Их зохиолч Дашдоржийн Нацагдоржийн гэргий Д. Пагмадулам нь эрдэм боловсрол төгс нэгэн байсан тухай монголын мянга мянган уншигчид мэднэ. Харин түүний туулж өнгөрүүлсэн амьдрал болоод хувь заяаных нь тухай түүх тэр бүр үнэн бодитой байгаагүй өдийг хүрсэн нь харамсалтай. Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нарын хамтын амьдрал хэрхэн дуусч, хувь заяа нь хэрхсэн нь одоо болтол тодорхойгүй байдаг. Тэднийг үр хүүхэдгүй гэдэг байсан ч охинтой байсан төдийгүй охин Д.Цэрэндулам нь олон сайхан хүүхэд төрүүлж өсгөн өдгөө Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Пагмадулам нарын ач, зээ бидэнтэй мөр зэрэгцэн амьдарч байгаа тухай үнэнийг анх олж мэдээд ихэд олзуурхан баярлаж байснаа нуух юун.
Тун саяхан Төрийн шагналт, Монгол Улсын Соёлын гавъяат зүтгэлтэн, яруу найрагч Д.Нямаагийнн “Их Д.Нацагдоржийн гэргий Пагмадуламын амьдрал, аж төрөл” нэртэй өнгөрсөн хугацаанд төдийлөн дэлгэгдээгүй баримт материалаас бүрдсэн ном хэвлэгдэн гарсан билээ. Одоо Д.Нацагдорж, П.Пагмадулам нар Д.Цэрэндулам гэдэг охинтой байсан тухай нэгэнт баримтаар нотлогдоод байна. Тэдний ганц охин Д.Цэрэндулам арван хүүхэд төрүүлж өсгөсөн бөгөөд түүний төрсөн хүү болох Э.Түмэнцогттой уулзах завшаан тохиосон юм.
Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын зээ хүү болох Э.Түмэнцогтынх гэдэг айлд ороход тэдний гэрт Д.Пагмадулам төрсөн охин Цэрэндулам болон гэрийн аягач Балжидын хамт 1925 онд авахуулсан зураг хананд нь өлгөөтэй байх нь их л сонихон. Их зохиолч түүний гэргийн амьдралын сүүлийн жилүүд бидэнд бүрхэг үлдэж үнэн худал нь үл мэдэгдэх яриа дамжин явсаар өдийг хүрсэн билээ. Түүхэнд бүдэг үлдсэн энэ л жимийг бага боловч тодруулж үнэнийг хайхыг хүссэн нь энэ. Нэгэнтээ Д.Нямаа гуай Пагмадуламыг сайн мэдэх дээд үеийнхний насны нар аль хэдийнэ баруун уулын орой дээгүүр хэлбийсэн төдийгүй даваад явчихсантай холбогдуулан би үүнийг дурсаж байгаа юм гэж онцолсон билээ. Их зохиолч Д.Нацагдорж, түүний гэргий Д.Пагмадулам нарын амьдралын бүрхэг үлдсэн сүүлийн жилүүдийн тухай үнэнийг өгүүлэх бага ч гэсэн баримтууд дэлгэгдэж эхэлж байгаа нь нэн сайшаалтай юм.
Монголын уншигчид Их зохиолчоо хаана нутаглуулсан, хэрхэн нас барсан, түүний гэргий амьдралынхаа сүүлийн жилүүдийг хэрхэн өнгөрүүлсэн тухай үнэнийг мэдэлгүй өдий хүрсэн. Д.Цэрэндулам гуайн хүүгээс би бага сага зүйл тодруулахаар очсон минь санамсаргүй хэрэг биш билээ. Учир нь Д.Нямаа гуайн номд 1931 оныг үдэж 1932 оныг угтах шинэ жил дээр Нина Честокава болон О.Намнандорж нарын хамт сууж байгаа сонирхолтой зураг хэвлэгджээ. Гэтэл энэхүү алдарт “банкет”-ийн талаар Д.Намдагийн 1988 онд хэвлэгдсэн “Шинэ Монголын шинэ театр” номын 39 дүгээр хуудсанд...”Миний хувьд гэвэл би 1932 оны тавдугаар сарын 16-нд Дотоодыг хамгаалахад баригдаж, улс төрийн том хэрэгт байцаагдахад хүрэв. Гэхдээ энэ хэрэгт би ганцаараа биш, нийт арван хоёр хүн холбогдсон. Нэр дурдваас Д.Нацагдорж, орос хэлний орчуулагч Лооройсамбуу, Шинжлэх ухааны хүрээлэнгийн фото зургийн мэргэжилтэн Гомбожав, Гадаад худалдааны мэргэжилтэн Намсрай, комбинатын инженер Хурлаат орос эхнэрийнхээ хамт, Намнандорж орос эхнэрийнхээ хамт, Галаан орос эхнэрийнхээ хамт, германд суралцаж байснаас Т.Нацагдорж, Гомбо бид гурав” гэсэн байдаг. Шинэ жил дээр орос эхнэрийн хамт ирсэн гурван хүн байсан бөгөөд дараа нь бүгд эхнэрийн хамт хоригдсон тухай энэхүү номд дурджээ. Тэгэхээр миний гол тодруулахыг хүссэн зүйл нь Нина Чистякова энэ үед О.Намнандоржийн эхнэр байгаад хамт хоригдож байсан хэрнээ яаж Д.Нацагдоржийн эхнэр гэгдэж түүнийг шоронд байхад нь эргэж тойрон эмэгтэй хүний нарийн ухаанаар баавгайтай чихэр оруулж түүн дээр нь их зохиолч маань шүлэг зохиолоо тэрлэж суусан болж таарах вэ. Энэ талаар Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын охин Д.Цэрэндулам гуайн хүүгээс бага ч болов зүйл олж сонсох горьдлоготой очсон минь ч талаар болсонгүй.
Тэрбээр “Ээж маань энэ тухай аавыг шоронд байхад би ээжтэй цуг эргэж очдог байсан. Аав бид хоёрын өгсөн чихрийн цаасан дээр зөндөө шүлэг бичдэг байсан. Сүүлд аавтай маань цуг амьдарч байсан КУТВ төгссөн Норжмаа гэгч хүүхэнд тэр шүлгүүд нь байх ёстой” гэж ярив. Харин тэр чихрийн цаасууд нь орос эсвэл баавгайтай байсан эсэхийг түүний ээж санадаггүй байна. Д.Нацагдорж, Д.Пагмадулам нарын охин Д.Цэрэндулам нь 1923 онд төрсөн бөгөөд энэ үед ес орчим насны охин байсан байна. Гэтэл бид одоог хүртэл их зохиолч Д.Нацагдоржийг 1932 онд шоронд байхад түүнийг орос эхнэр нь эргэж очдог, эргэж очихдоо өгсөн орос чихрийн \баавгайтай\ цаасан дээр шүлгээ бичдэг байсан гэж ойлгож явдаг билээ. Мөн энэхүү баавгайтай чихрийн цаасан дээрх шүлгүүдийн талаар Нацагдорж судлаач доктор С.Лочингийн “Сарны гэрэл” номын 264 дүгээр хуудсанд “...Нацагдорж тэнд байхдаа арван шүлэг бичсэн бололтой. Хэдийгээр манай нэрт нэгэн судлагч нэгэнтээ арван нэгэн шүлэг бичсэн гэж мэдээлсэн нь бий боловч тэр нь ташаарал бололтой” гэжээ. Харин Хэл бичгийн Шинжлэх ухааны доктор, профессор Ч.Билигсайхан “Миний нутаг” номын 12 дугаар хуудсанд “... Д.Нацагдорж 1932 оны хавраас намар хүртэл дээрх хилс хэрэгт тулгагдан шоронд суусан байна. Энд байхдаа эргэлтээр орж ирсэн орос чихрийн цаасны ар дээр шоронд байхдаа бичсэн 11 шүлгээ арга сийлэн гадагш гаргасан бөгөөд түүний эхийг Ц.Дамдинсүрэн хадгалж байгаад хожим түүвэрт нь оруулан хэвлэсэн байдаг” гэж бичсэн байна. Энэ талаар Д.Цэрэндулам гуайн хүү Э.Түмэнцогт “Д.Нацагдоржийн тэр үед шоронд бичсэн шүлгээс нь 11 шүлэг л өнөө үед бидэнд хүрч ирж.
Харин энэ шүлгүүдээс нь “Гэргий хүүхдээсээ хагацахуй” гэдэг шүлгийг 1936 онд бичсэн болгож Нина болон түүний охин Анандаширид зориулж бичсэн шүлэг гэж гуйвуулсан байдаг” хэмээж байлаа. Мөн энд сонирхуулахад Д.Нацагдорж 1932 он юм уу эсвэл 1933 оны шинэ оны өмнө “Миний хэнз хурга” шүлгээ охин Д.Цэрэндуламынхаа гуйлтаар дэвтэр дээр нь бичиж өгч байсан тухай түүхийг тэрбээр хүүрнэсэн юм. Тэр үед шинэ жил болох дөхөж байсан бөгөөд шүлэг унш гэж багш нь үүрэг өгсөн гэж аавдаа хэлснээр цайгаа ууж суусан Д.Нацагдорж охиныхоо дэвтрийг аван нэгэн шүлэг шууд тэрлэсэн нь “Миний хэнз хурга” хэмээх үе үеийн хүүхэд багачуудын цээжээр мэдэх болсон алдарт шүлэг байсан байна. Түүний охин Д.Цэрэндулам аавынхаа бичиж өгсөн шүлгийг өөрөө бичсэн юм шиг бардамнан уншиж байсан хийгээд хожим Д.Нацагдоржийн “Миний хэнз хурга” гээд сонин дээр гарч ирэхэд нь ихэд ичингүйрч байсан тухайгаа хүүдээ дурсан ярьж байжээ.
С.Оюунтөгс