-ТОМИЛОЛТ-
Дэлхийд рашааны нөөц баялгаараа алдартай долоон улсын тоонд Турк улс (бусад нь АНУ, Индонез, Шинэ Зеланд, Итали, Исланд, Япон) багтдаг бөгөөд 1300 гаруй халуу хүйтэн рашаантай газар нутаг юм. Тэдгээр нь 20-110 градусын халуун, секутэнд 2-500 литр урсгалтай байдаг.
Өмнө нь рашаан нөөцийнхөө тодорхой хувийг л ашигладаг байсан тэд өдгөө халуун рашааны сувиллаа хөгжүүлж гадны жуулчдыг татах бодлогыг Аялал жуулчлалын яамнаас сүүлийн жилүүдэд хэрэгжүүлжээ. Денизли хотод орших Памуккале рашааныг жилд нэг сая гаруй жуулчин ирж сонирхдог гэсэн тооцоо бий. (Памуккалегийн фото мэдээ, дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж үзнэ үү)
Мөн алдартай, томоохон рашаант газруудаа түшиглээд олон одтой зочид буудал, эрүүл мэндийн төв, цогцолбор барьжээ. Тэдний нэг бол мөн л Денизли хотын Kарахайт рашааны бүс нутаг юм. Kарахайт рашааны орд газарт таван одтой нийт зургаан зочид буудал байдгийн нэг нь “Пам Термал” юм. Түүнээс гадна тус буудлын дэргэд “Нобел” эмчилгээний төвийг бий болгожээ. Тус төв нь 2007 онд байгуулагдсан бөгөөд рашаан, шавар эмчилгээнээс гадна сүүлийн үеийн техник технологи бүхий хэрэгслүүдтэй гэдгээрээ алдартай.
РАШААН, ШАВАР ЭМЧИЛГЭЭ НЬ МАНАЙХТАЙ ТӨСТЭЙ ЮМ
Рашаан, шавраас гадна массаж, саажилттай том хүн болон хүүхдэд зориулсан тусгайлсан эмчилгээ, физик эмчилгээ (шарлага, цахилгаан эмчилгээ), робот бүхий техник хэрэгслүүд дээрх эмчилгээ, бариа засал гэх зэрэг олон төрлийн эмчилгээний төрлүүдтэй юм.

Өвчтөн 14, 21 эсвэл 28 хоногт эмчийн зааврын дор эмчилгээнд хамрагддаг. Тус бүс нутгийн иргэн энд эмчлүүлэхээр бол өөрөө ирээд өдөр бүрийн эмчилгээндээ орчихдог (эсвэл байрладаг), харин гадаадын өвчтөн “Пам Термал” зочид буудалд байрлах боломжтой гэж тус төвийн менежер Эминэ Тин хэлсэн юм. Буудлын нэг өрөө 64 ам.доллар бөгөөд үүндээ өглөөний цай, оройн хоол багтсан байдаг. Харин эмчилгээ хийлгэж байгаа тус улсын өвчтөнд тодорхой хэмжээний эрүүл мэндийн даатгал олгогддог. Энэхүү төвд жилд Европ, Канад, Араб, Африкийн орнуудаас 1000 гаруй жуулчин, өвчтнүүд ирж үйлчилүүлдэг.
Рашаан болон шавар эмчилгээ давамгайлдагаараа манайхтай төстэй юм. Гэхдээ манайд ихэвчлэн хар өнгийн шавар байдаг бол энд улаан рашааны дор тунарсан улаан шаргал шавар байх аж. Манайд халуунаар хүний бие дээр тавьдаг бол энд ихэвчлэн бүлээнээр нь тавьж эмчилгээнд хэрэглэдэг. Шаврыг мөн л эмчийн зааврын дор биеийн аль хэсэгт тавих болон минут хугацаа, градусыг тааруулдаг аж.
Том хүн болон хүүхдэд зориулсан, рашаанаар дүүргэсэн бассейн байх юм. Мөн хөгжлийн бэрхшээлтэй өвчтөн суугаад бассейнд орох боломжтой лифт бүхий төхөөрөмжтэй. Өвчтнүүд дотор байрладаг рашаант бассейнаас гадна мөнхийн ундаргатай, гадна талбайд байдаг байгалийн тогтоц бүхий рашаанд ч орж болно.
Гар, хөлийн ажиллагааг сайжруулах, нурууны үеийг сунгахад зориулсан сүүлийн үеийн дэвшилтэт технологи бүхий робот техник хэрэгслүүдийн эмчилгээ байх юм. Түүнээс гадна саажилттай хүүхдүүдэд зориулсан дасгалын өрөө, томчуудын дасгал, хөнгөн йогийн тусдаа өрөөтэй байдаг нь төрөл бүрийн өвчтөнд тусгайлан зориулсан үйлчилгээ байгааг илтгэнэ. Өвчтөн бүрт тухайн өдрийн хуваарь бүхий эмчилгээнд нь хариуцан оруулдаг нэг асрагч байдаг нь эмчлүүлэгч төөрч будилахгүй амар байх нөхцлийг бүрдүүлжээ.
БИДЭНД ХАНГАЛТТАЙ НӨӨЦ БИЙ, ТҮҮНИЙГЭЭ АШИГЛАЯ
Рашаан гэдэг нь физикийн болон химийн өвөрмөц шинж чанар бүхий эмчилгээний ач холбогдолтой байгалийг усыг хэлдэг бол Рашааны орд гэдэг нь газрын гадарга, түүний хэвлийд бүрэлдэн тогтсон рашаан агуулж байгаа газрыг хэлнэ.
Манай орны рашааны нөөц баялаг болон бүсчлэл, ашиглалтын байдал
Манай оронд 300 гаруй рашаан усыг илрүүлсний олон улсын рашааны эмчилгээний зориулалтын шалгуурыг хангаж чадах 130 гаруй рашаан байдаг гэсэн судалгаа бий. Түүний 42 нь халуун байдаг бол рашаантай төстэй харз булгууд 270 гаруй бий. Гэхдээ бид рашаан, рашааны орд газруудаа тэдэн шиг ашиглаж байгаа юу, ашиглах боломж бий юу?
Рашаан эмчилгээгээр гадны жуулчдыг татаж, аялал жуулчлалын салбар болгон хөгжүүлэхийн тулд бид нөөц рашаан, рашааны орд газруудаа түшиглээд жуулчдад нийцүүлсэн, чанартай эмчилгээ, найдвартай үйлчилгээтэй сувиллын төв бий болгох, одоо байгаагаа тордох хэрэгтэй байна.
Адаглаад дотоодын жуулчдыг хүлээн авч үйлчилдэг, улсдаа томоохонд тооцогддог, одоо үйл ажиллагаагаа явуулж буй рашаан сувиллын газруудаа илүү сайжруулж, улсаас бодлогын түвшинд хөгжүүлбэл бид тэдэн шиг болох бүрэн боломжтой мэт санагдлаа.
“ХАЛУУН РАШААНААР ӨВЛИЙН АЯЛАЛ ЖУУЛЧЛАЛЫГ Ч ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖТОЙ”
Газрын гүний болон гадаргын нөөцөөрөө Монголын хамгийн том рашааны орд газар бол Баянхонгор аймгийн Эрдэнэцогт сумын нутагт оршдог “Шаргалжуут” юм. Уг орд газар манай улсын хамгийн халуун, олон буюу 270 гаруй ундаргатай бөгөөд гүний нөөц 50 км-ын радиустай, гадаргуугаас хоногт 7 сая литр рашаан (ямар нэгэн өрөмдлөг хийгээгүй) байгалийнхаа жамаар ундардаг. 95 хэм хүрдэг халуун рашаанд өндөг чанаж идэж болдог аж.
Анх 1954 онд Шаргалжуутын бүлэг рашааныг түшиглэн байгуулагдсан тус “Шаргалжуут” сувилал өдгөө жилд дунджаар 7000 гаруй хүн хүлээн авч эмчилгээ сувилгаа хийдгээс 50-60 нь гадны жуулчид байдаг аж. Тэдний ихэнх нь япончууд болон францын үүргэвчтэй аялагчид байдаг гэнэ.
Дээрхтэй харьцуулахад сүүлийн үеийн дэвшилтэт техник технологи хэрэгслүүдийн эмчилгээ байхгүй л болохоос рашаан, шавар, бариа засал, физик гээд олон төрлийн эмчилгээ бий. Нэг үгээр эмчилгээний чанараар өөрийн гэсэн арга барилтай, тэднээс дутаад байх зүйлгүй юм.
