Японы Хоккайдогийн Читосе хотноо өнгөрсөн сарын 1-10-нд болсон "Бага 8"-ын чуулга уулзалтын үеэр “Их 8”-ын болон хөгжиж буй улс орнуудын төлөөлөл болсон 39 хүүхэд “Их 8”-ын удирдагчидтай уулзаж өөрсдийн зөвлөмжөө танилцуулжээ.
Бүс нутгийн хүүхдүүдийн төлөөлөл буюу “Бага 8”-ын уузалт энэ жил дөрөв дэх удаагаа болж байгаа бөгөөд тэд гурван үндсэн асуудлаар хэлэлцэж, Читосегийн тунхаглалыг гаргасан байна.
Тус чуулга уулзалтад энэ жил Ази тивийг төлөөлөн Монгол хүүхэд оролцох боломж гарч, 50-р сургуулийн сурагч С.Мөнхжин охин оролцоод иржээ. Тэрбээр өнөөдөр сэтгүүлчидтэй уулзан “Бага 8”-ын уулзалтын тухай мэдээлэл хийсэн юм.
С.Мөнхжин энэ үеэр ярирхдаа “Энэ жилийн чуулга уулзалт үндсэн гурван сэдэв болох Дэлхийн цаг уурын өөрчлөлт, Хүүхдийн эсэн мэнд амьдрахуй/бойжихуй, халдварт өвчин ба ХДХВ/ДОХ, Ядуурал ба хөгжил гэх сэдвүүдийн хүрээнд явагдсан. Миний зүгээс энэхүү уулзалтад оролцохын өмнө Монголынхоо 60 гаруй хүүхэдтэй уулзан санал бодлыг нь дээрх гурван сэдвийн хүрээнд аван Читосегийн тунхаглалд оруулж чадсан. Одоо энэхүү тунхаглалын хэрэгжилтийн хүрээнд ажиллаж байна...
Монголоо төдийгүй Ази тивээ төлөөлөн энэхүү уулзалтад оролцсондоо их баяртай байна” гэлээ.
Тус уулзалтад оролцох сонгон шалгаруулалтыг НҮБ-ын Хүүхдийн сан, Монголын сурагчдын холбоо хамтран хийж, англи хэлтэй, нийгмийн идэвхи зэрэг үндсэн шалгаруулалтаар С.Мөнхжин охинг сонгосон байна.
Ч.Болортуяа
Читосегийн
тунхаглал
Залуучуудын J8 чуулга уулзалт: 2008 оны 7 сарын 6, Читосе, Япон
J8 хамтын нөхөрлөлийн Барбадос, Канад, Кот Д'Ивуар, Франц, Герман, Ирак,
Итали, Япон, Киргиз, Монгол, Балба, Орос, Өмнөд Африк, Их Британи, АНУ-ын 39
төлөөлөгч бид С8 "Их Наймын" удирдагчид залуучуудын дуу хоолойг
сонсох нь чухал гэдэгт итгэж байна. Бид та бүгдийг залуучуудын дуу хоолойг
сонсож өмнөх болон одоогийн J8 тунхаглалыг хэрэгжүүлэхэд анхаарахыг уриалж
байна. Бид G8 засгийн газруудтай хийгдэж буй ажлуудын талаар мэдээлэл солилцож
ярилцан улмаар залуучууд, хүүхдийн оролцоог хангаж буй байдал, тэдний
санаачлага ирээдүйд бус ОДОО үйл ажиллагаа болгоход анхаарч ажиллах нь
чухал.
Цаг уурын өөрчлөлтийг тогтоон барих
Дэлхий нийтийн гэрээ: Киотогийн
Протоколын үргэлжлэл болгон бүх улс үндэстэнг хамарсан хүлэмжийн хий ялгаруулах
явдалтай тэмцэх хатуу, үндэслэлтэй, тодорхой удирдамж бүхий гэрээ байгуулах
ажлыг эхлүүлэхийг бид G8-д уриалж байна. Энэхүү гэрээ нь түүнд оролцогч бүх улс
орны сонирхлыг татсан урамшуулал агуулсан байх ёстой. Түүнчлэн гэрээ нь богино
болон урт хугацааны дэвшилтэд, бодит зорилтуудыг агуулсан бөгөөд амлалтууд хэрэгжиж
буйг баталгаажуулсан шинэчэлсэн хүрээтэй байна.
Технологийн хөгжил: Эрчим хүчний үр ашигтай зарцуулалт, хог хаягдлын зохицуулалт, сав баглаа боодол, бүтээгдэхүүний бүтэц зэрэг "Ногоон индексүүдэд" суурилсан бүтээгдэхүүнийг хөгжүүлэх олон улсын байгууллага үүсгэн байгуулах хэрэгтэй. Хүлээн зөвшөөрөгдсөн "ногоон" бүтээгдэхүүнүүд хэрэглэгчдэд танигдсан тэмдэгтэй байж, үнийн хувьд өрсөлдөх чадвартай байх үүднээс засгийн газрууд татаас олгох нь зүйтэй. 08 орнуудын чөлөөт зах зээл үүнд эерэг дэвшилтийг бий болгоход нөлөөлнө.
