Улаанбаатар хотод үйл ажиллагаа явуулдаг их, дээд сургуулиуд өчигдөр элсэлтээ
үргэлжлүүлэн авч эхэллээ. Хөдөө орон нутагт элсэлт үргэлжилсээр байгаа. Харин
Завхан, Говь-Алтай аймагт их, дээд сургуулиудын элсэлтийг наадмын дараа явуулахаар
болжээ. Энэ нь тухайн аймгуудад очиж ажиллах элсэлтийн комиссынхны унаа
тэрэгний асуудалтай холбоотой хэмээн мэргэжлийн байгууллагынхан хариулж
байгаа юм. Элсэлт хичнээн хоног үргэлжлэх нь тухайн сургуулиудаасаа хамааран
янз бүр байгаа аж. МУИС өнөө жил 881 оюутан шинээр элсүүлэхээр болсон
байна.
Эдний бүртгэл өглөөний 10.00 цагаас оройн 17.00 цаг хүртэл явагдаж өнөөдөр
өндөрлөнө. Тус сургууль элсэхээр ирсэн бүхнийг бүртгэхгүй байгаа аж. Учир нь
элсэлтийн ерөнхий шалгалтад шалгуулагчдын дундаж оноог харгалзан бүртгэлийн
босго оноо тогтоожээ. Тухайн элсэгч Монгол Улсын түүхийн хичээлд 561-ээс дээш
оноо авсан бол энэ сургуульд бүртгүүлэх болзол хангах аж.
Харин тус сургуулийн Олон улсын харилцааны сургуульд суралцах хүсэлтэй бол англи хэлний шалгалтын оноо 800 байх шаардлагатай юм байна. Үүний дараа тухайн мэргэжилд харгалзах хичээлүүдийн шалгалтын нийлбэр онооны дарааллаар БСШУЯ-наас баталсан хяналтын тоонд багтаан оюутнуудаа авах юм байна. Хэрэв нэг ангид элсэх хоёр хүүхдийн ерөнхий шалгалтын оноо тэнцсэн тохиолдолд голлох хичээлийн шалгалтын оноог нь харьцуулах юм байна. Тэдгээр нь мөн адилхан байгаа бол аттестатын дүнгээр шийдвэрлэх гэнэ.
Хүмүүнлэгийн ухааны их сургуулийн элсэлт энэ сарын 9-нийг дуустал үргэлжлэх юм байна. Эдний босго оноо 500 байгаа аж. Харин ШУТИС-ийн бүртгэл өчигдөр эхэлсэн бөгөөд гурван өдөр үргэлжилнэ. Тус сургуульд элсэгчдийн босго оноо 400 юм байна. Элсэгчдийг ерөнхий шалгалтад авсан онооны дарааллаар жагсаах юм. Мөн тухайн мэргэжлийн хичээлүүдээр нь таван бүлэгт хувааж тэдгээрийн шалгалтын онооны нийлбэрийг харгалзах аж. Тухайлбал, нэгдүгээр бүлэгт голлох хичээл нь математик бол дагалдах хичээл нь физик юм байна. Тиймээс ерөнхий шалгалтад математикийн хичээлээр 700, физикийнхэнд 400 оноотой хүүхэд дунджаар 900 оноо авч ШУТИС-д элсэх болзол хангаж байгаа гэнэ. Ер нь элсэгчид голлох хичээлийн шалгалтдаа авах ёстой онооны 100 хувийг авсан байх хэрэгтэй юм байна. Харин дагалдах хичээлийн шалгалтын авах ёстой онооны 50 хувийг авсан тохиолдолд хангалттай гэж ШУТИС-ийнхэн үзэж байгаа аж. Дээрх нөхцөлүүдийг хангаж тус сургуульд элссэн оюутнууд энэ сарын 16-17-нд мэргэжлийн хуваарь сонголтоо хийхээр болжээ. Их, дээд сургуульд элсэгчид бүртгүүлэхдээ дараахь материалуудыг бүрдүүлэх аж. Ерөнхий шалгалтын батламж хуудас, өргөдөл, иргэний үнэмлэх, гурван хувь цээж зураг, боловсролын гэрчилгээ, бүртгэлийн хураамж 3000 төгрөг авчрах шаардлагатай гэнэ. Нэг сургуулийн өөр, өөр факультетэд бүртгүүлэхдээ материалаа тус бүрт нь бүрдүүлэх юм байна.
Я.Мөнгөнцэцэг