Хүнсний хангамжийн асуудал хурцаар тавигдаж буй энэ үед хүмүүс юуг анхаарах ёстой талаар шим тэжээл судлаач Э.Батцэнгэлтэй ярилцлаа.
-Хүнсний
биохимийн шинжлэх ухаан манай улсад
хоцрогдмол байна гэж нэг бус удаа хэлж
байгааг тань сонсож байлаа?
-Буруу
хооллолттой байгаа ард түмний хувьд
хүнсний биохими гэдэг шинжлэх ухаан
эрүүл мэндийн салбарын тэргүүлэх гол
үүргийг гүйцэтгэдэг байх ёстой. Би
үүнийг ард түмэнд ойлгуулахын тулд явж
байна.
-Таны
“Вирүсийн аюул гахайн ханиадаар
дуусахгүй” гэсэн гарчигтай нийтлэл
өнгөрсөн оны сүүлчээр гарсан байсан.
Тэгэхлээр өөр төрлийн өвчин ч гарч
болзошгүй гэсэн үг үү?
-Аливаа
асуудлын оновчтой шийдэл буюу мөн чанарт
шинжлэх ухаан л бодитой хариулт өгдөг.
Гэхдээ өөрийн улс орны газар зүйн
байршил, цаг уурын онцлогийг ямар ч
хөгжил шинэчлэлтийн арга зам, механизмыг
боловсруулахдаа нарийн харгалзах
учиртай. Энэ нь зүй тогтлыг гүнзгий
танин мэдэх чухал хүчин зүйл болж шинжлэх
ухааны онолууд улс орон бүрт өөрийн
өвөрмөц онцлогийг тусгаж шинэлэг
агуулгаар баяжиж байх учиртай гэсэн үг
юм. Тухайлбал, хүнс судлалын шинжлэх
ухаанд хүнсний барааг ургамал, амьтан,
эрдсийн гаралтай гэж ангилж үздэг. Харин
манай нөхцөлд далай тэнгисийн ба хуурай
газрын ургамал амьтан, эрдсийн гэж
нарийвчлан задаргаж авч үзэх учиртай
юм.
-Яагаад?
-Ингэж
ангилж үзэхгүй байгаагаас бид юу идэж
хэрэглэх ёстойгоос юуг нь илүүдүүлж,
дутуудуулж, биомолекулийн дутлаас ямар
өвчин үүсч, архагшдаг, мөн урьдчилан
сэргийлэх, эмчилж сувилах шинжлэх ухааны
үндэслэлийг оновчтой, зөв тогтоох
боломжгүй болгоод байгаа юм. Бүр
тодруулбал энэ нь хүнсний динамик ба
функциональ биохимийн онол, дүгнэлт
мэдээ сэлтийг өргөн ашиглахгүйгээр хүн
амын эрүүл мэндийг сайжруулах үйлсэд
ахиц гаргахгүй гэсэн үг.
-Тэгэхлээр
та биологийн идэвхит хүнсний бүтээгдэхүүний
тухай ярьдаг ч үүнийгээ физиологийн
идэвхит бүтээгдэхүүнтэй холбож анхаарал
хандуулахгүй байгаа нь нэг талаар
шинжлэх ухааны хоцрогдол гэх гээд байна
уу?
-Яг
тийм. Монгол хүний идэж хэрэглэж буй
хоол хүнсний зүйлийн онцлогтой холбогдож
зайлшгүй анхаарал хандуулах ёстой
физиологийн идэвхит бүтээгдэхүүний
талаар төдийлөн яригдахгүй байгаа нь
шинжлэх ухааны хоцрогдлын бодит баримт.
“Энзим” эмчилгээний арга барилыг
нэвтрүүлэх нэг чухал сэжим буюу микрофлорт
ашигтай нян, түүний үйлчлэлийг дэмждэг
лактулоз зэрэг бодис агуулсан хүнсний
бүтээгдэхүүний хангамж хэрэглээний
асуудлыг цаг алдалгүй шийдэх ёстой.
Ингэснээр маш олон өвчин, эмгэгээс
хамгаална. Гэхдээ үүний сөрөг үр дагавар
нь дисбактериоз буюу ходоод гэдэсний
замын ашигтай бичил биетүүдийн тоо эрс
буурч хеликобактерын өсөлт нэмэгдэх
(ходоодны шарх, хавдар үүсгэгч) явдал
гэдгийг хүн бүрд ойлгуулахаас өөр
аргагүй юм.
