Гадаад паспортыг солино гэнэ ээ. Жолооны үнэмлэхийг ч сольж байна. Гэр хорооллын худгуудад “ухаалаг” картны төхөөрөмж суулгаад эхэлж. Автобуснууд карттай боллоо. Ингээд л ар араас нь “ухаалаг” нэртэй ухаангүй картнуудыг хэдэн тэрбумаар нь зарлагадан хэвлэсээр байх уу.
Ухаалаг нэртэй өөрчлөлт цахим үнэмлэхээр эхэлснийг нэхэн саналаа.
МОНГОЛ УЛСЫН ИРГЭНИЙ ЦАХИМ ҮНЭМЛЭХ. Иргэний үнэмлэх цахим байна гэхээр элдэв бичиг цаас гэлгүй, бүх асуудлыг технологийн дэвшил ашиглан шийдэх боломжтой болсон гэж ойлгохоор...
Харамсалтай нь УХААЛАГ гэгдэх иргэний цахим үнэмлэхийг бид халааслаад дөрвөн жил орчим болсон хэдий ч өнөөдрийг хүртэл өнөөх л хорооны тодорхойлолт, нотариаттайгаа зууралдсан хэвээр.
Өөрөөр хэлбэл, ухаалаг үнэмлэх “ухаанаа” гаргаж чадахгүй байна.
Жишээ дурдъя.
Нэгдүгээр сараас эхэлсэн татварын буцаан олголтын бүрдүүлэх материал дунд өнөөх иргэний үнэмлэх, татвар төлөгчөөр бүртгүүлсэн дэвтрийн хуулбар нотариатаар баталгаажуулах, үл хөдлөх, эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээг нотариатаар баталгаажуулсан байх гээд л бичиг цааснууд нь хэвээр л байна.
Уг нь анх хэлж байснаараа бол татвар, үл хөдлөх хөрөнгийн мэдээлэл бүгд өнөө ухаалаг нөхрийн “тархи”-нд байх ёстой. Гэвч тэгсэнгүй иргэд ухаалаг гэгдэх үнэмлэхтэй болоод ухааныг нь зарж, гавьяаг нь хүртсэнгүй.

Дахин нэг жишээ, залуу хосууд гэрлэлтээ батлуулахаар болвол дахиад л иргэний үнэмлэх, хуулбарын хамт хэрэг болохоос гадна гэрлэж байсан эсэх лавлагааг мөн л авна. Бичиг цаасны ажил дуусч, дундраагүйн зөвхөн хоёр жишээ энэ.

Монголчууд 1981 онд иргэдэдээ улаан паспорт олгож, 1988 онд регистрийн дугаартай болгосон. 1999 онд иргэний үнэмлэхийг шинэчилсэн бол 2010 онд иргэний шинэчилсэн бүртгэл хийв. Гэх мэтчилэн явсаар 2012 онд ухаалаг цахим үнэмлэхийг олгосон нь бүртгэлийн салбарт түүхэн гэж хэлэхээр шинэчлэлт байлаа.
Тодруулбал, 2012 оны УИХ-ын сонгуулийг угтаж хийсэн томоохон ажил бол цахим иргэний үнэмлэхийг иргэдэд олгосон явдал байв. Жил орчим бэлтгэл хийж, хэрэгжсэн энэ ажлын гол зорилго нь төрийн үйлчилгээг иргэд цахим хэлбэрээр түргэн, шуурхай, чирэгдэлгүй авах боломж олгох. Мөн бүртгэл, мэдээллийн үнэн бодит сан бий болж мэдээллийн давхардал, бүртгэлийн зөрүүг арилгахад оршиж байв.

Цаашлаад цахим Засгийн газрын үндсэн цөм систем буюу цогц бүртгэл, мэдээллийн систем бий болгох, иргэний үнэмлэхийг хуурамчаар хийх зэрэг хууль бус үйлдэлтэй тэмцэхэд томоохон алхам болно гэдгийг тухайн үеийн Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Л.Мөнхбаатараас эхлээд холбогдох хүмүүс хэлж байжээ.
Ингээд үнэмлэх хэвлэх тоног төхөөрөмжид 10.1 ТЭРБУМ ТӨГРӨГ зарцуулав. 2011 оны аравдугаар сарын 26-наас 2012 оны зургадугаар сарын 20-ны хооронд иргэний шинэчилсэн бүртгэлийн мэдээлэлд суурилан 484 бүртгэлийн анхан шатны нэгжээр дамжуулан Монгол Улсын иргэн бүрт шууд олгосон юм.
Иргэний цахим үнэмлэхэд тухайн хүний овог, нэр, төрсөн он, сар, өдөр, регистрийн дугаар, олгосон болон хүчинтэй хугацаа, гэрийн хаяг гээд хуучин цэнхэр үнэмлэх дээрх мэдээллүүд багтана.
Түүнээс гадна бараг л гурван үеийн түүх, үл хөдлөх хөдлөх эд хөрөнгө, гэр бүлийн байдал гээд бүхий л мэдээллийг багтаасан чиптэйгээрээ өмнөх иргэний үнэмлэхээс ялгаатай. Энэ нь ч бүртгэлийн салбарын хувьд түүхэн дэвшил гэж байв.
Тиймдээ ч иргэний бүртгэлийн мэдээллийн санд ХХЕГ, ЦЕГ, ТЕГ, ГИХАЭГ болон байнгын ажиллагаатай хилийн 25 боомт, 21 аймгийн улсын бүртгэлийн хэлтэс, Нийслэлийн бүртгэлийн газар, есөн дүүргийн иргэний бүртгэлийн тасаг зэрэг 61 нэгж сүлжээгээр холбогдон харилцан мэдээлэл солилцон ажиллаж байна гэсэн тодруулгыг өгч байсан нь тухайн үеийн өдөр тутмын сонингуудын хуудсанд түүх болон шарлан үлджээ.
Ямартаа ч бид олон улсын стандартад нийцсэн шинэ технологийг шингээсэн холограмм, солонгон хэвлэл, мушгирсан хээ, өөрчлөгдөх лазер дүрс, нууцлалын цонх, хөдөлгөөнт хээн хэвлэл, гэрэлд өөрчлөгдөх хэвлэл, лазер зураг бүхий цахим иргэний үнэмлэхтэй болсон.
Гэвч өнөөх л бичиг цаасны ажлаасаа салаагүй, тодорхойлолт авах гэсэн дугаарлалт байсаар л байна.

“Царайлаг” бас ухаантай үнэмлэхээ утгаар нь ашигламаар байна. Наад зах нь хорооны Засаг даргын тодорхойлолт, гэр бүлийн мэдээлэл, эзэмшиж, өмчилж байгаа хөрөнгийн талаарх мэдээлэл, гэрлэлтийн лавлагаа зэрэг энгийн мэдээллийг хүртэл бичиг цаас болдгоо болимоор байна, Улсын бүртгэл, статистикийн ерөнхий газрын дарга аа.
Хэзээ энэ олон карт, үнэмлэхүүд нэгдсэн мэдээллийн системд холбогдож, жинхэнэ ёсоороо УХААЛАГ болох вэ.