gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     21
  • Зурхай
     8.05
  • Валютын ханш
    $ | 3589₮
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 21
Зурхай
 8.05
Валютын ханш
$ | 3589₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Модоо хайрлая

Нийгэм
2010-01-25
0
Twitter logo
0
Twitter logo
Нийгэм
2010-01-25
-Улаанбаатар & Утаанбаатар-

Агаарын бохирдлыг бууруулах нь зөвхөн нэг байгууллагын ажил, үүрэг биш. Яам, агентлаг бүр өөр өөрийн үүрэг хүлээхээс гадна иргэн бүрийн идэвх чухал юм. Энэ удаад хөндөх гэж буй сэдэв Байгаль орчин, аялал жуулчлалын яаманд илүү хамаатай. Өөрөөр хэлбэл, агаарын бохирдлыг бууруулахад мод олноор тарих хэрэгтэй байна.

Уг ажлыг салбар хариуцсан яам толгойлж, дээр нь иргэдийн нийслэлээ хайрлах сэтгэл нэмэгдвэл хотын өнгө үзэмж сайжрахаас гадна утаа, тоос тодорхой хувиар буурах боломжтой. Нийслэлийн гудамж талбайд ногоон байгууламж, мод цөөн. Сүүлийн жилүүдэд элдэв өргөтгөл барьж, олон барилга байгууламж бий болсноос шалтгаалж нийслэлийн төвийн модыг олноор тайрах болсон. Мөн автомашины зогсоол байгуулах газрыг чөлөөлөхийн тулд ногоон байгууламжийг нь тэгшилж, модыг огтлох явдал түгээмэл байна. Гэвч энэ мэт хариуцлагагүй аж ахуйн нэгж, иргэний толгойг илээд өнгөрдөг нь харамсалтай.

Ялангуяа, гацуур мод дөрвөн улирлын турш ногооноороо байдаг тул агаарын бохирдлыг бууруулахад чухал үүрэгтэй. Иймээс гацуур модоо юунаас ч илүү хайрлаж, устгасан нэгэнд хатуу хариуцлага тооцох нь зүйтэй мэт.

Эрдэмтэд хотын агаар хуурай, тоос тортог ихтэй учир цаашид их хэмжээний мод тарьж, ногоон бүс бий болгох хэрэгтэй хэмээн зөвлөж байна. Учир нь дэлхий ертөнцийн хүчил төрөгчийн хийн давхаргыг 3.5 жилийн хугацаанд зөвхөн ногоон ургамал үүсгэсэн аж. Нэг га ой мод, сөөг нь 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30-35 хувийг өөртөө шингээдэг байна. Түүнчлэн, өвлийн улиралд навч шилмүүсгүй болсон ч агаарын бохирдлыг 40 хувь хүртэл багасгаж, дуу чимээг бууруулдаг байна.

Энэ нь иргэдийн ая тухтай амьдрах нөхцөлийг бүрдүүлдэг гэсэн үг. Ялангуяа, навчит мод техникийн болон бусад дуу чимээний 25 хувийг замхруулж, тоос шорооны 21-76 хувийг өөртөө барьдаг. Мөн хэт халалт болон хөрөлтийг 2-3 хэмээр бууруулж, хот суурин газар бичил уур амьсгал бий болгодог аж. Дэлхийн уур амьсгалын өөрчлөлт хамгийн их мэдрэгдэж байгаа манай улсын хувьд мод сөөг тариалах нь ямар их ач холбогдолтой болох нь дээрх баримтаас харагдаж байна. Мөн зуны улиралд иргэдийн эрүүл мэндийг хамгаалахад ихээхэн тустай аж. Мод ургамал нь агаарын чийгшилтийг 4-7 хувь ихэсгэж нарны хэт төөнөлтийг 10-15 дахин багасгадаг гэж эрдэмтэд тооцжээ. Иймээс хотын экологийг ногоон байгууламжаар аварч болох аж. Улаанбаатар хотод нэг хүнд 6.3 метр квадрат цэцэрлэгжсэн талбай ногдож байгаа нь бусад хотын жишигтэй харьцуулахад 2-3 дахин доогуур аж.

Албан байгууллага бүр татвар төлдөгтэй адил мод тарих үүрэг хүлээвэл сайн сан. Мөн нийслэлд мод огтолсон тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг чангатгах нь зүйтэй мэт. Гэхдээ мөнгөөр торгох бус огтолсон модыг нь хэд дахин нугалж тариулбал иргэдэд хэрэгтэй. Мэдээж энэ бүх зүйлийг ажил хэрэг болгоход Байгаль орчин, аялал жуулчлалын яам тэргүүн эгнээнд явах болов уу.

Г.Батзориг

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан