Хүн бүрийн амьдралд өөрийгөө хэн болохыг таньж, хүлээн зөвшөөрөх үе ирдэг. Харин зарим хүний хувьд энэ нь зөвхөн дотоод аялал биш, харин нийгмийн хүлээлт, ялгаварлалт, хууль зүйн дутмаг хамгаалалттай нүүр тулсан тэмцэл байдаг. Лесби эмэгтэйчүүдийн хувьд өөрийгөө илэрхийлэх, үнэнээ хэлэх үйл явц нь хувь хүний шийдвэрээс гадна олон нийтийн хандлага, гэр бүлийн ойлголцол, хууль зүйн орчноос хүчтэй хамаардаг.
Энэхүү нийтлэлд Марал гэх залуу эмэгтэйн жишээгээр дамжуулан Монгол дахь ЛГБТ хүмүүсийн хүний эрхийн нөхцөл байдал, хууль зүйн орчны дутагдал, мөн эерэг өөрчлөлтийг авчрах бодлогын шаардлагуудыг харуулж, нэгэн хүний түүхийг нийт нийгмийн тусгал болгон өгүүлэхийг зорилоо.
Маралын түүх-Зүрхний гүнээс эхэлсэн дуу хоолой
Марал бол Улаанбаатар хотод төрж өссөн, ухаалаг, чимээгүй зантай оюутан. Тэр анх найз охиндоо татагдаж байгаагаа мэдрэхэд энэ нь “түр зуурын төөрөгдөл” гэж өөрийгөө зэмлэж байлаа. Монгол нийгмийн уламжлалт үнэлэмж, гэр бүлийн хүлээлт түүнд “эмэгтэй хүн зөвхөн эрэгтэйг хайрлах ёстой” гэх ойлголтыг багаас суулгажээ.
Чиний хэн болох нь миний хайр өөрчлөгдөх шалтгаан биш.
Тэр дөрвөн жил энэ мэдрэмжийг нууж, өөрийгөө “зөв хүн” болгох гэж хичээсэн ч сэтгэл зүйн дарамт улам бүр нэмэгдсэн. Сүүлд найз нөхдийн тусламжтайгаар ЛГБТ хүмүүсийн онлайн бүлгүүдтэй холбогдож, өөртэйгөө адил олон хүн байдгийг мэдсэн нь анхны итгэлийн гэгээ байсан ч гэр бүл, нийгмийн зүгээс ирэх хүлээлт түүнд үргэлж айдас дагуулсаар байв.
Гэсэн ч тэр ээждээ үнэнээ хэлэх зориг гаргасан. Айдас, нулимстай ярианы төгсгөлд ээж нь хэлсэн: “Чи миний охин хэвээрээ. Чиний хэн болох нь миний хайр өөрчлөгдөх шалтгаан биш.” Энэ үг Маралын амьдралыг өөрчилсөн. Тэр өөрийгөө нээлттэйгээр илэрхийлж, бусдад ч дэмжлэг үзүүлж эхэлжээ.
Сэтгэлзүйн эрх чөлөө ба нийгмийн дарамт
Маралын түүх нь олон ЛГБТ хүмүүсийн дотоод зөрчил, сэтгэлзүйн хямралыг илэрхийлдэг. Өөрийгөө нууцлах шаардлага нь сэтгэл гутрал, түгшүүр, өөрийгөө үгүйсгэх байдалд хүргэдэг. Хэрэв хүн өөрийн үнэнтэйгээ эвлэрч, бусдаар хүлээн зөвшөөрөгдөхгүй бол сэтгэл зүйн дарамт нь биеийн болон нийгмийн эрүүл мэндэд сөргөөр нөлөөлдөг.
Энэ нь зөвхөн хувь хүний асуудал биш. Хэрэв нийгэм өөрийн үнэнээ хэлж чадахгүй, нуух шаардлагад оруулж байвал энэ нь хүний эрхийн тогтолцоо доголдож буй дохио юм.
Монгол дахь хууль зүйн орчин-Дутуу хамгаалалт, бүдэг заалтууд
Монгол Улсын Үндсэн хуульд хүн бүр эрх тэгш, ялгаварлалгүй байх эрхтэй гэж заасан ч “бэлгийн чиг баримжаа”, “хүйсийн баримжаа”-тай холбоотой эрх зүйн заалтууд тодорхой бус байдаг. ЛГБТ хүмүүсийн хувьд хууль тэднийг тодорхой хамгаалж чадахгүй байна.
Хуулийн орчны гол дутагдал:
- Эрүүгийн хуульд бэлгийн чиг баримжаанд үндэслэсэн үзэн ядалтын гэмт хэргийг тусгаагүй.
- Хөдөлмөрийн хуульд ялгаварлан гадуурхлын эсрэг хамгаалалт тодорхой бус.
- Гэр бүлийн тухай хуульд зөвхөн эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн хооронд гэрлэлтийг хүлээн зөвшөөрдөг.
Эдгээрийн улмаас ЛГБТ хүмүүс ажлын байр, боловсролын орчин, нийгмийн амьдралд илэрхий хэлбэрээр гадуурхагдаж байгаа ч тэдний эрхийг хамгаалах механизм сул байна.
Олон улсын жишиг ба хүлээсэн үүрэг
Монгол Улс олон улсын хүний эрхийн гэрээнүүдэд нэгдсэн. Хүний эрхийн түгээмэл тунхаглал, Иргэний болон улс төрийн эрхийн пакт зэрэг баримт бичгүүдэд хүний нэр төр, ялгаварлалгүй байх эрхийг баталгаажуулсан байдаг. Гэвч эдгээр амлалт бодит амьдралд бүрэн хэрэгжихгүй байгаа нь хүний эрхийн хэрэгжилтийн зөрчлийг илтгэнэ.
Харин Канад, Испани, Герман зэрэг улсуудад ЛГБТ хүмүүсийн гэрлэлтийг хуульчлан зөвшөөрч, үзэн ядалтад үндэслэсэн гэмт хэргийг тусгайлан хуулиар шийтгэдэг. Энэ нь хувь хүний аюулгүй байдал, нийгмийн хүлээн зөвшөөрөл, сэтгэлзүйн эрх чөлөөнд бодит хамгаалалт болж өгдөг.
Шийдэл ба бодлогын санал
Монголд ЛГБТ хүмүүсийн эрхийг бодитоор хамгаалсан хууль, бодлогын орчин хэрэгтэй байна. Үүнд:
- Ялгаварлан гадуурхлын эсрэг хууль-Бэлгийн чиг баримжаа, хүйсийн баримжаанд суурилсан гадуурхлыг хориглох.
- Үзэн ядалтын гэмт хэргийг Эрүүгийн хуульд тусгах-Ялангуяа ЛГБТ хүмүүс рүү чиглэсэн хүчирхийллийг ялган хуульчилж, эрүүгийн хариуцлага хүлээлгэх.
- Түншлэлийн хууль-Хосуудын хамтын амьдралыг хүйс харгалзахгүйгээр хуульчлан зохицуулах.
- Хүний эрхийн боловсролыг бүх шатны боловсролын хөтөлбөрт тусгах-Ойлголцлыг хүүхэд, залуусаас эхлэн төлөвшүүлэх.
“Би хэн бэ?” гэдэг асуулт бол зүгээр нэг бие хүний танин мэдэхүй бус, харин нийгмийн хүлээн зөвшөөрөл, хууль зүйн баталгааны тусгал юм. Маралын түүх бол хувь хүний зоригтой алхам, нийгмийн ойлголцлын гэрэл сүүдрийн нийлэмж. Тэр өөрийгөө нээсэн ч олон хүн өнөөдөр чимээгүй уйлж, нууж, амьдрахад хүрсээр байна. Хэрэв бид жинхэнэ ардчилсан, хүн төвтэй нийгмийг цогцлоохыг хүсэж байвал “өөрийгөө хэн болохыг илэрхийлэх эрх”-ийг хамгаалах хуулийг бодитоор хэрэгжүүлж, хүний эрхийн боловсролыг түгээх цаг болсон.
ХИС-ийн 4-р курсийн оюутан Б.Арвинзаяа