АНУ, Их Британийн Засгийн газраас сүүлийн гурван жилд технологи, мэдээлэл, харилцаа холбооны компаниудаас өгөгдөл шаардах явдал бараг хоёр дахин өслөө. Энэ нь Европын холбооноос гаргах хувийн мэдээллийн халдашгүй байдлын шинэ зохицуулалтад бэлтгэж буй бизнес эрхлэгчдэд нэмэлт дарамт болж байна.
Консалтингийн Deloitte компанийн судалгааг үзвэл, Их Британи, АНУ-ын Засгийн газраас AOL, AT&T, Facebook, Google, LinkedIn зэрэг 26 компанид хандан өгөгдлөөр туслах хүсэлт тавьсан тоо 2016 онд 704678 хүртлээ өссөн дүнтэй байгаа. Гэтэл үүнээс гурван жилийн өмнө энэхүү үзүүлэлт ердөө 354970 байсан юм.
Гэтэл Засгийн газрын хүсэлтийг биелүүлэх боломжгүйг зарим компани тайлбарладаг. Ийм хүсэлт нь Европын холбооны иргэдэд хувийн мэдээлэлтэй холбоотой үлэмжхэн эрх олгодог Ерөнхий өгөгдөл хамгаалах зохицуулалтыг (GDPR-General Data Protection Regulation) улам нүсэр болгох эрсдэлтэйг технологийн группүүд анхааруулж байна. “Уг нь 15-20 жилийн өмнө ийм хүсэлт маш ховор байсан. Гэтэл хүсэлт бага багаар ихэссээр эдүгээ нэр төрөл, цар хүрээ нь улам өргөжлөө.
Хүсэлтийг ёсоор болгох нь цаг хугацаа шаардсан, эрсдэл ихтэй, нүсэр зардалтай ажиллагаа болж хувирлаа” хэмээн Deloitte-ийн түнш Питер Робинсон тайлбарлав.
Жилийн өмнөх статистикийг үзвэл, 2016 онд нэг компанид дунджаар 27103 хүсэлт иржээ. Энэ нь нэг компанид өдөрт 74 хүсэлт тавьж байгаа гэсэн үг юм. Хүсэлтийн тоо компани бүрт адилгүй. Жишээ нь, өнгөрсөн онд Их Британи, АНУ- ын Засгийн газраас Facebook-д 61703 хүсэлт ирүүлснийг тус компани Ил тод байдлын тайландаа дурджээ. Технологийн дэвшлийн ачаар компаниуд хувь хүмүүсийн амьдралд хүч түрэн орж ирлээ. Нээлттэй хувьцаат компаниудаас тусламж авах нь хууль сахиулах байгууллагуудын ажлын салшгүй хэсэг гэсэн ойлголт ч үүсэх хандлагатай байна. Үр дүнд нь өгөгдөл шаардах хүсэлтийг ерөнхий өгөгдөл хамгаалах зохицуулалтаар зөвшөөрдөг болох тохиолдолд Европын холбооны хувь хүн бүрийн хүсэлтийг биелүүлэх боломжгүй болох эрсдэлтэй.
“Өгөгдөл шаардсан хүсэлт их эсвэл хариу өгөх, биелүүлэх үүрэгтэй хүн улам л олныг хөлслөх шаардлагатай. Дээр нь ийм хүсэлт биелүүлэх нь хуульд нийцэж буй эсэхийг давхар шалгах ёстой. Ийм шаардлагатай тулгарсан компаниуд ажиллах хүч, зардлаа өсгөхөөс аргагүй” хэмээн Business Software Alliance-ийн Европ, Ойрх Дорнод, Африк хариуцсан захирал Томас Бью өгүүлсэн юм.
Засгийн газрууд нь шүүхийн шийдвэр, мөрдлөг явуулах тушаал зэрэгт үндэслэн өгөгдөл хүсэж болдог. Гэхдээ технологийн компаниуд ийм хүсэлтэд урьд нь байнга татгалзсан хариу өгч байсан. Жишээ нь, АНУ- ын Засгийн газар өнгөрсөн онд Apple-тай заргалдсан заргаа эргүүлэн татсан. Тухайн үед Калифорнийн Сан Бернардинод болсон буудалцааны үеэр 14 хүн хороосон этгээдүүдийн iPhone-д Холбооны мөрдөх товчоо нэвтрэхэд нь туслах хүсэлтийг биелүүлэхээс Apple татгалзжээ.
Deloitte-ийн статистикаас үзвэл, 2013-2016 оны хооронд Засгийн газруудаас тавьсан хүсэлтийн ихэнх нь шүүхийн зарлан дуудах бичигт үндэслэсэн байна. Эдгээр хүсэлт нь ердөө тодорхой цахим шуудан эзэмшигчийн нэр, эс бөгөөс өгөгдөл үүссэн огноо зэрэг энгийн өгөгдөл хүссэн утгатай. Харин сүүлийн гурван жилд гаргасан хүсэлтийн 12.3 хувь нь мөрдлөг явуулах тушаалын дагуу тодорхой мессеж, баримт бичиг, гэрэл болон дүрс бичлэгийн утгыг тодруулах хүсэлт байжээ.
Их Британийн Дотоод хэргийн яамнаас FT тайлбар хүсэхэд “Иргэдийг терроризм болон бусад гэмт хэргээс хамгаалахад шаардлагатай тусгай эрхийг аюулгүйн, тагнуулын, хууль сахиулах зэрэг байгууллагууд Мөрдлөг явуулах эрхийн тухай хуулийн дагуу эдэлдэг” гэсэн хариу өглөө.
Өгөгдлийн үйлчилгээ ашигладаг хүмүүсийн тоо өссөөр байгаа тул холбогдох хуулийг сахиулах хэрэгцээ шаардлага ч дагалдан чангарч байгааг АНУ-ын Хууль зүйн яам тайлбарлав. “Ийм төрлийн өгөгдлийн үйлчилгээ эрхлэгч нар нь хэрэг дээрээ дэлхийн хамгийн том, баян, хүчирхэг компаниуд” хэмээн тус яамны төлөөлөгч өгүүллээ.
“Хуулийн дагуу гаргасан хүсэлтээс үүсэх нэмэлт ачаалал нь ийм компаниудын жилээс жилд өсөж буй ашиг орлогыг бууруулж дийлэхгүй. Үйлчлүүлэгчдийнх нь тоо дэлхий даяар нэмэгдэж, орлого нь өсөж байгаа бол өгөгдөлтэй холбоотой хуулийн зохицуулалт ч дагаад л чангарна” хэмээн төлөөлөгч тайлбарлав.
Алия Рэм