Өнгөрч буй долоо хоногт дэлхий дахинд болсон онцлох үйл явдлуудыг тоймлон хүргэж байна.

Аж үйлдвэржсэн болон хөгжиж буй улсуудыг эгнээндээ багтаасан Их 20 бүлгийн удирдагчдын 11 дэх удаагийн дээд хэмжээний уулзалт БНХАУ-ын зүүн нутгийн Жөзян мужийн төв Ханжоу хотод "дуулиантай" болж өнгөрлөө. Их 20 бүлгийн удирдагчид хоёр өдрийн турш шинэлэг, инновацийн эдийн засаг, худалдаа, санхүүгийн хөгжлийг бий болгох талаар ярилцлаа. Их 20-ийн дээд хэмжээний уулзалтын тоймыг ЭНДЭЭС уншина уу.

Швейцарийн Женев хотноо Сирийн асуудлаарх С.Лавров, Ж.Керри нарын уулзалт боллоо. Ямар ч завсарлагаангүй бүтэн 15 цаг үргэлжилсэн уулзалтын үр дүнд талууд зөвшилцөлд хүрч, нийт таван бичиг баримтыг үзэглэсэн байна. Юуны өмнө талууд Сирид хүчирхийллийг таслан зогсоох, эвлэрэлийн гэрээ байгуулахаар зөвшилцөлд хүрчээ. Эвлэрэлийн гэрээ нь долоо хоногийн хүчинтэй байх бөгөөд хугацаа дуусмагц талууд хамтарч тусгай төв байгуулах гэнэ. Энэ нь Сирийн сөрөг хүчнийг алан хядагчдаас ялгах. Мөн гал зогсоох гэрээний хэрэгжилтийг хянах юм байна. С.Лавров болон Ж.Керри нар мөн Сирийн нутагт ОХУ, АНУ-ын зэвсэгт хүчнийхний байрлах газрын талаарх асуудлыг хэлэлцжээ. Мөн талууд Сирид есдүгээр сарын 12-ны өдрийн 00 цагт гал зогсоох тухай шийдвэр гаргасан байна.

Есдүгээр сарын 11-ний террорист халдлагаас хойш 15 жил өнгөрчээ. Үүнтэй холбогдуулан АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама ард түмэндээ хандан үг хэллээ. Тэрбээр “одоогоос 15 жилийн өмнөх есдүгээр сарын энэ өдөр бол АНУ-ын түүхэн дэх хамгийн хар өдрүүдийн нэг. Гэм зэмгүй 3000 орчим хүн тэр өдөр амиа алдсан. 15 жилийн хугацаанд олон юм өөрчлөгдсөн. Тухайлбал, АНУ Усама бен Ладеныг шударга шүүхийн өмнө аваачин зохих шийтгэлийг нь ногдуулж, дотооддоо аюулгүй байдлыг бэхжүүллээ” гэлээ. Мөн АНУ-ын Засгийн газар “Аль-Каида” болон “Лалын улс” зэрэг бүлэглэлийн босогчидтой хайр найргүй тэмцэж, тэднийг устгах болно гэж Ерөнхийлөгч Б.Обама онцлон тэмдэглэжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин 79 насандаа хорвоогийн мөнх бусыг үзүүлсэн Узбекистаны Ерөнхийлөгч Ислам Каримовт хүндэтгэл үзүүлэхээр Узбекистанд очлоо. В.Путин түүний булшны өмнө очиж цэцэг өргөн хүндэтгэл үзүүлэн, бурхан болоочийн төрөл төрөгсөдтэй уулзаж эмгэнэл илэрхийлжээ. Ислам Каримовыг төрийн эрх барьж байхад хэт даврах үзлийг дэлгэрүүлэхгүй байж хатуу гараар дарж байсан нь ОХУ-д үзүүлж буй томоохон дэмжлэг, туслалцаа байсан. 27 жилийн турш нэг удирдагчтай байсан Узбекистанд хэт даврах үзэл гарч, энэ нь ОХУ руу хил хязгаарт нөлөөлнө хэмээн шинжээчид таамаглаж байна.

Өнгөрч буй долоо хоногт Афганистаны нийслэл Кабул хотноо 24 цагийн дотор дөрвөн удаа дэлбэрэлт боллоо. Үүний гурав нь БХЯ-ны байрны ойролцоо болсны улмаас 30 хүн амь үрэгдэн 91 хүн шархаджээ. Хохирогчдын ихэнх нь цагдаа болон цэргийн дээд албан тушаалтнууд аж. Халдлагын хариуцлагыг “Талибан” хөдөлгөөнийхөн хүлээхээ мэдэгдэв. Сүүлийн хоёр жилийн хугацаанд талибанчууд үйл ажиллагаагаа идэвхжүүлээд байгаа.

АНУ-ын Худалдааны яам хар жагсаалтдаа Оросын 11 компанийг шинээр нэмж орууллаа. Ингэснээр тус байгууллагаас гаргасан жагсаалтад нийт 89 байгууллага багтсан байна. Тухайлбал, “Ангстрем-М", ОАО "ВО Радиоэкспорт", АО "Микрон" зэрэг олон компанийг дурдаж болох аж. Мөн Крымийн хойгийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй “Газпром”-ын охин компани, “Банк Москвы”-ын салбаруудыг мөн хар жагсаалтад багтаажээ.

Apple компани шинэ бүтээгдэхүүн болох iPhone 7 болон iPhone 7 Plus-аа танилцууллаа. iPhone 7-гийн урьдчилсан захиалга энэ сарын 9-нөөс эхэллээ. Харин албан ёсоор энэ сарын 16-наас худалдаанд гарна. Үнийн хувьд “iPhone 7” нь 649 доллар, “iPhone 7 Plus” нь 769 доллараас эхэлж байна.