Баянхонгор аймгийн Баацагаан сумын харьяат, Монгол Улсын начин, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ Агвааны Норовын нэрэмжит Улс, аймаг, цэргийн цолтой 128 бөхийн барилдаан болов.
Барилдаанд Улсын заан Б.Бат-Өлзий түрүүлж, Улсын арслан Э.Оюунболд үзүүрлэжээ. Арслан Э.Оюунболд “Би 6 жил барилдаагүй. Дөрөвдүгээр сарын 19-нөөс хойш арав гаруй барилдаанд зодоглосон. Одоо л сайхан жигдэрч байна. Олон жил барилдаагүй болохоор барилдаж л байвал сайн байна. Тиймээс овооны баяр ч байсан барилдаж байгаа. Би гурван өдөр дараалан барилдлаа, барилдаан бүхэн надад чухал байна” хэмээжээ.
Эх сурвалж: Монголын Үндэсний бөхийн холбоо