Рашаан эмчилгээ нь дотуур буюу ууж хэрэглэдэг 23 рашаан, шавшиж угаадаг эсвэл онгоцыг рашаанаар дүүргэж бүтэн биеэрээ ордог 13 рашаан байдаг бол шавар эмчилгээ нь дээр хэлсэнчлэн халаасан халуун хар шавар биеийн аль нэг хэсэгт 10-15 минутын хугацаанд тавьдаг. Гэхдээ бүх эмчилгээ мөн л эмчийн зааврын дагуу хийгддэг.
Азийн жуулчид ялангуяа Япончууд рашаанаар дүүргэсэн бассейн их сураглан зорьж ирдэг гэнэ. Тиймээс тэд спа буюу халуун рашаанаар дүүргэсэн хоёр бассейн, халуун рашааны уур бүхий саун барьж эхэлсэн бөгөөд ажлын гүйцэтгэл 80 хувьтай явж байгаа гэж тус сувиллын гүйцэтгэх захирал С.Чулуунцэцэг хэлсэн юм.
Удахгүй ашиглатад орох спа болон бассейн

Тэрээр нэмж хэлэхдээ “Турк, Австри, Итали гэх мэт рашааны аялал жуулчлалыг хөгжүүлсэн улс шиг болоход бидэнд хангалттай нөөц бий. Учир нь манай рашаанууд бусад орны рашаануудыг бодвол цаг уур, газар нутгийн онцлогоосоо хамаараад ондоо буюу илүү хүхэрлэг, азотлог, хужирлаг байдаг. Мөн манай рашаан сувилал 45 хүний боловсон хүчинтэй эмнэлэг ажиллуулдаг. Үүндээ төрөл бүрийн эмчилгээг хийдэг. Өвлийн цагт ч бүх рашаан халуун, бүлээнээрээ урсаж байдаг учир өвлийн аялал жуулчлалыг ч хөгжүүлэх боломжтой. Мөн бид ирэх хавар халуун рашаант бассейнийхаа дэргэд 60 ортой, 30 өрөөтэй, дээд зэрэглэлийн зочид буудал ашиглалтад оруулахаар ажиллаж байна. Бусад орон тэр дундаа ОХУ, Солонгос, Хятадын рашаан болон түүнийг түшиглэсэн төвүүдийг бид судалсан. Гэх мэтчилэн “Шаргалжуут” рашаан сувиллын төвөө хөгжүүлэхээр бид ажиллаж байна” гэсэн юм.
Бидэнд дээрхээс гадна цаана нь рашааны олон нөөц бий. Байгаль эхийн бэлэг, эмчилгээний дээд гэмээр рашаанууд дэмий л урссаар байна. Шинжлэх ухааны дэвшилтэт технологи бүхий анагаах ухаан хөгжихийн хэрээр уламжлалт тэр дундаа халуун рашаан сувиллын эмчилгээ ч өсөн нэмэгдсээр байх болно. Учир нь хүн өөрөө байгалийн амьтан учраас байгалиас гаралтай эрдэст рашаан ус, шавар эмчилгээгээр бүрэн эмчлэгдэх боломжтой.
Тиймээс бид өөрсдөдөө байгаа нөөц боломжоо ашиглаж тэдгээр рашаануудаа түшиглэн олон улсын стандартад нийцсэн сувиллын газруудыг нээж болно. Ингэснээр бид дотоодын аялагчдаа чанартай үйлчилгээгээр хангаад зогсохгүй гадны жуулчдыг ч татах боломжтой юм.
Зарим тоон мэдээллийг ашигласан материал:
- "Монгол орны рашааны тухай ойлголт" З.Нарангэрэл УБ 2011 он
- "Монгол орны рашааны нөөц" Н.Жамсансүрэн УБ 1999 он
- "Монгол орны рашааны судалгаа ашиглалтын одоогийн байдал ба хэтийн төлөв" О.Намнандорж УБ 1996 он
- Дотоодын аялал жуулчлалыг хөгжүүлэх хөтөлбөр 2005 он