхуулахад эднийтэй гэрээ хийдэг өдөр нөхөр маань надад шинэ машин бэлгэнд өгч таарсан юм. Энэ давхацсан үйл явдлыг "Зиг Заг" компани ихэд билэгшээж суудлын бүрээс, руль, сальфетканы уутыг хүртэл хийж өгч унааг маань мялаасан. Ер нь эдний суудлын бүрээсний чанар, ур хийцийг гүйцэх газар байдаггүй биз дээ.
Суудлын бүрээснийхээ өнгийг өөрөө сонгосон уу? Лав л гэрийнхээ дотоод заслыг хурц тод өнгөөр хослуулж хийсэн чинь их гоё харагдаж байна лээ?
Дотор салон нь шаргал болохоор өнгө дагуу материал сонгосон. Ер нь замын хөдөлгөөнд оролцоход тайван, анхааралтай байх шаардлагатай болохоор би машин доторхоо аль болох даруу, зөөлөн
өнгөөр тохижуулахыг эрмэлздэг.
"Зиг Заг" та хоёр бүтэн жил найзална. Энэ хугацаанд хэр олон ажил амжуулахаар тохиров?
Нэлээд хэдэн тооны телевизийн реклам, гудамжны самбар, зурагт хуудас хийгдэнэ. Нэр хүндтэй, том компанийн нүүр царай болж байгаа болохоор их бодож, хичээж ажиллана даа.
Драмын театрын зуны завсарлага эхэлчихлээ. Намар болтол юу хийх төлөвлөгөөтэй байна?
Театр амарчихсан ч гэсэн өвөл цагийн жүжгийн нээлтийнхээ бэлтгэлд орчихоод явж байгаа. Мөн манай "Хувьсал" продак-шин Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийн захиалгаар нэг жүжиг тавьж байгаа. Би энэ жүжгийн туслах найруулагчаар нь ажилллаж байна. Дээр нь зуны гурван сард нэлээд хэдэн дууны клип хийлгэх бодолтой яваа.
Биднийг жаахан байхад эгч дүү гурван Урнаагийн дуу үнэхээр хит болж байсан. "Тав-тай нойрсоорой" дуу-гаар чинь зуслангууд амарч, та гурвын дуу хоолой олон хөвгүүдийг дурлуулж байсан. Чи түүнээс хойш яагаад дуулахаа больчихсон юм бэ?
Яг ч орхиогүй л дээ. Жүжгийн мэргэжил эзэмших гэж хэдэн жил гүйгээд, цараа нь театрт ороод жаахан тасарчихсан тал бий. Гэхдээ ганц хоёр дуу дуулж, клип хийлгэсэн. Хүмүүс их сайхан хүлээж
авсан болохоор нь энэ талаа жаахан сэргээе гэж бодсон юм.
Урнаа одоо ямар стилээр дуулах бол?
Бүжигтэй, цоглог, эрч хүчтэй дуунууд дуулах бодолтой байгаа. Удахгүй клип нь гарахаар үзэгчид өөрсдөө харах биз ээ.
Ярилцсанд баярлалаа
Ш.ХИШИГСҮРЭН