Жуулчдын ихээр очиж, Фүжи уулын өмнө зургаа даруулдаг “алдарт” цэгт энэ оны тавдугаар сард торон хаалт суурилуулсан байсныг буулгажээ.
Тодруулбал Японы Фүжикавүчико хотын захиргаанаас Фүжи уулын зураг дарах “алдарт” цэгт уулын барааг хааж, торон хаалт хийхээр болсноо мэдэгдсэн.
Энэ нь хэт их жуулчин ирж, замбараагүй хогоо хаях, бөөгнөрөл үүсэж буйтай холбоотой гэсэн юм.
Улмаар 2.5 метр өндөр, 20 метр урттай хар торон хаалтыг уулын барааг харагдуулахгүй болгон босгосон байсан ч хотын захиргаанаас энэ сарын 15-ны өдөр буулгасан байна.
Эхний ээлжид торон хаалтыг хүчтэй шуурганы улмаас буулгасан бөгөөд дахин босгоход хугацаа шаардлагатай тул энэ хэвээр нь үлдээхээр болжээ.
Хаалт босгосноос хойш тус цэгт ирэх жуулчдын тоо багассан аж. Гэхдээ өмнөх нөхцөл байдал давтагдвал эргээд торон хаалтыг суурилуулна гэв.
Эх сурвалж: CNN