Эрчим хүчний бусад эх үүсвэр: Эрчим хүчний хэрэгцээнийхээ тодорхой хувийг эрчим хүчний өөр эх сурвалжаас хангах шаардлагыг G8 орнуудад тавих нь зүйтэй. Олон улсын хамтын ажиллага, эрчим хүчний эх үүсвэрийн үр ашгийг сайжруулах, шинэ эх үүсвэрийг бий болгох хамтарсан судалгааны ажлыг эрчимжүүлэхэд онцгой анхаарах нь чухал.
Хүүхэд залуучуудын оролцоо ба байгал орчны асуудал: Цаг уурын өөрчлөлттэй тэмцэх, нүүрс хүчлийн хий бага ялгаруулах амьдралын хэв маягийг талаар сургууль, орон нутагт ашиглах үе тэнгийнхний сургалтын хөтөлбөрүүдийг засгийн газрууд дэмжих хэрэгтэй. Түүнчлэн, өнөөгийн хөтөлбөрүүдийн талаарх мэдээллийг хүүхдэд, залуучуудад ээлтэй, ойлгомжтой хэлээр түгээх хэрэгтэй.
Ядуурал хөгжлийн асуудал: анхаарлын төвд Африк
Хүүхдийн үндсэн эрх: 08 орнууд хүүхдийн эрхийг, ялангуяа
охидын эрхийг сайжруулах амлалтаа давтан илэрхийлэх ёстой. 08-н бүх орон НҮБ-ын
Хүүхдийн эрхийн конвенцийг батлах хийгээд G8 болон бусад орнуудад эдгээр эрхийн
хэрэгжилтийг баталгаажуулах ёстой. Хөгжиж байгаа орнуудад хүний үндсэн эрхийг
хангах, ялангуяа мянганы хөгжлийн зорилтуудад тусгагдсан эрхийн хэрэгжилтийг
хангахад G8 орнууд Үндэсний Нийт Орлогын 0,7 хувийг хөгжлийн албан ёсны
тусламжид зарцуулахаа баталгаажуулах шаардлагатай.
Тусламж болон сангуудын нээлттэй, хариуцлагатай байдал: G8 орнуудын
удирдагчид болзолт тусламжийг хориглох тухай тунхаглалд гарын үсэг зурснаар улс
төрийн зорилгогүй тусламжийг өргөжүүлэх ёстой. Болзолт тусламж улс орнуудын бие
даасан хөгжлийг хязгаарлаж, дэвшүүлсэн зорилгоос хэлбэлзэж эдийн засгийн
хөгжлийг саатуулдаг. Хэдийгээр G8 орнууд тусламжийн хөрөнгө зөв зохистой
зарцуулагдаж байгаа эсэхэд хяналт тавих боломжийг бүрдүүлэх боловч энэхүү
тунхаглал нь G8 орнууд өөрсдийн улс төрийн ашиг сонирхол бус нийтийн эрх ашгийн
төлөө тусламжаа чиглүүлэх ёстой. Энэ нь орон нутгийн засаг захиргаа төдийгүй
хүмүүст нээлттэй байх боломжийг бүрдүүлнэ.
Эдийн засгийн дэд бүтэц: Дэд бүтэц нь эдийн засгийн өсөлт болон хөгжлийн нэн шаардлагатай үндэс суурь учраас 08 орнууд Африк болон хөгжиж буй бусад бүс нутагт дэд бүтэц байгуулах нийгмийн хамтын хариуцлага хүлээсэн компаниудыг татвараас чөлөөлөх, татаас олгох зэрэг урамшуулал үзүүлэх ёстой. Дэд бүтцийг өргөжүүлэн хөгжүүлэх, орон нутгийн менежмент удирдлагыг цаашид тогтвортой бэхжүүлэхэд үндэс суурь болсон дэд бүтцийг бий болгох, орон нутгийн ажиллах хүчнийг сургах үүргийг компаниуд хүлээнэ.
Дайн болон зэвсэгт мөргөлдөөн: Тогтвортой байдал нь хөгжлийн үндэс суурь болохоор G8 засгийн газрууд боловсрол болон хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг ашиглах замаар ялгаварлан гадуурхахын эсрэг хууль гаргах болон хөгжиж буй улс орнууд ялангуяа Африкийн улс орнуудын мөргөлдөөнийг шийдвэрлэх арга замыг сайжруулах ажлыг дэмжих ёстой. Мөргөлдөөнд өртсөн бүс нутагт тогтвортой байдлыг хангах үүднээс G8 орнууд нөхөн сэргээх, хамгаалах үйлчилгээг ялангуяа хүүхэд эмэгтэйчүүдэд хүргэх ёстой.
