gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     6.30
  • Валютын ханш
    $ | 3581₮
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 6.30
Валютын ханш
$ | 3581₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Тендер бол Боломж

Эдийн засаг
2009-12-24
0
Twitter logo
0
Twitter logo
Эдийн засаг
2009-12-24

ТЕНДЕР гэж юу вэ? Энэ асуултанд Та яг юу гэж хариулах вэ?
Товчхондоо, энэ бол “санал” юм. Худалдан авагчийн шаардсан нөхцөл болзлыг хүлээн зөвшөөрч, нийлүүлэгчээс хариу болгосон санал буюу төрийн байгууллагуудын худалдан авахыг хүссэн бараа, ажил, үйлчилгээг нийлүүлэхээр бизнес эрхлэгчдийн тэдэнд ирүүлж буй саналыг хэлдэг. Эдгээр саналуудыг өрсөлдүүлэх ажиллагаа нь “тендер шалгаруулалт” юм. Худалдан авагч тавьсан шаардлагад нь нийцсэн, эдийн засгийн хувьд хамгийн үр ашигтай байх үнэ буюу “үнэ цэнэ”-ийг санал болгосон нийлүүлэгчийг сонгон гэрээ байгуулдаг.

Тэгвэл төрийн байгууллагууд яагаад тендер шалгаруулалтаар нийлүүлэгчээ сонгох шаардлагатай вэ гэдэг асуулт дахиад гарч ирж болох юм. Энэ асуултанд “зөв” хариулах нь магадгүй тендер гэж юу болохыг мэдэхээс илүү чухал ач холбогдолтой байх. Эхний ээлжинд хувь хүн болон хувийн байгууллагуудын худалдан авалт ба төрийн байгууллагуудын худалдан авалт нь хоорондоо хэр ялгаатай болохыг сонирхоё.

Бид бүгд өөртөө хэрэгцээтэй зүйлсийг өөрт байгаа мөнгөндөө тохируулан аль болох үр ашигтай, хэмнэлттэй худалдан авахыг хичээдэг. Хувийн байгууллагуудын хувьд эрхэлж буй үйл ажиллагаанаасаа ашиг орлого олох нь үндсэн зорилго нь байдаг бөгөөд тэд хэрэгцээтэй байгаа зүйлсээ худалдан авахдаа үр ашигтай байх талаас нь байнга анхаарч, сонголтоо маш нямбай хийдэг. Дээр дурдсанчилан, өөрийнхөө мөнгөөр өөртөө худалдан авч буй болохоор тэд хамгийн сайн үнэ цэнийг олохын төлөө зорих нь тодорхой. Нөгөө талаас хэрэв үр ашиггүй худалдан авалт хийсэн бол хувийн байгууллагуудад нөлөөлөл нь шууд буюу хүлээгдэж байсан ашиг нь буурах, тухайн худалдан авалтыг хийсэн ажилтантай удирдлага нь хариуцлага тооцох зэргээр илэрч байдаг.

Тэгвэл бусдад хэрэгцээтэй байгаа зүйлсийг тэдний санхүүгийн боломжинд нь тохируулан авч өгөх тохиолдолд яг өөрийнхөө мөнгөөр өөртөө авч буй мэт үр ашигтай, хэмнэлттэй, сайн хийх сэтгэл, зүтгэлийг бид гаргах болов уу, яах бол? Дахиад л асуулт…

Шуудхан тийм эсхүл үгүй гэж хэлэхэд хэцүү л юм.

Мөн төрийн байгууллагуудын худалдан авч буй бараа, ажил, үйлчилгээний эцсийн хэрэглэгч нь яг үнэндээ тухайн байгууллага нь өөрөө бус “ард түмэн” байдаг. Тиймээс хувийн хэвшлийн байгууллагуудын худалдан авалтаас өөр, бүр эсрэгээр байх магадлал өндөр. Үр ашигтай, хэмнэлттэй худалдан авалт хийхэд нь хангалттай хөшүүрэг тэдэнд байдаггүй.

Аливаа эргэлзээтэй, тодорхой бус, зөрчилтэй байдлыг арилгахын тулд тухайн харилцааг зохицуулсан эрхзүйн зохицуулалт зайлшгүй шаардлагатай болдог.

Монгол улс 2000 оноос хойш төрийн байгууллагуудын худалдан авах ажиллагааг зохицуулсан Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хууль (ТБОНӨХБАҮХАТХ), тендерийн жишиг баримт бичгүүдийг хэрэглэж байгаа бөгөөд эдгээр нь тендер шалгаруулалтанд ирүүлсэн саналуудаас “хамгийн сайн” гэж үнэлэгдэх үнэ цэнэ бүхий саналыг сонгон гэрээ байгуулснаар тухайн хүссэн зүйлээ үр ашигтай, хэмнэлттэй худалдан авахад чиглэгдсэн байдаг.

Шинэхэн баригдсан сургууль руугаа яаран ирсэн сурагч, цэвэрхэн тухтай орчинд хүмүүжих цэцэрлэгийн багачууд, багш нар, эмнэлгээр үйлчлүүлж буй өвчтөн, тэднийг эмчлэгч эмч нар, толь шиг зассан дардан замаар машинаа унаад давхиж буй жолооч нар, тэднийг зохицуулагч замын цагдаа гээд л ард иргэд бид бүгдийн амьдралд “тендер”-ийн тухай асуудал зайлшгүй хамаатай бөгөөд төрийн байгууллагуудын худалдан авч буй зүйлсийн эцсийн хэрэглэгч, үр ашгийг нь хүртэгчид нь “бид өөрсдөө” юм.

Ялангуяа худалдан авах ажиллагааны хууль тогтоомж нь миний, таны, бидний үр хүүхдүүдийн хүртэх ёстой үр ашгийг нэмэгдүүлэх зорилготой, ил тод нээлттэй, шударга тогтолцоог бий болгоход чиглэгдсэн байх учиртай тул түүний хэрэгжилтэнд хүн бүр анхаарал хандуулах нь зүйтэй юм. Түүнчлэн тендер шалгаруулалтанд оролцогч байгууллагууд нь өөрсдийн эрхийг зөрчигдсөн гэж үзвэл гомдол гарган шийдвэрлүүлэх, энэ хуулийн хэрэгжилтийг хянах боломжоор бусдаас илүү хангагдсан байдаг гэдгийг энд онцлон хэлмээр байна.

Чухам ямар үр ашиг, боломж байдаг вэ?
Монгол улс 1992 онд Үндсэн хуулиа шинэчлэн баталж, ардчилсан, чөлөөт эдийн засгийн харилцаа бүхий орон болсноор манай улсын иргэд хувийн аж ахуй эрхлэн, гадаад дотоодод худалдаа наймаа хийх, үйлдвэрлэл, үйлчилгээ хөгжих боломжоор хангагдсан тэр үеэс хувийн сектор бий болж, аж ахуйн нэгж, “компани” гэдэг ойлголтыг бид мэддэг, хэрэглэдэг болсон.

Хөгжиж буй орнуудын хувьд хувийн секторын борлуулалт хийх томоохон зах, худалдан авагч нь тухайн улсын Засгийн газар, төрийн байгууллагууд нь байдаг.

Мэдээж хөгжингүй орнуудын хувьд Засгийн газрын захаас гадна хүмүүсийн өргөн хэрэглээ, экспортод чиглэсэн өндөр технологи бүхий үйлдвэрлэл явуулснаар дотооддоо болон олон улсын зах дээр бараа, ажил, үйлчилгээгээ амжилттай борлуулж, ахуй амьдрал нь ч төдий чинээ хангалуун байдгийг бид мэднэ.

Тендерт оролцогчид нь ихэнхдээ хувийн хэвшлийн байгууллагууд байдаг хэдий ч төрийн өмчит үйлдвэрийн газрууд ч бас тендер шалгаруулалтанд оролцож, ашиг орлого олох боломжтой байдаг.