-Хүнсийг
яагаад заавал далай тэнгисийн, ургамал,
амьтны гаралтай гэх мэтээр задаргаж
ангилах шаардлагатай гэж?
-Зөв
мэдэрч асуулаа. Амьтан, шувууд байгалийн
гамшиг юм уу илүү хүчтэй араатанд
бариулчихгүй л бол наслах насаа гүйцээж
амьдардаг. Харин хүн 20 сая к/калл эрчим
хүч үйлдвэрлэж 150 жил наслах байгалийн
зохилдолгоотой гэдгийг шинжлэх ухаан
тайлбарлаад байгаа. Хүний хөгжлийн
индексийн үндсэн үзүүлэлтийн дундаж
наслалт манай улсад 63 байхад Японд 90
байгаа нь биологийн ба физиологийн
идэвхит бодисын хэрэглээ хангамж
баталгааны асуудлыг орчин үеийн шинжлэх
ухааны түвшинд авчрахыг шаардаад байгаа
хэрэг юм.
Монгол хүн далай тэнгисийн, ургамал амьтны гаралтай хүнсний зүйлийг огт хэрэглэдэггүй. Энэ нь биед хоол хүнс шимэгдэх, энерги болж хувирахад чухал нөлөөтэй фосфор, хүчтэй шүлт үүсгэж хүчил шүлтийн тэнцвэрийг хэвийн түвшинд баригч далайн шүр ( бичил биетнүүдийн наалдац ), артерийн даралтыг хэвийн байлгаж зүрх судасны олон өвчнөөс сэргийлж эмчилдэг яргай, балмад загас, хүнд металлыг бие махбодиос зайлуулагч альгены хүчил агуулагч хүрэн замаг гэх мэт нэн чухал шимт бодис агуулсан далайн ургамал амьтныг хоол хүнсэндээ хэрэглэж эрүүл мэндээ дэмжиж, хамгаалах аз дутсан ард түмэн гэдгээ мэдэж байх ёстой юм.
Дээр нь шинэ ургацын интоор, жүрж, нимбэг, ананас, усан үзэм гэм мэт С, Р, В1,В2 болон каротин нимбэгийн хүчлийг үлэмж хэмжээтэй агуулдаг цитрусийн жимс, ил хөрсний ногоон навчин ногоонууд зэрэг шимт бодисоор нэн баялаг ургамал, түүгээр хийсэн бүтээгдэхүүнийг шинэлэг байдлаар нь идэж, уух хувь бас л дутуу заяагдсан хүмүүс шүү дээ.
Ийм нөхцөлд нэмэлт хүнс, баяжуулсан болон чиглэсэн үйлчлэлтэй бүтээгдэхүүний асуудалд ач холбогдол өгөхгүй байх аргагүй юм.
Монгол Улсын Эрүүл мэндийн хуульд томъёолсон “Эрүүл мэнд гэж өвчин эмгэггүй байх төдийгүй бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг хэлнэ “ гэсэн заалт бий. Лоозун мэт болсон энэ 2-3 мөр нь 12 дахь жилийнхээ нүүрийг үзэж байна шүү дээ. Хүнсний тухай хуулиндаа нэмэлт хүнс гэж юуг хэлдэг тухай огт дурьдаагүй, чанар түүний хэрэгцээний шинжүүдийг хууль хэрэгжүүлэгчид, үйлдвэрлэгчдэд ойлгомжтой байхаар тодорхойлоогүй зэрэг нь хэрэглэгч, үйлдвэрлэгч, импортлогчдын анхаарлыг татаж чадаагүй, хүнс судлаачид технологичдын идэвх санаачлагыг өрнүүлэх боломж нөхцөлийг хангахад чиглэсэн үндэслэл бүхий баримт бичиг болоогүйн нотолгоо, зүй тогтлыг бүрэн танин мэдэж чадаагүйн илэрхийлэл юм.
-Та
вирусийн халдвараас сэргийлэх хоол
хүнсний зүйлийн нэр төрөлд шүүмжлэлтэй
хандсан байсан?
