Амьдрал эхлэл, төгсгөлтэй шигээ үргэлжлэлтэй. Үргэлжлэл нь үр удамд оршдог. Ж.Наранцацралт агсны хүү аавынхаа амьд ахуйдаа санаж сэдэж явсан бүгдийг залгамжил явна. Ж.Наранцацралт агсан төрийн зүтгэлтнийхээ хувиар улс Монголынхоо төлөө өөрийгөө зориулсан, үүх түүх өв соёлоо цэгнэж мэдэх Монгол хүнийхээ хувьд Монголынхоо утга зохиол, урлагийг дэмжиж ажиллаж байсан. Тэгвэл энэ эрхэм хүний анх санаачилж зохион байгуулсан "Их Газрын Чуулган" яруу найргийн наадам ирэх 8-р сард болох гэж байгаа аж.
Яруу найргийн үнэлэмжийг дээшлүүлж улмаар найргаар дамжуулан эх оронч үзэл санааг тунхаглах гол зорилго бүхий эл наадмыг Н.Соёмбын тэргүүлдэг "Наранцацралт" сан, МЗЭ, МҮЧЗХ, Монголын Утга Зохиолын Академи хамтран зохион байгуулж байгаа аж.
-Аавыг тань Монгол төр, нийгмийн төлөө хүч оюунаа зориулж явсан эрхэм хүн гэдгийг ард түмэн мэднэ. Ер нь Ж.Наранцацралт агсан их олон зүйлийг хийж амжуулж байсан байх юм. Аавын тань санаачилсан "Их газрын чуулган" яруу найргийн наадам тун удахгүй болох гэж буй юм байна. Энэ талаар яриагаа эхлэх үү?
-Тийм ээ. "Их газрын чуулган" наадам маань анх 2007 оны 8 сард зохион байгуулагдаж байсан. Аав маань найрагчдыгаа, найрагт дуртай олноо сайхан цуглуулдаг, уулздаг, залуусыгаа дэмждэг, авьяастнуудаа алдаршуулдаг нэлээн том хэмжээний наадам хийе гэж зорьж эхлүүлсэн юм. Гэвч аав минь өнгөрсөн 11 сард өөд болсон. Өөд болохоосоо 3-хан сарын өмнө энэ наадмаа эхлүүлсэн юм. Тэр үед, 2007 оны наадмын 13-нд Дамбын Төрбат ахын лагерь дээр зохиолчид уулзахдаа наадмыг хэрхэн яаж зохион байгуулах тухай ярилцаж тохирцгоож байсан. Тэгээд ямар ч байсан эхний наадмаа хийсэн.
Харин одоо бид хоёр дахь наадмыг нь нэлээн том хэмжээнд зохион байгуулж хийх ёстой гэж ярьсан. Монголын яруу найргийн хамгийн том наадмыг "Болор цом" наадам гэж ярьдаг. Тэр наадам нь болохоор Монголын Зохиолчдын Эвлэлийнх. Гэтэл манай зохиолчид чинь хоёр эвлэлтэй. Монголын Чөлөөт Зохиолчдын холбоо гэж бас байгаа. Дээрээс нь Утга зохиолын академи гэж байдаг. Энэ гурван байгууллага нийлж наадам зохион байгуулж байгаагүй.
Тэгвэл анх удаа эдгээр байгууллагууд хамтарч уг наадмыг зохион байгуулах гэж байгаа нь гол онцлог юм. Тэрчлэн МЗЭ, Монголын Утга Зохиолын Академи , МЧЗХ гэсэн гурван байгууллагаас тодорхой нэр бүхий шүүгчид томилогдож, нийт оролцогчдын шүлгүүдээс 21 найрагчийнхаа шүлгийг шилж авах юм. Наадам маань гурван даваатай байгаа. 12 сая төгрөгийн шагналын сантай.
-Яруу найрагчид болоод олон нийт "Болор цом" наадамд сэтгэл дундуур байх болж. Учир нь шударга явагдаж чадахгүй байна гэж үзээд байгаа. "Их газрын чуулган" наадам энэ тал дээр хэрхэн анхаарч байгаа бол?
-Хамгийн гол нь шударга байх ёстой гэдэг дээр МЗХ-ны шинээр томилогдсон Г.Мөнхцэцэг дарга, МЧЗХ-ны Байгальсайхан, зохиолч, сэтгүүлч До.Цэнджав нарын хүмүүстэй ярьсан. Ерөөсөө хамгийн шударга наадмыг зохион байгуулъя. Үнэхээр сайн шүлэгтэй л бол түрүүлдэг. Ямар нэг байдлаар танил тал энэ тэр гээд явчихдаг биш гэж. Одоо бол жаахан тиймэрхүү л болчихоод байгаа. Гэхдээ яахав бөх биш учраас дэвжээн дээр шууд нэг нь нөгөөгөө авч шидэхгүй шүү дээ. Гол нь шүүж байгаа хүмүүс нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс байх хэрэгтэй. Гурван өөр байгууллагынх, магадгүй өмнө нь нийлж юм хийж байгаагүй учраас хоорондоо найраа үүсгэх ч юм уу тийм юм байхгүй. Тийм учраас наадам маань Монголдоо магадгүй хамгийн том яруу найргийн наадам болж болох байх гэж би хувьдаа бодож байна. "Болор цом" мэдээж том наадам, тэрүүгээрээ л байг. Манай наадам 2 жилд 1 удаа зохион байгуулагдаж байгаа болохоор үйл ажиллагаа нь маш өргөн хүрээтэй байна байх гэж бодож байгаа.
-Аавын тань олон анд нөхөд утга зохиолын салбарт бий?
-Мэдээж тэр хүний хийж байсан, санаж сэдэж байсан ажлуудыг бид үргэлжлүүлж хийж байгаа нь дурсаж байгаагийн хамгийн том хэлбэр болов уу. Хийж байсан хүрээнээс нь илүү том хийх нь бидний хамгийн сайн дурсах арга болов уу гэж боддог юм. Манай Дундговийн магтаал байдаг л даа. Мандалговийн магтаал эхлэхдээ "Зүрх сэтгэл булаасан мянган найргийн далайтай..." гэж эхлэдэг юм. Тэгэхээр Дундговь бол яруу найргийн орон. Том том яруу найрагчид их төрж байсан, уянгатай нутаг. Тийм учраас энэ удаа Мандалговь хотод зохион байгуулъя, маш том шударга сайн наадам хийе, улмаар хүмүүс дараа дараачийнх нь наадамд оролцох юмсан гэж хүсдэг тийм наадам хийе гэж зорьж байна.
-Өмнө нь өөртэй чинь уулзаж байхад "Аавынхаа хийж бүтээж байсныг өөрийнхөөрөө үргэлжлүүлнэ" гэж байсан?
-Өчүүхэн миний хувьд өөрийгөө аавтайгаа харьцуулахын арга байхгүй. Гэхдээ яахав. Ер нь хүн чинь бие махбодь өсөхөөс илүү, тархи өсөх хэрэгтэй. Тархинд үрчлээ суух хэрэгтэй. Миний хувьд "Бид хийхгүй бол хэн хийх вэ" гэж боддог, үздэг. Тийм учраас жилийн өмнө ярьж байсан яриа хэвээрээ байна. Гэхдээ маш системтэйгээр юуны түрүүнд өөрийгөө сайн бэлдэх хэрэгтэй. Хийж байгаа юмаа бодьтой, сайн үр дүнтэй болгохын тулд. Тиймээс тэр талдаа л илүү хандаж байна. Энэ яруу найргийн наадам бол аавын минь санаачилж хийж байсан, хийх гэсэн олон ажлынх нь нэг. Ер нь өнөөгийн залуучууд ном уншихаа байж байгаа. Тэгсэн хэрнээ гадаадын дуу, кино, бүх юмыг шүтэж байгаа. Нэг ёсондоо глобальчлал гэж яриад байгаа юмыг, нөхдүүд төгс утгаар нь биш ч гэсэн дуурайж байгаа. Гэтэл өөрсдөдөө байдаг илүү гоё зүйлийг мэдэрч чадахгүй болж байгаа юм шиг тал байгаад байна. Мэдээж бааранд яруу найраг уншаад сууж байгаа ч юм уу, тийм хүн одоохондоо маш цөөхөн байгаа.