Нөгөө талаас Засгийн газар, төрийн байгууллагууд нь тухайн жилд батлагдсан төсөв, өөрийн хөрөнгө, олон улсын зээл тусламж зэрэг эх үүсвэрээр богино болон дунд хугацааны зарцуулалт, хөрөнгө оруулалтыг хийхдээ тендерт оролцогчдыг өрсөлдөх тэгш боломжоор ханган, хамгийн сайн, нийгэм, эдийн засгийн хувьд үр ашиг, хэмнэлт бүхий санал ирүүлсэн нийлүүлэгч, гүйцэтгэгч нарыг сонгон гэрээгээ амжилттай хэрэгжүүлснээр эцсийн хэрэглэгч болох ард түмэндээ тустай. Тиймээс ч энэ нь олон улсын хэмжээнд Засгийн газрын хэрэгжүүлдэг үндсэн дөрвөн ажиллагааны тэргүүлэх зэргийн ач холбогдолтойд тооцогддог билээ. Ядуурлыг бууруулах, хувийн сектороо дэмжин хөгжүүлэх Төрийн бодлого, цаашилбал Мянганы хөгжлийн зорилт зэрэг олон асуудлыг нэгэн зэрэг шийдвэрлэх “боломж”-ийг олгож байдгаараа Засгийн газрын худалдан авах ажиллагаа нь тухайн улс орны хөгжилд маш том үүрэг гүйцэтгэж байдаг юм.

Хуультай, журамтай, дүрэмтэй байх нь мэдээжээр сайн хэрэг боловч тухайн хууль, журам, дүрмийг “зөв хэрэгжүүлэх” гэдэг нь бүр илүү чухал асуудал байдаг.

Захиалагч болон тендер оролцогч байгууллагын ажилтнууд заримдаа “Тендерийн хууль чинь хамгийн бага үнээр хамгийн чанаргүй зүйлийг авахад хүргээд байна.” гэж ярьдаг. Энэ нь тухайн хүн ТБОНӨХБАҮХАТХуулийн үндсэн зарчмыг буруугаар ойлгон, улмаар хуулийн маш муу хэрэгжилт бий болох гэж байна гэсэн үг. Учир нь Төр энэ хуулиндаа захиалагчийг “хамгийн бага үнийг сонго” гэж хэзээ ч хэлээгүй, харин “Хамгийн бага харьцуулах үнэтэй тендерийг «хамгийн сайн» үнэлэгдсэн тендер гэж үзэх бөгөөд уг тендерийг ирүүлсэн оролцогчид гэрээ байгуулах эрх олгон энэ тухай түүнд болон бусад тендерт оролцогч бүрт нэгэн зэрэг бичгээр мэдэгдэнэ” гэдгийг заасан байдаг.

“Хамгийн бага харьцуулах үнэ” гэдэг нь тухайн тендерт оролцогчийн ирүүлсэн тендер нь захиалагчийн тавьсан бүх шалгуур, шаардлагуудыг ханган, хамгийн өндөр үр ашгийг санал болгосон байх ёстойг анхаарах учиртай. “Хямд зүйл худалдаж авдаг баян хүн би биш” гэдэг зүйрлэлтэй адилаар хамгийн хямд, чанаргүй зүйлийг дахин дахин худалдан авна гэдэг үнэхээр буруу гэдэг нь ойлгомжтой.

Иймд төрийн байгууллагууд “төрийн өмчийг” зарцуулан худалдан авалт хийхдээ ард түмэнд хүрэх хамгийн “зөв үнэ цэнэ”-ийг олж өгөх ёстой ба энэхүү нүсэр ажиллагаанаас төдий чинээ их үр дүнг төрийн байгууллагууд ч, хувийн байгууллагууд ч, ард түмэн бүгдээрээ хүртэх учиртай.

Хэрэв надаас “тендер гэж юу вэ” гэж асуувал, “Энэ бол боломж”, өөрөөр хэлбэл зарцуулж буй мөнгөнийхөө хамгийн зөв үнэ цэнийг олохыг зорьж буй Засгийн газрын худалдан авах ажиллагаанаас бараа, ажил, үйлчилгээ үзүүлэх гэрээг олж авахын тулд өрсөлдөхөөр ирүүлсэн тендерт оролцогчийн “санал” бөгөөд үүний үр ашгийг улс орон даяараа, иргэн бүрт хүртэх “боломж”-ийг олгодог гайхалтай сайхан зүйл гэж хариулна.

Худалдан авах ажиллагааны хөгжлийн төв

Эксперт, Н.Отгонжаргал

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан