Бид хэдэн зуун электрон бараа таваар хэрэглэх болсон. Энэ бүхэн бол технологи. Гар утас, төрөл бүрийн компьютер, электрон шуудан, интернэтийн аль нь хамгийн чухал болохыг тогтооход бэрх ч Америкийн “PC World” сэтгүүлийн мэргэжилтнүүд “Топ-100” технологийг нэрлэжээ. Мэргэжилтнүүд дизайн, функц, зах зээлд нөлөөлөх рейтинг зэрэг нэлээд хэдэн үзүүлэлтээр шилдгийг тодруулсан байна. Олон шалгуур үзүүлэлтэд тэнцсэн шилдгийн шилдэг технологийг интернэтийн видеопортал “Hulu” тэргүүлжээ. Порталыг энэ оны гуравдугаар сарын 12-нд Америкийн “News Corp”, “NBC Universal” корпораци гаргасан юм. Сайтын материалыг 50 гаруй хамтрагч компани бэлтгэдэг.
Эдгээр компаниудын дунд дэлхийд нэр нь түгсэн “NBC Universal”, “Fox”, “MGM”, “Sony Pictures Television”, “Warner Bros”, “Television Group”, “Lionsgate”, “NBA”, “NHL” хүртэл байгаа юм. Харамсалтай нь тус сайтын бүрэн эрхт гишүүн байхын тулд АНУ-д бүртгэлтэй нэгэн байх шаардлага тавьдаг. Дашрамд дурьдахад алдарт “YouTube” дөнгөж 81 дүгээр бичигджээ.
“Hulu”-гийн дараа “Apple iPhone” нэр хүндтэй хоёрдугаар байрт оржээ. “iPhone” хурууны мэдрэмж даралтаар ажилладаг энгийн гар утаснаас олон давуу талтай. Энэ утас 2007 оны зургадугаар сарын 29-нөөс АНУ-д, 11 дүгээр сараас Европт, 2008 оноос Ази, Ойрхи Дорнодод худалдаанд гарсан юм. Өнгөрөгч даваа гаригт “Apple”-ийн захирал Стив Жобс “iPhone 3G”-г танилцуулсан цахим ертөнцөд томоохон шуугиан дэгдээгээд байна. Гурав дахь үеийн гэсэн тодотголтой “GPS” системд ажилладаг шинэ гар утас 300 цаг тасралтгүй ажиллах хүчин чадалтай. Видео бичлэг нь долоон цаг, аудио бичлэг нь 24 цаг ажиллана. Бүрэн цэнэгтэй тохиолдолд.
Стив Жобсын ярьснаар “iPhone 3G” Нокиагийн сүүлийн үеийн утастай харьцуулахад интернэтийн сайтыг ачаалах хурд нь 36 хувь илүү. Мөн найман гигабайтын хүчин чадалтай “iPhone” утас дэлхийн ямар ч оронд 199 ам.доллараас хэтрэхгүй үнэтэй байх гэнэ. Ийнхүү утасныхаа үнийг бууруулж эхэлсэн нь “Apple”-ийг “Nokia”-тай өрсөлдөх зорилт тавьсныг төвөггүй ажиглаж болно.
Ашигтай хэрэглээний гуравдугаарт “Facebook” нийгмийн сайт бичигдсэн байна. 70 сая гаруй хэрэглэгчтэй сайт 2004 оны хоёрдугаар сарын 4-нөөс ажиллаж эхэлсэн юм. Дөрөвдүгээрт 2001 онд гарсан “Майкрософт”-ын “Windows XP” систем өргөн хэрэглэгчтэй технологиор шалгарчээ. “Майкрософт” “Windows Vista”-г хэрэглэх боломжгүй хүчин чадал муутай компьютерт дээрх системийг үлдээж энэ сарын 30-наас худалдаанд гаргахыг зогсоох шийдвэр гаргасан юм.
“Топ-100”-гийн тавдугаарт зөөврийн компьютер “Lenovo ThinkPad X300” оржээ. Энэ компьютерийн өргөн 1.9 см байгаа нь “Apple”-ийн “MacBook Air”-ээс 0.04 см-ээр нимгэн аж.
Удаахь байрт интернэтийн үнэгүй хөтөч “Flock” орж дараа нь “Eye-Fi” компанийн зохион бүтээсэн SD форматын карт оржээ. Энэ карт Wi-Fi модультай тул зураг видео бичлэгийг компьютер руу утасгүй холболтоор дамжуулдаг.
Наймдугаар байрт хамгийн хурдтай тоон цифрийн фотокамер “Casio Exilim Pro EX-F1” бичигджээ. Энэ камер секундэд 1200 кадр дарах хүчин чадалтай. Есдүгээрт “Harmonix Rock Band” тоглоом. Эхний арвыг алдарт лавлах сайт “Wikipedia” өндөрлөсөн байна. 2001 онд нээлтээ хийсэн сайт хоёр сая гаруй нийтлэл, өгүүлэлтэй.
Д.Баясгалан