Бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт шууд хүргэдэг "Rhode" брэндийг Хейли Бибер анх 2022 онд үүсгэн байгуулжээ.
Гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэгч "Elf Beauty" компани загвар өмсөгч Хейли Биберийн "Rhode" брэндийг нэг тэрбум ам.доллароор худалдан авах хэлцэлд хүрчээ.
Хэлцлийн мөнгөн дүнгийн 800 сая ам.долларыг бэлэн мөнгө болон хувьцаагаар, нэмэлт 200 сая ам.долларыг гурван жилийн хугацаан дахь "Rhode"-ийн санхүүгийн гүйцэтгэлийг харгалзан олгох болохыг "Elf Beauty" мэдэгдэлдээ дурдсан байна.
Бүтээгдэхүүнээ хэрэглэгчийн гарт шууд хүргэдэг гоо сайхны тус брэндийг Хейли Бибер анх 2022 онд бизнесийн түншүүд болох Лорен Ратнер, Майкл Ратнер нартай хамтран үүсгэн байгуулж байв. 2024 онд 212 сая ам.долларын орлоготой ажилласан "Rhode" энэ оноос эхлэн "Sephora"-ийн дэлгүүрүүдэд бүтээгдэхүүнээ борлуулж эхлэх аж.
Харин орлогоо тогтмол хоёр оронтой хувиар өсгөж байсан "Elf Beauty" сүүлийн улиралд энэхүү өсөлтийн эрчээ алдаад буй. Тус компанийн удирдлагууд олон улсад тэлэхэд төвлөрөн ажиллаж, сүүлд Герман, Мексик, Австрали зэрэг улсын зах зээлд нэвтрээд байгаа юм.
Kim Bhasin
Б.Бат-Очир