Өндөг ч шарж чаддаггүй байсан залуу харийн оронд арван жил гал тогоонд ажиллахдаа дээд зэрэглэлийн рестораны тогооч болоод эх нутагтаа иржээ.
Ирландад байхдаа Дэлхийн тогооч нарын холбооноос зохион байгуулсан Баруун Европын аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль хүртсэн нь Европ тивээс Монголд авчирсан анхны медаль байсан аж.
Г.Мөнгөндолгиог хүмүүс "Мастер тогооч" шоуны хөтлөгч, шүүгч, "Монгол" ТВ-ийн "Мөнгөөгийн гал тогоо" цуврал нэвтрүүлгийн хөтлөгч гэдгээр нь таньдаг байсан бол одоо "Мэргэжлийн олимп" гэгддэг "Дэлхийн ур чадвар" олон улсын тэмцээний эксперт багш гэдгээр нь сайн мэддэг болох нь ээ. Монголын зочлох үйлчилгээний холбооны зөвлөх Г.Мөнгөндолгиотой ярилцлаа.
-Өөрийгөө манай уншигчдад танилцуулахгүй юу. Таныг олон төрлийн сонирхолтой, цаг ямагт өөрийгөө хөгжүүлж байдаг гэж дууллаа?
-Би зургаадугаар дунд сургуулийг төгсөөд, “Мандах” бүртгэл дээд сургуульд нягтлан бодогч мэргэжил эзэмшсэн. Мэргэжлээрээ бол гурван жил ажилласан хүн. Ажлын хажуугаар шөнийн клубүүдэд дижи хийдэг байлаа. Ингээд Ирланд улс руу явж, тэнд арваад жил амьдарсан. Ажлын хажуугаар хоббигоороо тэндэхийн олон шөнийн клубт дижи хийсэн дээ.
Харин нягтлан мэргэжилтэй хүн яагаад гал тогоо руу урвасан бэ гэж хүмүүс асуудаг юм. Ирландад очоод надад олдсон анхны ажил нь ресторанд аяга таваг угаагч байсан. Зургаан сар ажиллаад, туслах тогооч болсон. Үүнээс хойш ирэн иртлээ ресторануудад тогооч хийсэн. Хамгийн сүүлд Ирландад алдартай "Fallon and Byrne" ресторанд ээлжийн ахлах тогооч хүртэл дэвшиж ажилласан. Тогооч бол маш сайхан мэргэжил. Тогооч болоход авьяас хэрэггүй гэж би боддог. Хамгийн чухал нь дадлага. Хийж байж сурдаг мэргэжил.
Ирландад очоод надад олдсон анхны ажил нь ресторанд аяга таваг угаагч байсан. Зургаан сар ажиллаад, туслах тогооч болсон.
-Гадаадад олон жил болсон хүн эх орондоо ирээд паанигт ордог юм шиг санагддаг. Буцаад явмаар санагддаг байсан уу?
-Гадаадад олон жил болсон монголчуудад эхэндээ хэцүү байдаг нь үнэн. Гэхдээ манай гэр бүлийн хувьд буцаж гадагшаа явна гэсэн бодол төрж байгаагүй. Харин ч гадаадад сурсан мэдсэнээ эх орондоо хийхсэн, бүтээхсэн гэж бодож байсан. 2000 оны эхэн үед зах дээр очиход ногооны төрөл зүйл бага, сонголт муутай байдаг байсан. Иймээс Монголд байхгүй 24 нэр төрлийн ногоог 2011 оноос тарьж ургуулж үзсэн. Бүгд амжилттай болсон л доо. Энэ тухайгаа “Мөнгөөгийн гал тогоо” 28 цуврал нэвтрүүлгийг “Монгол” ТВ-тэй хамтран гаргасан.
Монгол хоол дэлхийд танигдах цаг удахгүй ирэх байх гэж боддог. Учир нь манайд төрөл бүрийн амтат мах байна. Маханд дургүй хүн гэж дэлхийд байхгүй. Бусад үндэстний хоолны технологийг өөрсдийнхөөрөө хөгжүүлж чадвал бидэнд боломж бий. Тэр хоолыг зөвхөн Монголд амтлах боломжтой, зөвхөн тэрийг нь амтлах гэж Монголд жуулчилж ирдэг байгаасай гэж хүсдэг.
-"Мастер тогооч" шоуны хөтлөгч, шүүгч гэдгээрээ танигдсан. Хэзээнээс энэ нэвтрүүлэгтэй холбогдсон бэ?
-Хоол урлалын уралдаант нэвтрүүлэг хийхээр олон телевиз туршиж байсан юм билээ. Нэг л зүйл дээр бууж өгч байсан. Хоолны нэвтрүүлэгт маш их мөнгө шаардлагатай байдаг. Төрөл бүрийн материал авна, тэр бүр нь өндөр өртөгтэй. VTV сувгийн хувьд үүн дээр зориг гаргасан. Монголд анх удаа VTV-ийн далбаан дор мастер тогооч нар, энэ чиглэлээр бизнес хийдэг хүмүүс нэгдсэн. Өмнө нь бүгд тус тусдаа нэвтрүүлэгтэй, бизнестэй, амбицтай байсан.
