Хүний амьдралыг тодруулан, өнгө бүрээр будаж, хүнд ухаарал, уянга, хөг нэмдэг урлаг гэдэг сайхан. Тиймдээ ч урлагийн мөрөөр амьдралаа замнасан уран бүтээлч гэдэг хүний дээд гэлтэй. Тэдний ертөнцийг харах, хорвоог таних тэр л төсөөлөл, мөрөөдөл, бодол нь гэгээн агаад тунгалаг юм. Бидний энэ удаагийн зочин бол гавьяат жүжигчин З.Жарантав. Түүний хувьд хаана ч явсан тайзан дээр байгаа мэт биеэ авч явдаг нэгэн. Зарим уран бүтээлч найз, шавь нар нь З.Жарантавыг сонгодог хүн хэмээн нэрлэх нь ч бий. Ийнхүү тайз, дэлгэц, хөгжим, мөн сонгодог урлагт өөрийн хөдөлмөр, авьяас чадвараараа уран бүтээлийн "суварга" босгож чадсан ахмад уран бүтээлчтэй ярилцлаа.
-Таны
нэр содон санагдаж байна. Чухам яагаад
З.Жарантав гэсэн нэр хайрлах болсон юм
бол оо?
-Миний
ээжээс арав гаруй хүүхэд гараад тогтоогүй.
Намайг төрсний дараа олон янзын нэр өгч
байсан гэсэн. Хамгийн сүүлд З.Жарантав
гэдэг нэр хайрласан юм билээ. Намайг
хүн болгохын тулд аав ээж хоёр маань
айлын хөөтэй тогоон дор хүртэл хөмөрч,
домнож байсан гэдэг. Тэгээд би эгчтэйгээ
хоёулхнаа өссөн. Өнгөрсөн жил эгч маань
хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн дээ.
-Та
урлагийн тогоонд чанагдаад 50 гаруй жил
болжээ. Энэ он жилүүдийнхээ алдаа оноог
хэрхэн дүгнэж байна?
-Миний
аав ээж надад нэг ч хатуу үг хэлдэггүй
байсан. Би өөрийгөө хүн болгохын тулд
зургадугаар ангид байхдаа цахилгаан
станцад мотор үүрч, буулгадаг ажил
хийдэг байлаа. Мөрнөөсөө цус гарахыг ч
тоодоггүй байсан. Одоо хүртэл мөрөнд
минь сорви байдаг. Тэнд хоёр cap ажиллаад
1200 төгрөгийн цалин авсан. Тэгээд мөнгөөрөө
унадаг дугуй, радио худалдаж аваад удаа
ч үгүй унадаг дугуйгаа хуучирсан баян
хуур хөгжмөөр сольчихсон.
Тэгээд шөнөжингөө аав, ээж хоёрыгоо амраахыг мэдэхгүй ая тоглож сурах гээд хангинуулчихдаг байж билээ. Тэгэхэд аав, ээж хоёр маань нэг ч удаа "Боль" гэж хэлээгүй. Хэрвээ би тэр үед хүнд хүчир ажил хийж, баян хөгжим аваагүй, унадаг дугуйгаа унаад явж байсан бол одоо хэн ч биш байх байсан биз. Тэр унадаг дугуй эвдрээд л дуусна. Харин би өнөөдөр баян хөгжмөө ямар ч тайзан дээр, ямар ч алдартай хөгжимчний өмнө нүүр бардам тоглож, чадна. Амьдрал ийм л байдаг байхгүй юу.
-Таны
хувьд урлагийн хүн болно гэдэг хүсэл
мөрөөдөл, зорилго чинь байсан байх.
Тэгвэл түүндээ хүрэхийн тулд хийсэн
хамгийн том алхам тань юу байсан бэ?
-Би
залуу насандаа зовох хэрэгтэй юм байна,
тэгвэл тэр хөдөлмөр, зовлонгийнхоо
нөгөө тал болох жаргалыг хэзээ нэгэн
цагт хүн заавал амсана гэдгийг ойлгосон
хүн. Хэрвээ хөгжимчин болох гэж байгаа
бол өдөр шөнөгүй хөгжмөө оролдоно.
Наргиж, цэнгэж явах зав надад байсангүй.
Оросын алдартай чуулгад байдаг СССР-ийн
алдарт жүжигчин Сергейлунка өглөө эрт
босно, шөнө унтахаа мэдэхгүй хийл хөгжмөө
тоглоод л гам уншаад байдаг. Мөн тус
чуулгын бөмбөр цохидог уран бүтээлч нь
хоёр мод барьчихаад л сандлаа балбаад
байгаа байхгүй юу. Тэгж уйгагүй
хөдөлмөрлөж, өөрийнхөө биеийг зовоож
байж амжилтад хүрдэг юм. Ерөнхийдөө
хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэх гэдэг
чинь л жинхэнэ жаргал байхгүй юу.
-Тэгвэл
таны ажигласнаар одоогийн залуус зовох
гэж юу байдаг, жаргал юунаас амтагддаг
гэдгийг хэр ойлгосон байдаг юм бол оо?
