gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   SOS
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
    •   GoGo ил тод байдал
    •   Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    •   Мобиком 30 жил
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   Мега төсөл
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоол зүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     2
  • Зурхай
     4.04
  • Валютын ханш
    $ | 3572₮
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ | 3572₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • SOS
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
    • GoGo ил тод байдал
    • Өнөөдрийн вакцин ирээдүйн хамгаалалт
    • Мобиком 30 жил
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • Мега төсөл
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • Мэддэг мэдээлдэг байя
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоол зүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 2
Зурхай
 4.04
Валютын ханш
$ 3572₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Хамгийн аюултай нисэх онгоцууд

Дэлхийд
2009-08-03
0
Twitter logo
0
Twitter logo
Дэлхийд
2009-08-03
Хамгийн аюултай нисэх онгоцууд
BusinessWeek сэтгүүлд даатгалын Ascend зөвлөхийн мэдээг үндэслэн хамгийн аюултай нисэх онгоцны жагсаалт гаргажээ. Ингээд Boeing 737 JT8D нисэх онгоцыг ослын тоогоор суудлын хамгийн аюултай нисэх онгоц гэж үзжээ.
    
Шинжээчид эл жагсаалтыг гаргахдаа хүмүүс амь үрэгдсэн ослын тоог үндэслэн гаргасан байна. Тэгэхдээ терроризмтай холбоотой ослыг тооцоогүй байна.
    
1. Boeing 737 JT8D
Жагсаалтын эхэнд бичигдсэн Boeing 737 JT8D нисэх онгоц өнгөрсөн оны  наймдугаар сард Европын холбоо энэ онгоцны аюулгүй байдлын түвшин хангалтгүйтэй  холбогдуулан Европ руу нислэг үйлдэхийг нь нисэх онгоцны  Itek Air компанид хориглосны дараахан сүйрчээ. Тэр үед энэ ослоор 68 хүн амь үрэгдсэн.
    
Дээрх сэтгүүлд мэдээлснээр, Boeing 737 JT8D нисэх онгоцны хүмүүс амь үрэгдэхэд хүргэсэн нэг осол уг онгоцны 507 500 нислэгийн цагт ногддог байна. Гэтэл энэ онгоцны хамгийн хуучин загварыг ядуу буурай орнуудын нисэх онгоцны компани хэрэглэсээр байна.
    
2. Ил-76
Гол төлөв хуучин ЗХУ-ын нисэх онгоцны компаниудын эдэлдэг Ил-76 нисэх онгоц хамгийн аюултай нисэх онгоцны жагсаалтын хоёрт орж байна. Одоо дэлхийд ийм 100 нисэх онгоц нисч байгаа юм. Энэ онгоцны нислэгийн 549 900 нислэгийн цагт нэг осол ногддог байна.
    
1974 оноос өнөө болтол үйлдвэрлэсээр байгаа 247 Ил-76 нисэх онгоцыг одоо дэлхийд эдэлж байна.
    
Ил-76 нисэх онгоцны хамгийн том ослын нэг 2003 онд болжээ. Ираны нисэх онгоцны Iran Revolutionary Guard компанийн нисэх онгоц осолдоход 275 хүн амь үрэгджээ.
    
3. Ту-154
ТУХН-ийн орнуудад дотоодын болон олон улсын замд нислэг үйлддэг хамгийн их дэлгэрсэн нисэх онгоц нь бас хамгийн аюултай нисэх онгоцны нэг юм. Ту-154 нисэх онгоцны 1 041 000 нислэгийн цагт нэг осол ногддог юм гэж BusinessWeek сэтгүүлд бичжээ.
    
Одоо дэлхийд энэ загварын 336 нисэх онгоц нисч байна.
    
2002 оноос хойш Иранд ТУ-154 нисэх онгоцны дөрвөн осол болжээ. Сүүлчийн осол энэ оны долдугаар сарын 15-нд болсон. Тегеранаас Ереван руу нисч явсан Ираны нисэх онгоцны Caspian Air компанийн Ту-154 нисэх онгоц осолдож, 168 хүн амь үрэгджээ.
   
4. Airbus А310
Airbus А310 нисэх онгоцны нислэгийн 1 О67 700 цагт нэг осол ногддог. Нисэх онгоцны ихэнх том компани энэ онгоцыг эдлэхээ больсон. Гэтэл европын нисэх онгоцны үйлдвэрийн Airbus компанийн энэ онгоцоор ядуу буурай орнуудын тээвэрлэгчид ниссээр байна. Тэдгээрийн дотор Pakistan International компани байна.
    
Yemenia Airlines компанийн А310 нисэх онгоц энэ оны зургадугаар сарын 30-нд задгай тэнгист унаж, 153 хүн амь үрэгджээ. 12 настай ганц охин л аврагдсан байна.
    
5. McDonnell-Douglas DC-9
McDonnell Douglas  нисэх онгоцыг 1982 оноос үйлдвэрлэхгүй байгаа ч нисэх онгоцны Delta Airlines компани, бас өөр олон жижиг компани эдэлдсээр байна. Энэ онгоцны 1 068 700 нислэгийн цагт нэг осол оногддог юм.
    
Нисэх онгоцны Hewa Bora Airways компанийн DC-9 онгоц өнгөрсөн оны дөрөвдүгээр сард доминиканы бүгд найрамдах Конго Улсад осолдож, 44 хүн амь үрэгджээ.
    
6. Ту-134
Ту-134 нисэх онгоц оросын иргэний агаарын тээврийн түүхэнд хамгийн олноор үйлдвэрлэсэн онгоц болж оржээ. Энэ онгоцыг үйлдвэрлэхээ 1986 оноос больсон. Гэвч Ту-134 нисэх онгоцыг хуучин ЗХУ-ын нисэх онгоцны компаниуд болон Ойрхи дорнодын орнууд одоо ч эдэлсээр байна.
    
Энэ онгоцны 1 087 600 цагт нэг осол ногддог. Хамгийн том осол 2004 оны наймдугаар сард болсон. Нисэх онгоцны “Волга-Авиаэкспресс” компанийн нисэх онгоц осолдож, онгоцонд сууж явсан 43 хүн бүгд амь үрэгдсэн.
    
7. Boeing 727
Boeing 727 нисэх онгоцны нислэгийн 2 306 300 цагт нэг осол ногддог. Энэ онгоцыг 1984 оноос үйлдвэрлэхээ больсон, томоохон компанийн ихэнх нь хуучин Boeing 727-ыг илүү орчин үеийн нисэх онгоцуудаар хэдийнэ сольсон.
    
Гэвч АНУ-ын хилийн гадна чартерын ихэнх компани Boeing 727 онгоцыг эдэлсээр байна. 2003 оны зул сарын баяраар Африкийн Бенин Улсад энэ онгоц осолдож, 151 хүн амь үрэгджээ.
    
8. McDonnell-Douglas MD-80
McDonnell-Douglas MD-80 нисэх онгоцыг 89-аад оны эхээр DC-9 онгоцны оронд бүтээжээ. 1999 оноос үйлдвэрлэхээ больсон ч Америкийн нисэх онгоцны Delta компани, европын хэдэн компани, тухайлбал Alitalia,  SAS компани одоо ч эдэлж байна. Нийтдээ энэ загварын 923 нисэх онгоц нисч байна.
    
McDonnell-Douglas MD-80 нисэх онгоцны 2 332 300 нислэгийн цагт нэг осол ногдож буй.
    
Испанийн нисэх онгоцны Spanair компанийн энэ онгоц өнгөрсөн оны наймдугаар сард Канарын арал руу нисч явахдаа осолдож, 153 хүн амь үрэгджээ.
    
9. McDonnell-Douglas DC-10    
Харин DC-10 нисэх онгоцны аюулгүй байдал жилээс жилд нэмэгджээ. Дэлхийд ийм загварын 153 нисэх онгоц нисч байна. Нислэгийнх нь 2 908 800 цаг тутамд нэг осол ногддог.
    
Одоо энэ онгоцыг гол төлөв ачааны болон чартерын компаниуд эдэлж байна. 1999 онд Францын АОМ компанийн ийм нисэх онгоц Гватемалд сүйрсэн нь сүүлчийн осол юм. Энэ онгоцыг байнгын аялалд нисэх онгоцны ганц компани л эдэлж буй.
    
10. McDonnell-Douglas MD-11

2001 оноос үйлдвэрлэхээ больсон MD-11 нисэх онгоц түлш ашиглалтын үзүүлэлт, бусад шалгуураар сайн биш үр дүн харуулж зохион бүтээгчийнхээ урмыг хугалжээ. Гэхдээ Finnair,  KLM мэт компани ийм 187 нисэх онгоц эдэлж байна.
    
MD-11 онгоцны 3 668 800 цагт нэг осол ногддог.  
    
Энэ загварын онгоц сүүлчийн удаад 1999 онд осолджээ. Тэр үед нисэх онгоцны China Airlines компанийн MD-11 онгоц хар салхитай үед Тайваньд буух үедээ шатсан юм.

П.Шагдар

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2026 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан