Энэ сарын 26-нд Улаанбаатар хотын Зайсан толгой дахь Зөвлөлтийн дайчдын дурсгалд зориулсан хөшөөг сэргээн засварласны дараах нээлтийн ёслол боллоо. Тус хөшөөг Халхын голд Зөвлөлт, Монголын цэргүүд хамтын хүчээр Ялалт байгуулсны 85 жилийн ойг тохиолдуулан Оросын талын санаачилгаар өнгөрсөн намар сэргээн засварласан.
Шаардагдах хөрөнгийг ОХУ-ын Ленинград мужийн төсвөөс гаргасан байна. Сэргээн засварлах ажлыг Улаанбаатар хотын захиргаа, Бүх Оросын түүх, соёлын дурсгалыг хамгаалах нийгэмлэгийн дэмжлэгээр Монгол, Оросын компаниуд хамтран гүйцэтгэжээ.
Хөшөөний нээлтийн ёслолд ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд А.Н.Евсиков, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Х.Нямбаатар нар оролцов. Тэд Зайсан толгойн бэлд байрлах Аугаа их Эх орны дайны үед Монголын ард түмнээс Зөвлөлтийн ард түмэнд бэлэглэсэн “Хувьсгалт Монгол” танкны цуваанд байлдсан танкны хөшөөнөөс эхлээд уулын орой дээрх хөшөөний цогцолборын бүх байгууламжтай танилцсан.
Оросын сэргээн засварлагчид өөд гарах шатнууд, дурсгалын цогцолборын хосгүй шигтгэмлийг сэргээн засварлажээ. Тэдний зам дагуу хүндэт харуул жагсаж, цэргийн найрал хөгжим хоёр улсын төрийн дууллыг эгшиглүүлж байв.
ОХУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд А.Н.Евсиков “Шинэчлэн засварласан дурсгалын цогцолборыг Аугаа их Эх орны дайны ялалтын 80 жилийн ойн жилд Нийслэлийн Засаг даргатай хамтран нээсэн нь маш чухал үйл явдал. Монгол Улс манай анхны холбоотон байсан. БНМАУ-ын нэг хүнд ногдох тоо хэмжээгээр тооцвол ЗСБНХУ-д үзүүлсэн тусламжийнх нь хэмжээ АНУ, Их Британийн хамтарсан тусламжаас илүү байсан” гэлээ.
Энэ үеэр Нийслэлийн Засаг дарга, сэргээн засварлахад гар бие оролцсон Монголын барилгачдыг “Халхын голын байлдаанд Зөвлөлт, Монголын цэргүүд ялсны 85 жил” ойн медалиар шагнан урамшууллаа.
Хотын дарга Х.Нямбаатар Хөшөөний анхдагч дүр төрхийг сэргээсэн Оросын талд гүн талархал илэрхийлж, Ленинград мужаас 50 гаруй сая рублийн санхүүжилтийг засварын ажилд зориулсныг тэмдэглэв. Тэрээр “Зайсан толгой дахь дурсгалын цогцолборыг сэргээн засварласан нь Халхын голын ялалтын 85 жилийн ойг тэмдэглэх арга хэмжээнүүдийн онцгой чухал ажлын нэг болсон” хэмээн цохон тэмдэглэв.
Сэргээн засварлагчдын хөдөлмөрийг үнэлж, энэ чухал түүхэн дурсгалт газарт хайр гамтай хандахыг иргэддээ уриалж, цаашид хөшөөний бүрэн бүтэн байдлыг хангах үүднээс ойрын хугацаанд дүрс бичлэгийн камерууд суурилуулах бодолтой байгаагаа хуваалцав.
Зайсан толгой дахь дурсгалын цогцолбор нь түүхэн ач холбогдолтой төдийгүй гадаадын жуулчдын анхаарлыг татдаг. Улаанбаатар хотын оршин суугчдын чөлөөт цагаа өнгөрүүлэх дуртай газар юм.
Эх сурвалж: ОХУ-ын ЭСЯ