gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     29
  • Зурхай
     6.20
  • Валютын ханш
    $ | 3580₮
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 29
Зурхай
 6.20
Валютын ханш
$ | 3580₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

Х.Баасанжаргал: Засгийн газар хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн шийдвэр гаргаcанд маш их харамсаж байна

Б.Эрдэнэчимэг
Улс төр
2025-01-29
35
Twitter logo

Хугацаагаар эрэмбэлэх
  • Эхнээс
  • Сүүлээс

  12 цаг 57 минут
2025.01.29

Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр (2025.01.29) болов. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж,  Шадар сайд С.Амарсайхан дараах мэдээллийг өгөв. “Хот, хөдөөгийн тэнцвэргүй хөгжлийн арилгаж, тэнцвэртэй өсөлтийг бий болгохоор шат дараатай арга хэмжээг авч хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд аймаг, орон нутгийн удирдлагуудад бүс, орон нутгаа хөгжүүлэхэд шаардлагатай шийдвэрүүдийг гаргахад эрх, үүргийг нэмэгдүүлэх асуудлыг хэлэлцэв. Спорт, соёлын арга хэмжээ зохион байгуулах бүх эрхийг аймаг, орон нутагт шилжүүллээ.

Ингэснээр хурдан морины уралдаан зэрэг бүх арга хэмжээг аймаг, орон нутаг бие даан шийдвэрлэж, зохион байгуулна” гэлээ. УИХ-ын гишүүн Ж.Баасанжаргал, А.Ариунзаяа, О.Саранчулуун, М.Нарантуяа, Г.Лувсанжамц, О.Номинчимэг нар хэвлэлийн хуралд оролцов.

  13 цаг 29 минут
2025.01.29

2008 оноос хойш иргэний нийгмийн олон байгууллага, ХЭҮК шүүхэд хандаж, унаач хүүхдийн эрхийг хангахаар ажилласан. Бид хурдан морины уралдааныг хавар зохион байгуулах нь хүүхдийн ямар эрхийг хэрхэн зөрчсөнийг тал талаас нь гаргаж, баталж чадсан тул шүүхэд ялалт байгуулсан.

Ер нь Засгийн газар яагаад хурдан морины уралдааны шийдвэрийг гаргаад байна вэ? Засаг оролцох зайлшгүй шаардлага байсан уу? Засгийн газрын шийдвэрээр уяач нарт цол чимэг олгодог. Үүний төлөө уяач нар лобби хийдэг.

Дүнжингарав буюу Шөнөжингарав гэж нэрлэсэн, хаврын уралдааныг 2017 онд нууцаар хийсэн удаа бий.

2019 онд иргэний нийгмийн байгууллагууд, ТББ-ууд уяачидтай эвлэрсэн байв. Гэвч энэ асуудлыг дахин хөндөв. Өнөөдрийн Засгийн газрын хуралдааны шийдвэр нь “Бид хууль ёсыг дээдлэхгүй” гэсэн үг юм. Хаврын уралдаан болох нь гэж зарим уяач бодож, ажлаа төлөвлөж байгаа болов уу. Би та бүхэнд нэг зүйлийг хариуцлагатайгаар хэлье. Энэ асуудлыг Үндсэн хуулийн цэцэд хүргэнэ.

Засгийн газар маш зальжин шийдвэр гаргав. Олон улсын бүх хуульд хүүхдийн эрхийг Засгийн газар гаргасан гэсэн байдаг. Ямар ч хуульд орон нутгийн удирдлага хүүхэд хамгаалах үүрэггүй. Засгийн газар өөрийнхөө үүргийг шилжүүлж болохгүй.

Орон нутагт хүүхэд хамгааллын тогтолцоо ажилладаггүйг бид бүгд мэднэ. Судалгаагаар нотлогдсон шүү дээ. Ийм нөхцөлтэй байхад Засгийн газар маш харамсалтай шийдвэр гаргалаа гэв.

03.01-нд хаврын уралдааныг эхлүүлэхээр төлөвлөж байна. Засгийн газар хүүхдийн эрхийг уландаа гишгэсэн шийдвэр гаргасанд маш их харамсаж байна.

Булган аймгийн нэг сумын ИТХ шүүхийн шийдвэрийг хэлэлцээд, бид хүлээж авахгүй гэж шийдсэн тохиолдол бий. Тэр үед хуульчид тэр ИТХ-ыг шоолж байв. Засгийн гаар яг тийм байдалд орлоо. Нэг биш дөрвөн шүүхийн шийдвэр гарчихсан байгаа. Эдгээр баримтууд өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байна. Шүүх ямар чухал байгууллага болох нь эндээс харагдаж байна.

Хүүхэд хамгааллын зардлыг орон нутаг руу шилжүүлсэн. Улсын төсвөөс гаргаагүй. Иймд аймаг бүр рүү аймгийн зардалдаа хүүхэд хамгааллын зардлаа тусгахыг сануулж, албан бичиг явуулсан. Гэтэл Булган, Төв аймгууд энэ зардлыг төсөвтөө суулгаагүй. Эдгээр аймгууд яаж уралдаан хийх юм бол?

Дорноговь аймагт охин амиа алдсан хэргийг санаж байгаа. Энэ хэргийн дараа бид судалгаа хийхэд анхан шатанд алдаа гарсан байв. Хүүхэд хамгааллын ажилтнуудын цалин бага байсан. Ийм ичгэвтэр төр байж болдог юм уу? Өнөөдрийг хүртэл төр морин уралдааныг бүрэн хянаж чадаагүй. Хянаж чадахгүй юм чинь  аймгууд хариуцаг гээд шидэж болохгүй.

Хаврын морин уралдаан нь хүүхдийн эрүүл мэнд, амины насны асуудал биш. Хөдөөгийн иргэдийн боловсрол, хөгжил, жендерийн тэгш эрхтэй холбоотой.

Цахим орчинд иргэд өв соёлоо устгах нь гэж их бичлээ. Ийм зүйл огт биш юм шүү. Зуны дэлгэр цагтаа уламжлал ёсоороо хурдан морины уралдаанаа хийе л гэж байгаа юм. Зөвхөн өвөл, хаврын уралдааныг л зогсоох санаа юм. Бид өв соёлоо тээж авч явах ёстой. Өмнө нь хоёрдугаар сард бүсийн олон уралдаан болсон. Уралдаан нэг өдөр болоод дуусдаггүй. Бэлтгэл ажил нь олон хоног үргэлжилдэг. Хүүхдүүдийг хичээлээс нь холдуулдаг.  

  13 цаг 38 минут
2025.01.29

УИХ-ын гишүүн О.Саранчулуун: Би 13-тайдаа хурдан морины уяаны газарт анх хөлөө гэмтээсэн. Найман сарын дараа ясны хорт хавдар гэсэн оношоор хөлөө тайруулсан юм.

Хурдан морины уралдааны үеэр гэмтэл аваад ахуйн осол гэж бүртгүүлсэн хүмүүс байдаг бид энд яаж хүмүүсийг хөгжлийн бэрхшээлээс хамгаалах вэ гэж ярьж байхад Засгийн газар иргэдээ гэмтэл бэртэл рүү түлхсэн шийдвэр гаргалаа. Над руу маш олон хүн хандаж, мориноос унаж гэмтсэн тухайгаа бичсэн. Та нар Гэмтлийн эмнэлгээр яваад үзээрэй. Ахуйн осолтой гэж бүртгүүлсэн иргэдийн хэд нь мориноос унаж бэртсэн бэ?

Хүүхэд унаж гэмтвэл хариуцлага тооцно гэв.        

УИХ-ын гишүүн Х.Баасaнжаргал: Бид хуульчдаар дүгнэлт гаргуулна. Давж заалдах шатны шүүхийн шийдвэр хэвээрээ байна. Засгийн газрын өнөөдрийн шийдвэрийн үндэслэл надад их сонин байна.

Засгийн газрын өнөөдрийн шийдвэр албажаагүй байна. Тэр хүртэл морин уралдаан зохион байгуулах боломжгүй гэдгийг хэлье. Хэрэв энэ хугацаанд уралдаан болбол хууль зөрчсөнд тооцогдоно.  

Энэ хэвлэлийн хуралд оролцоогүй ч Засгийн газар хүний эрхийг ноцтойгоор зөрчсөн шийдвэр гаргалаа гэж үзсэн УИХ-ын олон гишүүн бий. Бид нэгдэж дараагийн арга хэмжээг авна.

Өмнөх түүхийг би дахин ярья. 2004 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан. Үүнээс хойших бүх Засгийн газарт бид хаврын морин уралдаан нь буруу юм гэдгийг хэлж ярьсаар ирсэн. Гэтэл өнөөдөр тэр үе рүүгээ буцаж, 20 жилээр ухарлаа. Энэ сэдвийг үеийн Засгийн газар үл тоомсорлож ирсэн.         

2017 онд хамгийн анх шүүхэд хандсан. 2004-2017 оны хооронд яагаад шүүхдээгүй юм гэж олон хүн надаас асуулаа. Учир нь иргэний нийгмийн байгууллага, ТББ шүүхэд хүний эрхийн асуудлаар хандах боломжгүй байв. Захиргааны тухай хуульд 2016 онд өөрчлөлт орсноор ТББ-ууд нийтийн ашиг сонирхлын төлөө шүүхдэх хуулийн боломж бүрдсэн юм.

Энэ асуудалд хууль зүйн хувьд цэг тавьсан байв. Гэвч өнөөдрийн Засгийн газрын шийдвэр Монголд хуульт ёс бий юу гэж бодоход хүргэв. Монгол Улс хууль дээдэлдэг үү? Монгол Улс шүүхийн шийдвэрийг биелүүлдэг юм уу гэж бусад улс биднийг ажиглаж байна. Учир нь Засгийн газар хууль дээдлэх ёсыг биелүүлэхгүй гэдгээ зарлав.  

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан