Хүний 75 хувь нь ус байдаг билээ. Чухамхүү ус нь тэжээлт бодисуудыг (эрдэс, давс, амин дэм) бүх эсэнд хүргэж, хуримтлагдсан "хаягдлуудыг" угааж, улмаар гэдэс дотрыг цэвэрлэдэг.
Бие махбодийн далд архаг усгүйжилт (өдөрт 2-3 литр ус уудаггүй хоёр хүн тутмын нэгэнд ийм онош тавьж болдог гэнэ) хүний биеийг ихээхэн тавгүйтүүлдэг байна. Түүгээр ч барахгүй биед ус дутагдах нь бидний анхаарлыг сарниулж, тэр ч байтугай бага зэргийн сааталд оруулж, уймараа болгодог бөгөөд усны тэнцвэр алдагдвал бас толгой өвдөж, зүрхний дутмагшилд орж, янз бүрийн хорт хавдар тусч, хоол боловсруулах ердийн үйл явц алдагдаж, тэр ч бүү хэл таргалж болно. Усны хомсдолоо бидний бие ядаргаагаа тайлах юмуу жаахан юм идэх хүсэл зэрэг бүрнээ гэмгүй мэт, тодорхой бус шинж байдлаар нуун далдалдаг байна.
Өөрийн зүй ёсны хэрэгцээг байнга хангаж байх шаардлага нь хэвийн зүйл. Гэхдээ "усны дэг барих шинэ аргачлалын" гойд сайн үр дүнгийн тухай дуулиант дүгнэлтийг америкийн эрдэмтэд саяхан хийжээ. Үүний ачаар туршилтад оролцож буй зарим хүн 18 килограмм турсан байна. Харин тэд ердөө л цэвэр (шүүсэн) ус уужээ! Гэхдээ энд ухаалаг хандлага чухал бөгөөд өдөрт 2-3 литрээс илүүгүй ус уух хэрэгтэй.
Я.Сүхбаатар