-Энэ
нийгэм хүнээс эрдэм мэдлэг, соёлч
боловсон зан, хурд шаардах болжээ. Яг
үнэнийг хэлэхэд залуус маань ямар ч
хурдгүй байна. Их хурлын гишүүд нь хүртэл
ажил хийхгүй суугаад л байдаг. Бодож,
төлөвлөсөн зүйлээ хурдан хийх хэрэгтэй.
Тэгээд орой болохоор сургууль эхэллээ,
төрсөн өдөр болж байна гээд баар хэсээд
явчихдаг. Энэ болохгүй. Нэгдүгээрт,
залуус эрүүл биегүй болж байна. Архи
уугаад согтоод байх тусам элэг нь бага
багаар түлэгдэж байна. Мөн манайхан
ямар ч олон найр, наадам, баяр тэмдэглэдэг
болчихсон юм бэ дээ. Залуус маань яасан
их завтай юм. Уул нь залуу насандаа
цагийг алдмааргүй байна. Найз нөхөд
нийлж болно. Тэгэхдээ найман хүний дунд
ганц оргилуун дарс ч юм уу, нэг шил архи
тавьчихаад сайхан дуулаад бүжиглээд
ганц, хоёр цаг болно биз дээ. Тэгтэл
залуус нэг шил уусан бол хоёр, гурав
гээд давраад байдаг. Одоогийн залуус
ийм болчихсон байна. Би доктор Ренчин
гуайгаас "Хэл сурахад хичнээн жил
болох вэ" гэж асуусан. Тэгсэн чинь
тэрээр "Сурахад хамгийн хэцүү хэл
бол Хятад хэл. Тэгэхэд таван сарын
хугацаанд сурч байна гэж байсан. Мөн
Унгар хэлийг хоёр гурван сарын дотор
сурчихсан байсан". Үүгээр юу хэлэх
гээд байна гэхээр цаг бол алт. Залуучууд
архи ууж, наргиж, цэнгэхийг хойш нь тавих
хэрэгтэй. Би залуучууддаа залуу насандаа
зов л гэж хэлэх гээд байна. Жарга гэж
хэлмээргүй байна. Өдөр шөнөгүй зүтгэ,
их зүйлийг унш мэд, бүх зүйлийг сур гэж
хэлье. Би драмын жүжигчин хүн, дуу дуулах
гэж оролдоно, мөн хөгжим тоглоод
сурчихсан. Миний энэ чадварыг надаас
миний гарыг тасдаад ч авч чадахгүй.
Өөрөө л хөдөлмөрлөхгүй бол болохгүй.
"Эрх биш нэгийг оролд эцсийг нь заавал
үзнэ" гэж их зохиолч Д.Нацагдорж
хэлсэн байдаг. Би дахиад хэлье залуучууд
минь залуу байхдаа зов. Тэр наргиа
цэнгээнийг боль. Маш хурдтай дуучин
Т.Ариунаа шиг хөдөлмөрлө гэж хэлмээр
байна. Тэгэх юм бол хөгширсөн хойноо
ардын уран зохиолч Б.Лхагвасүрэн шиг
олон зүйлийг хийж бүтээчихсэн сууж
байна шүү дээ. Тэр чинь л жинхэнэ жаргал
байхгүй юу.
-Урлаг
хүнийг сайхан хүн болгон хүмүүжүүлдэг.
Тэгвэл таныхаар урлагийн хүн гэж хэн
бэ. Зарим хүн хоёр гуравхан уран бүтээл
хийчихээд л өөрийгөө мундаг уран бүтээлч
болчихсон мэт бодоод байх шиг санагддаг?
-Урлаг
бол хүнд гоо мэдрэмж, гоо сайхныг өгдөг.
Хүнийг олны өмнө соёлтой байлгадаг.
Ерөнхийдөө урлагийн хүн болно гэдэг
бүх хүнд танил болж байгаа хэрэг. Харин
ард түмний хүндлэлийг дааж авч явна
гэдэг хэцүү. Надад Н.Рэнцэнноров, Ш.Долгор
багш нар маань "Жарантав минь чи хаана
ч явсан үргэлж тайзан дээр байна гэж
бодож байгаарай" гэж хэлж байсан. Би
урлагийн хүн учраас ард түмний өмнө
гарч байгаа нь тайз л гэсэн үг. Тэгээд
шүлэг уншвал "Энэ яаж уншиж байна"
гэдгийг харна. Үзэгчдэд "Өө үхсэн
хойно оо энэ чинь уншиж чаддаггүй нөхөр
байна" гэж хэлүүлж, бодуулахгүй байх
хэрэгтэй. Тийм учраас би үргэлж тайзтайгаа
явж байдаг. Энэ бол соёл, ухаан, хүнтэй
ярих, харьцах, бүх л тал дээрээ анхаарах
ёстой юм. Тэр бол жинхэнэ ард түмнээ
хүндэлж байгаа хэрэг. Ард түмэн байхгүй
бол бид юу юм бэ. Жүжигчид, театр байхгүй
шүү дээ. Тийм учраас урлаг гэдэг бол
хүний дотоод сэтгэлийг нээж, гаргадаг
шинжлэх ухаан.
-Урлагийг
мөнгөтэй холих нь мэдээж буруу байх. Та
үүн дээр ямар бодолтой байдаг вэ?
-Урлаг
мөнгө хоёр ангид байсан цагт тэр жинхэнэ
урлаг болох юм. Манайд авъяастай залуу
уран бүтээлч олон байна. Гэхдээ сонгодог
тал руугаа байх хэрэгтэй. Шоу тал руугаа
биш. Мэдээж хүн инээлгэнэ гэдэг ч урлаг.
Хүнд инээд өгнө гэдэг хэцүү. Сонгодог
урлагт тоглоход драмын жүжигчин хүний
хоолой хүртэл сонгодог байдаг. Ардын
жүжигчин Д.Гомбосүрэн, Ц.Гантөмөр,
Г.Жамсранжавын хоолой хэрэгтэй. "Тамгагүй
төр" жүжиг дээр "Гартаа цустай,
тархиндаа устай хүн төр барьдаггүй юм"
/сонгодог хэлбэрээр уншиж өгөв/ энэ
жинхэнэ урлаг байхгүй юу. Тэгэхлээр
одоогийн жүжигчид сонгодог урлагт
хүчтэй өрсөлдөөн бий болгох хэрэгтэй
байна. Түүнээс биш шоунд яваад байж
болохгүй. "Нора", "Гамлет",
"Оттелло" зэрэг сонгодог жүжиг
хүнд том сургууль болдог. Одоо дуурийн
дууг ардын дуучнаар дуулуулж болохгүй
биз дээ. Жишээ нь Даваахүү гавъяатыг
"Чио-Чио-Сан"-д дуулуулбал чадахгүй.
А.Долгорыг ардын дуу дуул гэвэл бас
чадахгүй. Ардын дуундаа Даваахүү
гайхамшиг, сонгодогтоо А.Долгор агуу
гэдэг байхаа.
-Одоогийн
нийгэм урлагаа дэмжиж чадахгүй байгаа
учраас уран бүтээлчид маань амьдрах
мөнгөө олохын тулд шоу талруугаа орж
байна гэж ярьдаг?
-Би
одоо тэтгэврийн өвгөн, хөгжим тоглодог.
Одоо надад урлаг мөнгө өгөөд байна. Нэг
дуучин ирээд "Хөгжим тоглоод өгөөч
50 юм уу, 100 мянган төгрөг өгье" гээд
байна. Одоо З.Жарантав би 70 хүрч байна.
Намайг тоож байгаад баяртай байдаг. Энэ
болно шүү дээ. Нэг шинэ жил хөтлөөд
250-300-г олж
байна. Өвлийн өвгөн болоод 100-300 мянгыг авна. Тэгэхээр миний бие энэ авьяас, чадварыг бий болгохын тулд залуудаа зовж байсан байхгүй юу. Би амьдралдаа архи ууж үзээгүй, айраг ч уудаггүй. Тамхийг 50 жил татаж байсан, тамхинаас гараад дөрвөн жил болж байна. Гудамжаар тамхи татсан хүмүүс явж байна. Тэднээс 100 метрийн зайд муухай үнэр ханхалдаг гэдгийг ойлгосон. Би хөгжим сурах, бүжиглэх, дуулах гэж өөрийгөө зовоосон. Надад 12.00 цагт арван хуудас шүлэг өгөхөд, орой 17.00 цагийн төрийн концертонд цээжлээд уншчихдаг байлаа.
-Таны
бодлоор сайхан эрэгтэй, сайхан эмэгтэй
хүн гэж хэн бэ?
-Хүн
гадна талаасаа ч дотоод сэтгэлээрээ
сайхан байх ёстой. Энэ хоёр зэрэгцэж
байж сайхан хүн болно шүү дээ. Хичнээн
сайхан эмэгтэй байгаад дотоод сэтгэл,
хүн чанаргүй бол энэ хамгийн адгийн
муухай. Хэрвээ хүн чанартай байгаад
гадна талаараа маш муухай өөрийгөө авч,
явж чаддаггүй бол бас нэг сайхан зүйл
биш байх гэж боддог.
-Хүний амьдралын
хамгийн сайхан зүйл нь юу вэ?
-Биендээ
дандаа сайн сайхан зүйл хүсэн ерөөж,
халуун дулаан энергийг хуваалцаж явахыг
хэлэх байх даа. Мэдээж алдахгүй хүн
байхгүй, хамгийн гол нь тэр алдаагаа
дахиж гаргахгүй байх нь чухал гэж боддог.
Энэ дээр гишгэхэд би юун дээр гишгэх нь
үү гэж бодох хэрэгтэй. Тэрэнтэй адилхан
өөрөө өөртөө үргэлж хяналттай явж бай.
Тэгээд залуу байхдаа их зүйлийг сурч
мэд, амьдралын зовлон гэж ямар байдгийн
амсаж, үзэх хэрэгтэй. Тэгсэн цагт бурхан
чамд жаргалыг харамгүй өгнө.
Т.Батсайхан