-Гахайн
томуугийн ханиадны үед ард иргэдэд
зөвлөсөн хоол хүнсний нэр төрөл дэндүү
цөөн, хэт хязгаарлагдмал байсны үр
дагавар юу болов. Аарц, адууны махны үнэ
тэнгэрт хадсан нь Эрүүл мэндийн яам
хүнс судлаачиддаа хандаагүй, хамтарч
ажиллаагүйн тодорхой баримт шүү дээ.
Аминдэмээр илүү баялаг ээзгий, бяслаг,
чихэртэй ааруул хурууд, хорхой ааруул,
сүү, сүүн бүтээгдэхүүн, чацарганаас
дутахгүй ач холбогдолтой аньс, хад,
нохойн хошуу, чихэр өвс ,байцаа, лууван,
өргөст хэмх, улаан лооль, хар, цагаан
мөөг зэргээр нухаш ,ханд, зууш, шүүс
бэлтгэж хэрэглэхийг тодорхой тайлбарлаж
зөвлөх боломж байсан. Мөн уурагт
бүтээгдэхүүний дотроос буудайн хивэг,
талхны хөрөнгө, шар буурцгийн мах, гурил
зэрэг нь илүү их үр нөлөөтэй байдаг нь
ч нотлогдсон шүү дээ.
-Манайхан
аминдэмийг эм гэж ойлгох нь элбэг байдаг?
-Ийм
нийтлэг дутагдал байдаг. Жишээ нь, С
аминдэм вирусийн үржлийг зогсоогч
интерферон, антител, лизоциний ялгарлыг
нэмэгдүүлж, эс орчмын бүтцийг сайжруулж
, судасны ханыг бэхжүүлж , цусан дахь
липидийн хэмжээг тэнцвэржүүлдэг зэрэг
гайхамшигт үйлчлэл, нөлөөлөлтэй амин
чухал нэмэлт хүнс гэдгийг мэддэг хүн
хичнээн байдаг бол.
Орчин үеийн байгаль, экологийн таагүй өөрчлөлт нь араатан амьтныг хүртэл өвчлүүлэх хүчин зүйл болж хүнд халдварладаг шинэ шинэ вирүсээр үүсгэгдсэн өвчин тахлыг тараах явц зогсолтгүй үргэлжлэх эрин үед амьдарч буйгаа гүнзгий ухаарах хэрэгтэй. Мөн аливаа өвчин, эмгэгээс урьдчилан сэргийлэх, эмчилж эдгэрүүлэх арга барилыг бие организмын антиоксидант (эд эсийн өөрийгөө хамгаалах чадвар) тогтолцоог бэхжүүлэхэд чиглүүлэх учиртайг онцлон тэмдэглэмээр байна.
-Таны
ярьснаас эрүүл мэндийн салбарт шүүмжлэлтэй
хандаад байгаа нь илт байна л даа?
-Өвчилсэн
хойно нь эрт оношлох тухай биш, эрүүл
байхад нь урьдчилан сэргийлдэг шинэ
тогтолцоонд шилжих асуудлыг хүнсний
биохимийн шинжлэх ухааны ололт амжилтанд
тулгуурлан цаг алдалгүй хийж хэрэгжүүлмээр
байна. Мөн цусаар дамжин тэжээгддэг үр
хөврөлийг эхийн хэвлийд бүрэлдэн, бойжиж
эхлэх үеэс нь лецитин, омега-3, С, Е, В
бүлгийн аминдэм зэрэг нэн чухал нэмэлт
хүнсээр үнэ төлбөргүй хангах асуудлыг
төр хариуцан гартаа авахгүй бол “ниргэсэн
хойно нь хашгирав” гэгч л болно гэдгийг
бас хэлмээр байна.
XXI зууны монголчууд бид хүнсний хангамж гэдэг ойлголтыг зөвхөн гэдэс цатгах төдийгөөр сэтгэж байгаа нь энэ цаг үеийн эмгэнэл, хожмын харуусал буюу нэг их удалгүй удмын сангийн доройтол, засаж сайжруулахад нэгэнт оройтсон байх дүр зураг харагдад байгаад эмзэглэж байна.
С.Туул http://www.niigmiintoli.mn/