УИХ-ын тав дахь удаагийн ээлжит сонгуулийн санал хураалт зургадугаар сарын 29-нд болж, 2-4 мандаттай 26 тойрогт санал хураалт явагдсан билээ. Сонгуулийн 23 тойргийн дүнг өчигдөр Ерөнхийлөгчид өргөн бариад байна. Үлдсэн гурван тойрог нь маргаантай байгаа учир дүн нь гараагүй байгаа аж.
Уншигч та бүхэнд сонгуулийн талаархи зарим тоо баримтыг сонирхуулъя.
Хамгийн олон бие даагчтай сонгууль
Монголчууд ардчилсан сонгуулиар хууль тогтоох
байгууллагаа сонгодог болсон анхны буюу 1992 оны сонгуульд 293 хүн нэр дэвшиж
байжээ. Эдгээрээс 275 хүн ямар нэгэн нам, эвсэлд хамааралтай байсан бол 18 нь
бие даагч байж.1996 онд 302 хүн нэр дэвшсэнээс 267 хүн улс төрийн намуудын
харьяалалтай байсан бол 35 хүн бие дааж оролцсон байна. Гурав дахь удаагийн
сонгууль буюу 2000 онд хамгийн олон буюу 602 хүн УИХ-д нэрээ дэвшүүлснээс 575
хүн улс төрийн намд харьяалагдаж, 27 нь бие дааж өрсөлджээ. Харин 2004
оны сонгуульд 244 хүн нэр дэвшсэнээс 15 нь бие даагч байв.
Харин энэ удаагийн сонгуульд 356 хүн нэр дэвшсэнээс 11 нам, нэг эвслээс
311 нэр дэвшигч, 45 бие даагч өрсөлдсөн нь таван удаагийн сонгуулиас хамгийн
олон бие даагч өрсөлдсөн сонгууль боллоо.
Маргаантай байгаа тойргийн урьдчилсан дүн
УИХ-ын сонгуулийн 7, 18, 25-р тойрогт маргаантай байгаа
учир эцсийн дүн гараагүй байна. Гэхдээ урьдчилсан байдлаар энэ тойрогт нэр
дэвшигчид ямар санал авсныг энд дурдвал, гурван мандаттай 7-р тойрог буюу
Дорнод аймагт 11 нэр дэвшигч өрсөлдсөнөөс МАХН-аас нэр дэвшигч Ц.Шинэбаяр
40,74, Д.Одбаяр 38,54, АН-аас нэр дэвшигч П.Алтангэрэл 39,48 хувийн санал авсан
нь хамгийн өндөр санал болж байна. Мөн гурван мандаттай Хэнтий аймаг буюу
18-р тойргийн хувьд 12 нэр дэвшигчээс МАХН-аас нэр дэвшигч Н.Ганбямба 50,52,
Б.Бат-Эрдэнэ 49,14, Д. Арвин 44,29 хувийн санал авчээ. Энэ хоёр тойргийн зарим
хэсэгт саналын хуудсыг дахин тоолж байж эцсийн дүн гарах юм байна.
Харин дөрвөн мандаттай Баянгол дүүрэг буюу 25-р тойрогт
МАХН-аас дэвшигч Ц.Мөнх-Оргил 52,73, АН-аас нэр дэвшигч Х.Тэмүүжин 50,62,
С.Эрдэнэ 35,3, Иргэний эвслээс нэр дэвшигч Д.Энхбат 37,27 хувийн санал авчээ.
Гэвч энэ тойргийн хувьд санал тооллогын дүнг зассан учир цагдаагийн байгууллага
шалгаж байгаа юм байна.
Найман нам ганц ч суудалгүй хоцрох нь
Энэ удаагийн сонгуульд 356 хүн нэр дэвшсэнээс 11 нам, нэг
эвслээс 311 хүн өрсөлдөж, 45 бие даагч оролцсон юм.
УИХ-д нэр дэвшиж ялалт байгуулаад байгаа 66 хүний нэрийг Ерөнхийлөгчид айлтгаад
байгаа. Тэдний 39 нь МАХН-ын гишүүн, 25 нь Ардчилсан намын гишүүн бол ИЗН-ын
гишүүн нэг, бие даагч нэг байна. Харин дээрх 11 намаас ҮШН, МУНН, Эх орон, БНН
зэрэг найман нам суудалгүй хоцрох төлөвтэй байна.
2004-2008 оны УИХ-д МАХН, АН, ИЗН, БНН, Эх орон, ҮШН, АТН
гэсэн долоон нам УИХ-д суудалтай болон төлөөлөлтэй байсан юм.
УИХ-д хоёрхон эмэгтэй сонгогдоод байна
2004-2008 оны УИХ таван эмэгтэй гишүүнтэй байсан. Харин шинэ парламент сайндаа
гурван эмэгтэй гишүүнтэй байх бололтой. Одоогийн байдлаар 66 ялагчийн нэрсийг
зарлаад байгаагийн дотор УИХ-ын гишүүн С.Оюун, "Отгонтэнгэр" их
сургуулийн ерөнхийлөгч Д.Оюунхорол гэсэн хоёр эмэгтэй байна. Маргаантай байгаа
үлдсэн гурван тойргийн арав гаруй нэр дэвшигчийн дотор УИХ-ын гишүүн
Д.Арвингаас өөр эмэгтэй нэр дэвшигч байхгүй. Үүнээс үзэхэд 2008-2012 оны УИХ
хоёр юм уу гурван л эмэгтэй гишүүнтэй байх бололтой.
Харин 2000-2004 оны УИХ арваад эмэгтэй гишүүнтэй байсан юм.
76 хувь нь саналаа өгчээ
УИХ-ын сонгуулийн сонгогчдын нэрсийн жагсаалтад 1 542617 сонгогч бичигдсэнээс 1
179448 хүн буюу 76,46 хувь нь саналаа өгчээ. Саналын хүчингүй хуудас 19120
ширхэг гарсан байна. Үүнээс бүх нэр дэвшигчийн нэрийг дарсан нь 23, санал
огт тэмдэглээгүй хуудас 632 ширхэг гарчээ.
Нэг тойрогт 34 нэр дэвшигч өрсөлджээ
УИХ-ын тав дахь удаагийн ээлжит сонгуульд нийт 356 нэр дэвшигч өрсөлдсөн.
Сонгуулийн тойрог томсож, олон мандаттай явуулах болсноор нэг тойрогт
өрсөлдөгчдийн тоо энэ жил эрс нэмэгджээ. Хамгийн олон нь Баянзүрх дүүргийн буюу
22-р тойрогт 34 нэр дэвшигч өрсөлдсөн бол Баянгол дүүргийн буюу 25-р тойрогт 31
нэр дэвшигч өрсөлдсөн байна. Харин Говь-Алтай, Дундговь аймгийн тойрогт тус бүр
зургаан нэр дэвшигч өрсөлдсөн нь хамгийн цөөн нэр дэвшигчтэй тойргууд болжээ.
2004 оны УИХ-ын ээлжит сонгуульд 244 хүн нэр дэвшиж,
сонгуулийг нэг мандаттай 76 тойргоор явуулж, нэг тойрогт хамгийн олондоо долоон
нэр дэвшигч өрсөлдөж байжээ.
Хамгийн цөөн нь 71 хүний санал авчээ
Энэ удаагийн сонгуульд өрсөлдсөн 356 нэр дэвшигчээс
хамгийн олон хүний санал авсан нь Баянзүрх дүүрэгт бие даан нэр дэвшигч З.Алтай
болж байна. Энэ тойрогт 154 мянган сонгогчдын нэрсийн жагсаалтад бичигдсэнээс
107 мянга нь сонгуульд оролцож, тэдний 60320 нь буюу 56,94 хувь нь
Алтайгийн төлөө санал өгчээ. Хувиар авч үзвэл Говь-Алтай аймаг буюу
УИХ-ын сонгуулийн тавдугаар тойрогт 28 мянга гаруй сонгогч саналаа өгсний 68,06
хувь нь МАХН-аас нэр дэвшигч Ж.Энхбаярт итгэл хүлээлгэсэн байна.
Харин энэ сонгуульд хамгийн цөөн санал авсан хүн нь 25-р
тойрог буюу Баянгол дүүрэгт МУНН-аас нэр дэвшигч Ч.Онон агаад ердөө 71 хүн
түүнийг дэмжжээ.
Г.Баасан 2600 гаруй санал авчээ
Ялагдсан ч гэсэн зарим нэр дэвшигч хэдэн хүний, хэдэн хувийн санал авсныг
сонирхуулъя. УИХ-ын сонгуулийн 22-р тойрогт хамгийн олон нэр дэвшигч, түүнчлэн
хамгийн олон буюу найман бие даагч өрсөлджээ. Тэднээс Ахмадын чөлөөт холооны
тэргүүн Г.Баасан 2627 хүний санал авсан нь тойргийнхоо хэмжээнд бие даан нэр
дэвшигчдээс З.Алтайгийн дараа орж байна. Иргэний эвслээс тус тойрогт дэвшсэн
Ирэгний хөдөлгөөний намын дарга Ж.Батзандан 35373 хүний буюу 33,39 хувийн,
Сонгинохайрхан дүүрэгт мөн эвслээс нэр дэвшигч Иргэний хөдөлгөөний намын дэд
дарга О.Магнай 19689 буюу 21,13 хувийн санал авчээ. Харин УИХ-ын гишүүн, БНН-ын
дарга Б.Жаргалсайхан бас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж 16824 хүн буюу 18,05
хувийн санал авсан байна. Эх орон намын дарга Б.Эрдэнэбат Хөвсгөлийн
тойрогт нэр дэвшсэн ч 20,1 хувийн л санал авчээ.
Зураач Ц.Энхжин Баянгол дүүрэгт бие даан нэр дэвшиж 1617 буюу 2,43 хувийн, Ц.Мөнхжин нь Сүхбаатар дүүрэгт ҮШН-аас нэр дэвшиж 902 буюу 1,87 хувийн санал эвчээ.
Ш.Эрдэнэчимэг