Гэтэл яруу найраг яагаад байгаад байдаг вэ гэхээр тусгаар тогтнолыг, эх орныг, ээж аавыгаа хайрладаг, хүндэлдэг бахархдаг. Эх оронч сэтгэлгээ тэр болгоныг хүний дотор суулгадаг учраас. Мөн түүнчлэн яруу найраг бол Монголын түүхийг уламжлалыг цаасан дээр бичиж үлдээж байгаа юм. Ерөөсөө хамгийн торгон мэдрэмжийг мэдэрдэг юм нь яруу найраг учраас энэ үйл ажиллагаагаа улам олон түмэнд хүртээлтэй хийхийг бодож байгаа. "Их Газрын Чуулган-1" наадмын шүлгүүдээр ном гарсан. Цаашдаа 2 дахь наадмын шүлгүүдээр ч ном гаргана. Ерөнхийдөө манай сангийн зорилго бол эх орноо хайрладаг тэр сэтгэхүйг бий болгоход оршиж байгаа.
-Та ч аав шигээ байнга л нутаг руугаа гүйдэг юм шиг байна?
-Бид шинээр хоёр нийгэмлэг байгуулсан. Өмнө нь сангийн дэргэд "Хур харцага" дэвжээ гэж байсан. Манай бөхчүүд сая сайхан барилдсан. Хуучин хийж байсан ажил явдагаараа явж байгаа Одоо эрүүл мэндийн чиглэлээр "Эрүүл говь" гэж нийгэмлэг байгуулсан. Дундговийн гаралтай эмч нар, Дундговиос гаралтай Анагаахад сурдаг оюутнууд хамтраад, оюутнууд нь эмч нар дээрээ очиж дадлага хийгээд, 6 жилийн хугацаанд маш төгс эмч гаргах зорилготой. Энэ зорилгынхоо хүрээнд бид өнгөрсөн нэг сард 6-н сумаар тойрч, 2500 орчим хүнд үзлэг хийж, сургалт явуулж судалгаа авсан. "Тавин ус" эмийн сантай хамтраад хөдөөд хотын үнээс маш хямд үнээр, эмчийн рецептээр эм борлуулсан.
Эмнэлгийн салбар бол маш том салбар шүү дээ. Ард нийтийн эрүүл мэнд бол тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байдлын асуудал. Бид хэдийгээр энэ салбарыг тэр чигг нь өөрчилж чадахгүй ч гэсэн өөрсдийнхөө хэмжээнд олон шат дараатай ажил хийхээр зорьж байгаа. Би Ардын багш Төмөр багшийг "Говийн багш" нийгэмлэгийнхээ тэргүүн нь болооч ээ гэж гуйсан. Багш маань болсон. За тэгээд орон нутгийг хөгжүүлэхэд хамгийн хүнд хүртээлтэй, хүрч ажиллах ёстой газар бол сургууль. Сургуулийн хүүхэд болгонд ном, компьютер өгч чадахгүй ч гэсэн багш нарыг нь бэлдчих юм бол. Боловсролтой хүн гарах, цаашлаад орон нутаг хөгжих боломжтой гэж үздэг. Бид ажилдаа орчихсон. Эхний ээлжинд манай Төмөр багшийн бичсэн "Багш нарын гарын авлага" байгаа. Гэх мэтчилэн уулзалт, лекц зэрэг олон ажил хийх төлөвлөгөөтэй байна. Гэхдээ би чинь ямар нэгэн хүнтэй харьцуулах юм бол том бизнес байхгүй гэж хэлэхэд болно. Гэсэн ч бүх юмыг сэтгэлээрээ зохион байгуулаад өдийг хүрч байгаа. Олон хүн тусалж, дэмжиж байгаа. Цаашдаа энэ бүгдээ улам өргөжүүлж гол нь хүнд хүртээлтэй л ажил хийх гэж бодож байна даа.
-Уучлаарай, нутаг руугаа явах бүртээ эмгэнэлт явдал болсон тэр замаар дайрахад хэцүү байдаг байх?
-Одоо нэгэнт л болоод өнгөрсөн. Дахиж тийм осол битгий болоосой гэж байнга боддог. Харин манай Төв аймгийнхан маань их сайн ажиллаад, тэр газар дээр хаалт тавьсан байна лээ. Тэрэнд бас баярлаж байна. Яахав тэгээд нэгэнт нас барсан хүний араас мянга уйлаад босгоод ирэх биш дээ. Аль болох тэр талаас нь бодохгүйг хичээдэг. Хийж байсан ажил үйлсийг нь үргэлжлүүлж хийх, өөрийнхөө хэмжээнд. болж өгвөл чадах юмаа давуулж хийх юмсан гэж боддог. Тэгж л явж байна даа.
-Өөрийг чинь аав болоод удаагүй байгааг мэдэх юм. Одоо ингээд өөрөө аав болохоор эцэг хүний жаргал зовлонг илүү мэдэрч эхэлж байгаа байх аа. Хүүдээ хэн гэж нэр өгснөө хэлж болох уу?
-Аав болох ч сайхан л юм. Гэхдээ аав болох хариуцлага л хэцүү байна. Бусад нь ч яахав. Сайхан л юм байна (инээв). Хүү маань одоо 4 сартай. Монгол-Эрдэнэ гэж нэр өгсөн. Нэг ийм сонин түүх байна л даа. Миний дээд талд Хулан гэж нэртэй эгч байсан юм. Уг нь Хулан эгчийг төрөхөд аав Монгол-Эрдэнэ гэж нэр өгөх гэж байж. Тэгсэн ээж Монгол-Эрдэнэ гэж эрэгтэй хүүхдийн нэр байна аа гээд өгөөгүй юм байна. Харамсалтай нь эгч маань 1 ой өнгөрч байхдаа нас барсан юм.
Дараа нь намайг төрөхөд нөгөө Монгол-Эрдэнэ гээд нэрээ өгье гэсэн чинь манай ээжийн аав нь, өвөө маань Соёмбо гэж нэр өгье гээд. Тэгээд Монгол-Эрдэнэ нэрийг бас өгөөгүй байдаг. Манай дүү гарахад Тулга гээд бас өөр нэр өгчихсөн. Зайлуул Монгол-Эрдэнэ гэж нэр яваад л байдаг. Тэгээд ээж маань надад сая санал болгоод. Би уг нь Жанлав гэж өвөөгийнхөө нэрийг өгье гэж бодож байсан. Гэхдээ хүүдээ Монгол-Эрдэнэ гэж нэр өгсөн. Дараагийн хүүхэддээ Жанлав гэж нэр өгье гэж бодож байгаа. Тийм түүхтэй нэр юм.
-Мэдээж аавыгаа амьд ахуйд нь ачийнх нь зулайг үнэрлүүлсэн бол гэх харуусал байгаа л байх, өөрт чинь?
-Энэ чинь хэцүү бодол байна лээ. Өвөө болж амжаагүй. Хар үстэй хүн нас барна гэдэг маш харамсалтай юм. Би өөрийгөө бас их зэмлэж л байна. Анагаах төгссөн болохоор гэр бүл төлөвлөлтийг хойш тавьсан. Аав ээжийгээ зовоохгүй юмсан, биеэ даах юмсан гэж боддог байсан. Тийм учраас хүүтэй болж, хүүхэдтэй болж амжаагүй байсан нь их харамсалтай юм билээ. Нэг бодлын миний зөв байсан байх. Нөгөө бодлын бас их буруу байсан байна лээ.
-Хүүхэд ч тэгээд гэрт хөгжил хөөр бэлэглэж байгаа биз?
-Өө сайхан, сайхан. Жаахан нойр л хасагдаж байгаа юм (инээв). Урд нь хүүхэдтэй байж үзээгүй учраас их л сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Тэгээд ээж маань их баярлаж байгаа, зайлуул. Ёстой их баярласан. Олон хүмүүс тус болсон л доо. Үйлст эмч, 1-р төрөхийн эмч сувилагч нар, бүгд их тус болж, эсэн мэнд амаржсан. Ямар ч байсан хүүтэй болсон. Гэхдээ хүн төрөх бол нэг хэрэг. Тэр хүнийг ямар хүн болгох вэ гэдэг үүрэг л над дээр оногдож байгаа гэхээр маш их ухаан зарах хэрэгтэй юм шиг санагдсан.
-Ээж тань ач хүүгээ хараад жаахан дотор нь онгойж байгаа байх даа?
-Тэгж л бодож л өөрийгөө тайвшруулж байна даа.
-Ер нь аавыгаа илүүтэй ихээр үгүйлдэг үе хэзээ бол?
-Ер нь байнга л даа. Зарим үед асуумаар юмнууд байдаг юм. Гэхдээ би одоо завыг нас барсанд харамсаж бодох бодолгүй л байгаа. Харамсахаа больё л гэж бодож байгаа. Нэгэнт богино амьдарсан ч үнэхээр сайхан амьдарсан байна. Сайхан юм хийсэн байна. Тиймээс одоо сэтгэлээ өөдрөг байлгаж, тэр хүний хийж байсан юмны төлөө л өөрийгөө 100 хувь дайчлах, Дунд говийнхоо хүмүүст сайн туслах, үйлийг нь үргэлжлүүлье. Аав маань эв нэгдлийг л их чармайж байсан. Хүмүүс ч сая ярьж байна билээ. Яахав зарим үед эв нэгдлийн төлөө яаж ухаан зарж хүмүүсийн учрыг яаж олдог байсан юм бэ, яаж зохицуулж байв аа гэж ааваасаа асуумаар үө байдаг. Тийм үед маш их үгүйлэгддэг. Мэдээж ээжийг харахаар маш хэцүү байдаг. Аав их бодогддог.
-Түрүүн өөрөө "Хур харцага" дэвжээний тухай дурдаад өнгөрлөө. Энэ наадмаар Дундговийн бөхчүүд өнгөтэй байлаа. Аав тань ч бөхчүүдийнхээ төлөө их юм хийсэн шүү дээ?
-Ер нь Дундговь бөхгүй гэх талын яриа байсан, өмнө нь. Байсан юм байна л гэж би одоо өнгөрсөн цаг дээр баттай хэлж байгаа юм. Сая бол миний бахархал боллоо. Наадмаар бөхчүүдээ харлаа. Стадионд бүтэн хоёр өдөр сууж бөхчүүдээ үзлээ. Ямар ч байсан аавын маань хийсэн зүйл байна. Яахав тэр бөхийг шууд цолыг нь бичиж өгөөгүй ч гэсэн цол авах хэмжээнд нь хүртэл туслаж дэмжсэн учраас өнөөдөр шөвгийн 8-д манай Дундговиос нэг хүн үлдлээ. Урд нь ч үлдэж байсан. Шөвгийн 16-д хоёр хүн үлдлээ. Ер нь манай Дундговийн бөхчүүдээс шөвгийн 16-д хоёр бөх зогсож байгаагүй. Дээрээс нь маш сайхан шударга барилдлаа. Алтанхуяг маань сайн барилдаж 4-н даваанд харамсалтайгаар уналаа. 5-н даваанд Занданбат маань бас харамсалтай уналаа. Уг нь нэлээн боломжтой сайхан бөхчүүд. Гэхдээ унаж байж бөх болдог гэж ярьдаг.
Сайхан наадлаа Дундговийнхныхоо өмнөөс их баярлалаа. Дундговийн Өлзийтийн Наранхүүгийн шарга азарга 6 дахь удаагаа түрүү авлаа. Наадам бол гайхамшигтай боллоо. Манай бөхчүүд наадмын дараа бүгдээрээ сайхан сууж байгаад "Энэ жил бэлтгэлээ яаж хийв. Ирэх жил яаж хийх вэ, өмнө нь ямар байлаа" гээд сайхан ярилцацгаалаа. Нэг шат дээшээ гишгэлээ гэж ярьж байгаа юм. Аавыг минь тэнгэрээс харж байгаа бол их баярлаж байгаа байхдаа л гэж бид ярьж суулаа даа. Ер нь одоо бол нэлээн амбицтай болж байна л даа. Том хүсэлтэй, том мөрөөдөлтэй болж ирж байна шүү. Аваргын даваа их ойрхон байгаа юм шиг надад санагдлаа. Нутгийнхандаа баяр хүргэе. Дэмжээрэй туслаарай гэж хэлье дээ.
-Ярилцсанд баярлалаа.
Э.Болорхажид