Тэрэлжийг багадаа мэлхий хадаар төсөөлдөг байлаа. Гэхдээ мэлхий хадаа хэзээ ч "бүтэн" харж байсангүй. Яг л тэр ирдэг зүгээсээ, яг л тэр хардаг өнцгөөсөө, очих бүртээ ганцхан талаас нь хардаг. Магадгүй зөвхөн тэр л талаас нь харж бид "Мэлхий хад" гэж нэрлэдэг байх.
Алсаас харахад мэлхий адил төрхтэй, 24 метрийн өндөртэй энэ байгалийн тогтоц нийслэл хотоос 65 километрийн зайд оршдог. Тэрэлжид Мэлхий хаднаас гадна тэмээн хад, гурван найзын агуй, яриа өвгөд, 100 ламын агуй гээд байгаль эхийн бүтээсэн өвөрмөц бүтээлүүд олон.
Өмнө нь Мөнгөт хад, Мөнгөт цохио гэж нэрлэдэг байсан Мэлхий хадны тухай ийм нэгэн домог бий:
Үүнийг мэдсэн Луузаншарав хүчин мөхөс байсан тул зугтахаар шийдээд эхнэрээ хамт явъя гэтэл эхнэр нь эд хөрөнгөндөө хоргодоод явахгүй гэжээ. Тэгэхээр нь Луузаншарав эхнэрээ хороогоод хөрөнгөө энэ хаданд нуугаад оргожээ.
Нутгийн ардууд зун болохоор хадны завсар луу нойтон мах хийж хадгалдаг байв. Гэтэл тэр явдлаас хойш уг хаданд нойтон мах хийнгүүт маханд алт, мөнгөн зоос наалдаж ирээд авах гэхээр доош уначихдаг байжээ.
Тэр агшинд хадны ёроолоос эмэгтэй хүний дооглон инээх дуу гардаг гэсэн домогтой юм. Ийм учраас нутгийн ардууд Мөнгөт хад гэж нэрлэдэг байжээ.
Эх сурвалж: TouristInfoCenter