Ядуурлын эсрэг тэмцэлд хүүхэд, залуучуудын оролцоо: G8 орнууд дэлхий нийтэд залуучуудын оролцоог дэмжин ажиллах ёстой. Эдгээр улс орон залуучуудад тулгарч буй асуудлууд, тэдгээрийг шийдвэрлэх арга замын талаар нээлттэй хэлэлцэх боломжийг хөгжингүй болон хөгжиж байгаа улс орнуудын залуучуудад олгох шаардлагатай байна.
Дэлхий нийтийн эрүүл мэнд, халдварт өвчин, түүний дотор
ХДХВ/ДОХ-ын асуудал
Эрүүл мэндийн боловсрол: Өвчлөлөөс
сэргийлэх, хоол тэжээл, ариун цэврийн байгууламж болон дэлхий дахины бэлгийн
боловсрол зэрэг эрүүл мэндийн боловсролыг G8 орнуудын засгийн газрууд дэмжих
ёстой. Үүнд охид, эмэгтэйчүүдэд зориулсан тусгайлсан хөтөлбөр болон жендэрийн
боловсролыг хөвгүүд, эрэгтэйчүүдэд олгох хөтөлбөрүүд багтана. Засгийн газрууд
жирэмслэлтээс сэргийлэх арга хэрэгсэл болон эрүүл мэндийн боловсрол олох боломж
хүртээмжийг хязгаарлахгүй байх шаардлагатай. Боловсрол олгохын зэрэгцээ
жирэмслэлтээс сэргийлэх үнэгүй арга хэрэгсэл болон бусад шаардлагатай
материалаар хангах нь чухал болно.
Эмийн патентууд: G8 орнуудын засгийн газрууд эмийн компаниудаас патентийг нь худалдан авч бага үнээр эм үйлдвэрлэх сонирхолтой компаниудад худалдах шаардлагатай байна. Энэ нь хөгжиж буй улс орнуудад халдварт өвчин, түүний дотор ХДХВ/ДОХ-ыг эмчлэх урьдчилан сэргийлэх эм, вакцины үнийг хурдацтай бууруулах боломжийг бүрдүүлнэ. Түүнчлэн G8 эдгээр компаниудыг дэмжиж хамтын ажиллагаагаа өргөжүүлэх нь чухал.
Эрүүл
мэндийг хамгаалах чиглэлийн хандив тусламж: G8
орнуудын засгийн газрууд хандив тусламжаа хөгжиж буй орнуудын эрүүл мэндийн
хэрэгцээнд үндэслэн олгож байх зүйтэй. Энэхүү тусламжийг эрүүл мэндийн
ажилтнуудын чадавхийг бэхжүүлэх болон орон нутгийн хэлээр боловсруулсан
мэдээлэл, ус цэвэршүүлэх эм, шумуулаас хамгаалах тор зэргийг багтаасан эрүүл
мэндийн анхан шатны хэрэгцээний зүйлсийг тараах үйл ажиллагаанд зарцуулах
болно. Тусламжийг буруу зорилгоор ашиглахаас урьдчилан сэргийлэн тодорхой
хугацаа зааж өгөх нь зүйтэй.
Хүүхэд залуучууд дэлхий нийтийн эрүүл мэндийн төлөө: Залуучуудыг дэлхий
нийтийн эрүүл мэндийн элч болох хөтөлбөр, байгууллагыг G8 орнууд дэмжих ёстой.
Мөн залуучуудын санаачлага, үйл ажиллагааг засгийн газрууд дэмжих хэрэгтэй.
Бидний боловсруулсан асуудлуудыг шийдвэрлэх гарц, арга замыг хэрэгжүүлэхэд та бүгдээс бид дэмжлэг урмыг хүсэж байна. Эдгээр асуудлууд өөр хоорондоо харилцан хамааралтай бөгөөд хойшлуулалгүй арга хэмжээ авах шаардлагатай гэдгийг ойлгож байгаа гэдэгт бид итгэж байна. Дэлхий нийтийн дэвшил хөгжилд бид бүгд өөрийн гэсэн үүрэгтэй бөгөөд өөрсдийн гаргасан энэхүү зөвлөмжийг дагалдуулан үйл ажиллагааны төлөвлөгөө, хэрэгжилтийг баталгаажуулах алхмуудыг боловсруулахаар шийдвэрлэсэн болно.
ХАМТДАА ЗАЛУУЧУУДЫН САНААЧЛАГЫГ ЗӨВХӨН ҮГ БУС ҮЙЛ АЖИЛЛАГАА БОЛГОХЫН ТӨЛӨӨ