Энэ
мэдээллийг өнөөдөр “Эсгий туургатан
төв”-өөс хийлээ.
Наадам болохоор хэн хүнгүй Монгол улсаараа, Монгол улсын иргэн болж төрснөөрөө бахархаж, түүнийхээ илэрхийлэл болгон төрийнхөө далбааг намируулдаг уламжлал тогтоод байгаа билээ. Гэвч энэхүү төрийн далбааны доторх бэлгэ тэмдгүүдийг гуйвуулж, санаатайгаар ч гэмээр алдаатай үйлдвэрлэх болжээ. Хүний нүдэнд үл анзаарагдам энэ алдааг Монгол Улсын иргэн Та анзааран үзэж, төрийнхөө далбааг хүндэтгэн залах учиртай билээ.
Тиймээс гадуур борлуулагдаж байгаа элдэв далбааг авахынхаа өмнө сайтар анзаараарай хэмээн сануулж байна. Жинхэнэ далбааны зургийг та бүхэн харж байна.
БНМАУ-ын үед хэрэглэж байсан далбаа нь дээрээ таван хошуутай соёмбо бүхий далбаа нь утга санааны хувьд учир дутагдалтай байлаа, Монголчуудын шүтээн эрхэм дээд гал нар сарыг үзэл санааны хувьд дорд үзэж хөршүүдийн дарангуйллыг илэрхийлэх хэмжээний гуйвуулга байсан хэмээн үздэг. Уг далбааг тухайн үеийн түүхийн нөхцөл байдалтай холбож үзээд, түүхийн шар хуудсыг сөхөн харвал учир шалтгаан нь тодрон гарна. Соёмбоны толгой хэсгээс таван хошууг хасаж өгсөн нь асар их ач холбогдол бүхий утга учиртай. (Хятад улсын түүхэн дэх туг далбааны жагсаалтанд дээрхи далбаа орсон байдаг.)
Монгол
улсын төрийн далбаа, дээд хэсэгт байрлах
"Гал"
Монгол овог аймгуудын
туг далбаа, тамга сүлдэнд "Гал, Нар,
Сар" орсон байх нь элбэг. Дүрс хэлбэрийн
хувьд ч үнэн зөв, оновчтой алдаагүй зурж
үйлдэх ёстой. Төрийн далбаан дээд хэсэгт
байрлах галыг "лянхуа цэцэг",
"хонхон цэцэг", “эрлэгийн элчийн
сэрээ” зэргээр орлуулан зурсан байдаг
нь туг далбаан утга санааг үгүй хийж
буй хэрэг бөгөөд "ГАЛ" хэмээх
зураглалыг өөрчилж байгаа нь төрийн
далбаагаа гутаан доромжилж байгаа
сонгодог жишээ юм.
Монгол
улсын төрийн далбаа, "Хос загас"
Загаснууд
нар зөв тийш эргэсэн байдалтай байдаг,
Дан материал дээр хийсэн далбааг зөв
талаас нь харахад хос загас нар зөв тийш
хандсан байх учиртай, давхар материалаар
оёж үйлдсэн далбаан хос загас аль ч
талаасаа харсан зөв тийш хандсан байх
учиртайг анхаарна уу.
Ингээд та бүхэнд Төрийн бэлгэ тэмдгийн тухай хуулийг хүргэж байна.
Төрийн
бэлгэ тэмдгийн тухай
Монгол
Улсын Төрийн далбаа, түүнийг үйлдэх,
дүрслэх, мандуулах,байрлуулах, дурсгах
11
дүгээр зүйл. Төрийн далбаа
Үндсэн хуулийн арван хоёрдугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Монгол Улсын Төрийн далбаа нь улаан, хөх, улаан хосолсон өнгөтэй байна. Далбааны гурав хуваасны нэгийн хэмжээтэй дундах хэсэг нь мөнх тэнгэрийн хөх, түүний хоёр тал нь мандан бадрахын бэлгэдэл улаан өнгөтэй байна. Далбааны ишин талын улаан дэвсгэрийн төв хэсэгт алтан соёмбо байрлуулна. Далбааны өргөн, урт нь 1:2-ын харьцаатай байна.
12
дугаар зүйл. Төрийн далбааг үйлдэх
1.
Төрийн далбааг улаан, хөх өнгийн хээгүй,
цулгуй эдээр үйлдэнэ.
2. Төрийн далбааг үйлдэх, дүрслэхдээ түүний хэмжээнээс үл хамааран Үндсэн хуульд хавсаргасан эх загварт заасан тэг, өргөн уртын 1:2-ын харьцааг чанд баримтална.
27
дугаар зүйл. Хариуцлага
1.
Энэ зүйлийн 5 дугаар зүйлийн З, 8 дугаар
зүйлийн 8, 12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн
заалтыг санаатайгаар зөрчсөн бол иргэнд
5000 - 10000, аж ахуйн нэгж, байгууллагад
50000-75000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна.
2. Засгийн газраас тогтоосон журмыг зөрчиж Төрийн сүлд, туг, далбааг энгэрийн болон дурсгалын тэмдэг, зурагт хуудас, төрөл бүрийн шошго, бусад зүйл дээр дүрсэлсэн, эсхүл Төрийн бэлгэ тэмдгийг санаатайгаар гуйвуулан өөрчлөх, устгах, гэмтээх зэргээр гутаан доромжилсон бол иргэнд 10000-25000, аж ахуйн нэгж, байгууллагад 50000-100000 төгрөгөөр торгох, эсхүл 14-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл ногдуулна.
З. Торгох шийтгэлийг шүүгч, сум, дүүрэг, баг, хорооны Засаг дарга, цагдаагийн байгууллагын эрх бүхий ажилтан, хилийн төлөөлөгч, түүний орлогч, туслах, баривчлах шийтгэлийг шүүгч ногдуулна……………
Хэмээн заасан байдаг. Ингээд нийт Монгол түмэн та бүхэн минь сайхан наадаарай.
М.Жаргал