Монгол Улсын Ерөнхийлөгчийн Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөх Ч.Сосормаатай ярилцлаа.
-Ерөнхийлөгч төрийн бодлогод иргэдийн оролцоо хамгийн чухал гэж ярьдаг. Тиймээс Иргэний танхимыг санаачлан байгуулсан. Энэ танхимыг байгуулснаар иргэд төрийн бодлогод шууд оролцож чадах уу?
-Ерөнхийлөгчийн мөрийн хөтөлбөрт иргэдийн оролцоо, дуу хоолойг төрийн бодлогод тусгах, Иргэний танхимыг байгуулна гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгч энэ асуудлыг онцгойлон анхаарсан. Иргэний танхим нь оролцооны ардчиллыг бэхжүүлдэг, иргэдийн шууд оролцоог хангаж байраа механизм. юм, Иргэний танхим байгуулагдсанаас хойш зургаа, долоо дахь хэлэлцүүлэг явагдлаа. Иргэд ч үгээ хэлж, саналаа оруулж эхэлж байна. Тэгэхээр иргэний танхимын эзэн нь иргэд юм.
-Иргэд Иргэний танхимд хэлэлцүүлэг явуулснаар ямар өөрчлөлт, ахиц дэвшил гарч байна вэ. Уг нь хуулийн төсөл боловсруулахдаа олон нийтийн хэлэлцүүлэг явуулах тухай Үндсэн хуульд заасан байдаг. Гэвч энэ нь өнгөрсөн хугацаанд хэрэгждэггүй байсан?
-Ерөнхийлөгч төрийн бүхий л бодлогод иргэд оролцох ёстой гэж үздэг. Орон нутгийн асуудалд ч ялгаагүй. Гэхдээ манайхан л төрийн бодлого гээд байгаагаас биш бусад улс оронд нийтийн бодлого гэдэг.
Нийтад хамааралтай бодлого боловсруулахад иргэд өөрсдөө оролцож байж л тэр нь хөрсөн дээр бууна. Өмнө нь төрийн бодлогыг эрх мэдэлтэй хэсэг бүлэг хүн л тодорхойлдог байсан. Үүнийг бодлогын монопольчлол гэдэг. Эрх мэдэлтнүүд тал бүрийн мэдээллийг нэгэн зэрэг авч чаддаггүй учраас зарим зүйлийг өөрийнхөө өнцгөөс хардаг өрөөсгөл талтай. Алдаатай, амьдрал дээр хэрэгждэггүй "хуурай" бодлого боловсруулдаг. Тийм учраас Ерөнхийлөгч цаашид "хуурай" бодлогоос татгалзаж, иргэдэд үр дүнгээ өгсөн төрийн бодлогыг хэрэгжүүлье гэж хэлээд байгаа юм.
-Иргэний танхимд хэлэлцүүлэг явуулахад иргэдийн идэвх, оролцоо хир байна. Өмнөх Ерөнхийлөгч нарын үед ямар ч хэлэлцүүлэг Явагддаггүй байсан шүү дээ?
-Иргэд идэвхтэй оролцож байгаа. Гэхдээ нэг зүйлийг онцолж хэлэхэд, хэлэлцүүлэг явуулахаас хэд хоногийн өмнө хэвлэл мэдээллийн хэрэгслээр иргэдэд мэдээлэл өгч, ач холбогдлыг нь ойлгуулах ажлыг идэвхтэй хийх ёстой юм байна. Энэ тохиолдолд иргэдийн оролцоо улам сайжирна. Нөгөө талаар Иргэний танхимын суудал хязгаартай байгаа нь харамсалтай байна.
-Иргэний танхимыг Төрийн ордонд байгуулах нь зөв үү. Яагаад гэвэл, төрийн тусгай хамгаалалтад байдаг. Хүссэн хүн бүхэн нэвтэрч чаддаггүй?
-Тийм ээ, саяхан хүүхдүүд "Монгол Улсын иргэн би..." гэдэг сэдвийн хүрээнд өөрсдийнхөө өмнө тулгамдсан асуудлаар хэлэлцүүлэг явуулсан. Гэтэл Төрийн ордонд хүүхэд нэвтрүүлдэггүй. Зөвхөн зургадугаар сарын 1-нд л нэвтрэх журам байдаг юм байна. Уг нь хүүхэд ч гэсэн Монгол Улсын иргэн шүү дээ. Гэтэл томчууд бид хүүхдүүдийн асуудлыг шийдвэрлэхдээ өөрсдийг нь оролцуулахгүй байна гэдэг ичгэвтэр юм. Тухайн хүнд тулгарч байгаа зовлон, бэрхшээлийг өөрөөс нь өөр хэн ч сайн мэдэхгүй. Тийм учраас өөрсдийг нь заавал оролцуулах ёстой. Тэгж байж л ардчилсан нийгмийн шинэ иргэд бий болно. Ардчиллын үр шимийг дуу хоолойгоо хүргэж чаддаг, оролцож чаддаг, төрөө өөртөө үйлчлүүлж чаддаг иргэд хүртдэг гэдэгт би итгэдэг.
-Ерөнхийлөгч Иргэний танхим байгуулсан шигээ цаашид хийхээр төлөвлөсөн ямар ажил байгаа бол?
-Иргэдийн оролцооны эрх зүйн орчинг бүрдүүлэх нь чухал байна. Иргэдийн оролцоо анхан шатанд орон нутагт идэвхжиж эхэлж байна. Энэ чиглэлээр төрийн бус" байгууллагууд нэлээд ажиллаж байгаа, Олон улсын байгууллагууд ч дэмждэг. Гэтэл эрх зүйн орчин нь хоцрогдож байна. Үүнийг даруйхан шийдвэрлэх ёстой.
-Та Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхөөр томилогдоод удаагүй байхдаа талбай дээр өлсгөлөн зарлаж байсан хүмүүстэй уулзсан. Тэдэнтэй ямар зорилготой уулзсан юм бэ?
-Хүний эрх, иргэний оролцооны бодлогын зөвлөхийнхөө хувьд хүний эрхийн хүрээнд л тэдэнтэй очиж уулзсан. Олон нийтийн харилцаа, нийтлэг бодлогын зөвлөх А.Ганбаатартай хамт. Хэдийгээр тэд тэмцлийн хурц хэлбэрийг сонгож авсан ч бохир орчинд өлсөх ёсгүй. Эрүүл мэнд, амь насаа бодох хэрэгтэй. Тэмцэгчид ч бид нартай хүний эрхийн хүрээнд асуудлаа ярилцсан. Тиймээс би тэр өдрөө Нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга С.Туултай уулзсан.
Үдээс хойш нь ЭМЯ хандаж, өлсгөлөн зарлагсдыг нэг удаагийн ариун цэврийн хэрэгслээр хангах, орчин нөхцөлийг нь халдваргүйжүүлэх арга хэмжээ авахыг хүссэн. Тэд ч арга хэмжээ авсан байх.
-Хүний эрхийн хүрээнд тэдэнд хандсан таны үг юу байв. Хэрхэн хүлээн авч байсан бэ?
-Амьд явбал алтан аяганаас ус ууна гэдэг. Та нар амьд байгаач ээ. Тэмцлийн хурц хэлбэрийг сонгосноор амиа алдвал яана. Бидэнд нийгэмд хийх зүйл маш их байгаа. Нийгмийг өөрчилж, шударга болгоё гэдэг та нарын хүсэл, зорилгыг чинь бид дэмжиж байна. Гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй. Ялангуяа, нийгмийг эрүүлжүүлэхэд эхлээд хяналттай болгох ёстой. Үүнд иргэдийн оролцоо маш чухал. Тиймээс бидэнтэй хамтран ажиллаач.
Та нарыг өлсч байх хугацаанд Төсвийн тухай хууль, Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийн төслүүдийн санал асуулга явж байна. Мөн Сонгуулийн тухай хуулийн төслийг хаврын чуулганаар хэлэлцэх гэж байна. Энэ хуулиар дамжуулж бид ард иргэдийг төлөөлж чадах шударга хүмүүсийг УИХ-д сонгодог. Тиймээс та бүхэн саналаа өгөөч, өөр бусад хууль дээр хамтран ажиллая. Бид хамтдаа олон зүйлийг өөрчилж чадна. Мөн үр дүнгээ үзнэ гэж хэлсэн. Бидний хийх ёстой нэн чухал асуудал бол иргэдийн оролцоо, хяналттай „нийгмийг хөгжүүлэх юм. Төрийг хяналт, оролцоотой болгож чадвал ардчилал жинхэнэ утгаараа хөгжинө.
-Ярилцсанд баярлалаа.
Ц.Хатнаа