Энэ нэвтрүүлэгт оролцсоноор Монголын залуус, тогооч нар бие биенээсээ суралцсан, нэгдэж чадсан. Одоо ч энэ нэвтрүүлгээс гарсан хоолны технологиуд монголын ресторануудад нэвтрээд явж байна. Энэ технологиор манай тогооч нар гадаад, дотоодын уралдаан тэмцээнд оролцдог болсон.
-"Дэлхийн ур чадвар" олон улсын тэмцээнд тогоочийн төрөлд оролцох оролцогчийн эксперт багшаар саяхан сонгогджээ. Танд баяр хүргэе?
-Баярлалаа. 2015 оны Монгол ур чадвар тэмцээнд би орон нутгийн шалгаруулалтад шүүгчээр ажиллаж байсан. 2017 оны тэмцээнд би нухацтай оролцвол яасан юм бэ гэдэг саналыг холбогдох хүмүүст нь өгсөн. Одоо ингээд тогоочийн төрөлд шалгарсан Б.Дагвасүрэнтэйгээ бэлтгэлээ хангаад байж байна. 2016 оны 12 сард эхний шалгаруулалт болсон.
Тогоочийн төрөлд оролцогчид дөрвөн даалгавар гүйцэтгэнэ. Ресторан, хүлээн авалт, өдрийн хоол, амттан зэрэг дөрвөн төрлөөр, нийт найман хоолыг дөрвөн өдрийн хугацаанд хийж гүйцэтгэнэ.
Харамсалтай нь, Монгол улс тогоочийн төрөлд оролцох боломжгүй боллоо гэсэн. Гэтэл саяхан баяртай мэдээ дуулдаж, оролцохоор боллоо. Тиймээс бэлтгэл хийх хоёрхон сарын хугацаа бидэнд байна. Өвдөх ч эрхгүй л байна. Бидэнд амжилттай оролцох боломж бий. Монголын урдаа барьдаг шилдэг тогооч нар бидэнд зааж зөвлөнө. Зөвлөх тогооч нартаа, зохион байгуулагч нартаа баярлаж яваагаа энэ дашрамд хэлмээр байна. Монголын тогооч нарын ур чадварыг дэлхийд харуулах цаг ирэх байх гэж бодож байна.
-Дэлхийн ур чадварын тэмцээнд тогооч нар хэрхэн өрсөлддөг юм бэ. Тэмцээн Арабын нэгдсэн Эмират улсад болно. Энэ утгаараа улсын онцлог тусах уу?
-"Дэлхийн ур чадвар"-ын даалгаврууд өгөгдсөн байгаа. Тогоочийн төрөлд оролцогчид дөрвөн даалгавар гүйцэтгэнэ. Ресторан, хүлээн авалт, өдрийн хоол, амттан зэрэг дөрвөн төрлөөр, нийт найман хоолыг дөрвөн өдрийн хугацаанд хийж гүйцэтгэнэ. Арабын улсад болж байгаа гэдэг утгаар архины төрлийн зүйл, гахайн мах ашиглахгүй гэсэн байна лээ. "Дэлхийн ур чадвар"-т 77 орон оролцоно.
-Тогоочийн нэвтрүүлэгт зардал их ордог гэж дээр хэлсэн. Та нарын бэлтгэлд ч чамгүй их мөнгө орж байгаа байлгүй?
-Нэгэнт л тэмцээнд орж байгаа юм чинь яаж ийж аваад л бэлтгэл хийхээс өөр аргагүй. Бидэнд жишээ нь загасны махаар хоол хийх даалгавар бий. Энэ загас нь Монголд байдаггүй учир гадаадаас захиалж авчруулна. Нэг ширхэг нь тээврийн зардал нь ороод 200 мянган төгрөгийн үнэтэй. Бэлтгэл хийхэд бидэнд дөрвөн ширхэг хэрэгтэй гэхээр зөвхөн загасанд 800 мянган төгрөг зарцуулна. Мөн тугалын махаар хийх хоол бий. Энэ бүхнийг агаарын тээврээр авахаас өөр аргагүй. Агаарын тээврийн зардал өндөр шүү дээ. Гэхдээ бид болгож бүтээгээд явж байгаа.
-Та хоёр ямар амжилт үзүүлнэ гэж төсөөлж байна?
-Монгол улс 2015 онд анх удаа оролцсон гэдгийг бодолцох хэрэгтэй. Ур чадварын олимп гэгддэг энэхүү тэмцээнд оролцож байж л туршлага сууж, амжилт гаргаж чадна. Энэ жил хоёр дахь удаагаа оролцож байгаа учраас өмнөх амжилтыг ахиулахын төлөө хичээж байгаа. Медаль хүртэхдээ гол нь биш юм. Монголын тогооч нарын ур чадвар дэлхийн аль түвшинд яваа юм бэ гэдгийг харуулах юмсан гэсэн хүсэл байна. Бид хэрэв амжилттай оролцвол бусад орны тогооч нарт эх орноо сурталчлах сайхан боломж гарна шүү дээ.
-Ярилцсанд баярлалаа. Тэмцээнд нь амжилт хүсье.
Д.Төв