gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     22
  • Зурхай
     5.29
  • Валютын ханш
    $ | 3574₮
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 22
Зурхай
 5.29
Валютын ханш
$ | 3574₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

СУРВАЛЖИЛГА: "Хашаандаа тарьсан ганц модноос маань анх 7 алим ургахад их урамшсан"

Г.Тэгшсүрэн
Нийгэм
2024-08-25
162
Twitter logo
Г.Тэгшсүрэн
162
Twitter logo
Нийгэм
2024-08-25

“Тэтгэвэртээ гарахаараа яг ингэж амьдарна аа. Тахиа тэжээнэ, хашаа дүүрэн мод тарина. Давжаа, торниун алим тариад, хашаанаасаа түүж иднэ. Хөгшинтэйгөө хоёулаа өглөө, оройдоо зөөлөн нөмрөг эгэлдрэглээд, байшингийнхаа үүдний сандал дээр суугаад энүүхэн тэрүүхнийг ярилцана, яг энэ хоёр шиг.

Зочин ирвэл таваг дүүрэн алимаар идээ засаад “ид, ид” гэж дайлаад, илүүг нь аваад яв гэж ууталж өгнө. Тийм ээ, ирэх он жилүүдэд ингэж л амьдрах юм шүү”, яг л энэ хоёр шиг. Тэднийхээс гараад ийм бодолд ээрэгдэж, хүний сайхан сэтгэл, хөдөлмөрч зан чанараар бахдаж явлаа, гартаа уут дүүрэн алим тэвэрчихсэн...

Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн С.Чинбатын хашаа

Дархан-Уул аймгийн 1-р баг, Тосгонд С.Чинбат, Ш.Оюунсүрэн нар амьдарна. Нэг нь гагнуурчин, нөгөө нь бага ангийн багш мэргэжилтэй. Хоёр хүүтэй ч тэд нь гадаадад гэр бүлээрээ амьдарч буй. Тэтгэврийн хоёр л “ардчилалтай чацуу” байшиндаа аж төрнө. Тэдний хашаа яг л ойн төгөл шиг, нов ногоон.

Ш.Оюунсүрэн гуай эхлээд хүлэмжид нарийн ногоо тарив. “Алим тарина даа” гэж хорхойсож, зорьж судалсаар 2016 онд “Эрхэт” жимсний аж ахуйгаас давжаа алимны мод авчээ. Модоо оройхон очиж авчраад хөгшинтэйгөө хоёул шөнийн 02:00 цаг болтол суулгаж. Энэ өдрөөс хойш алимны модоо нялх хүүхэд шиг арчилж, намар бордож, өвөл хучиж, хавар цэцэглэх цагаар нь шороо, салхинаас нөмөрлөсөөр гурван жилийн дараа буюу 2019 онд анхны ургацаа авав. Нэг модноос 20-30 кг давжаа алим хураах боломжтой гэнэ.

Ургацдаа урамшиж, торниун буюу том алим тариалахаар шийдэж, судалж эхэлжээ. Ингээд 2019 онд хоёул явж том алимны мод авчирч хашаандаа тариад 2021 онд анхны ургацаа авав. Долоон ширхэг торниун алим ургасан байхыг өглөө бүр очиж хараад л, баярлаад л. Тэр 7 алим тэдэнд “Ургадаг юм байна, болдог юм байна” гэдэг урам бас итгэл өгчээ. Одоо тэдний хашаанд бэсрэг алимны 5, торниун алимны 5-6 мод байна. Энэ жил Сэлэнгэ явах замд Валя хэмээх буриад бусгүй Оросоос оруулж ирсэн алимны мод зарж байхтай таарч, тэсэлгүй хоёрыг авчээ. Хоёр жилийн дараагаас хашаанаасаа шүүслэг ногоон алим хураах төлөвлөгөөтэй.

Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн Ш.Оюунсүрэн

Алим тариалах эчнээ туршлагатай Ш.Оюунсүрэн гуай хашаандаа алим тариалах хүсэлтэй хүмүүст ингэж зөвлөж байна.

  • Алим тарих гэж байгаа бол эхлээд нөмөрлөх мод тарих нь чухал. Учир нь хаврын хавсарга салхи, цочир хүйтэнд дааруулаад хяруу цохиулчихвал алимны мод ургахгүй. Тэгэхээр би нөмөрлөгд зориулж эхлээд газар голохгүй хурдан ургадаг хайлаас тарьсан. Мөн өндөр ургадаг монос тариад, эдгээр модны голд нь алимны модоо суулгасан.
  • Газраа бордох хэрэгтэй.  Би алимыг элсэрхэг хөрсөнд дуртай ургадаг юм байна гэж ойлгосон. Манай хашааны газар 20 см ухаад л хайрга гарчихдаг. Хайргыг ухаж гаргаж байгаад элс, бууц хийгээд л газраа бордож байгаад модоо тарьсан. Агротехник зөв байх чухал. Тарилтыг хэтэрхий дор гүн суулгавал үндэс нь халахгүй үхчихнэ.
  • Мод хаа сайгүй л зарж байгаа. Гэхдээ ургах, ургахгүй мод бий. Болбол буух эзэнтэй, буцах хаягтай газраас очиж аваад, зөвлөгөө аваад, газар дээр нь очиж туршлагыг нь судлаад худалдаж авах хэрэгтэй.

  • Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн С.Чинбатын хашаанд ургасан алим
    • Торниун алимыг 45 градусын налуу тарина. Налуу тарихгүй бол өвөл хучих боломжгүй болно. Торниун алимыг өвөл заавал хучна, хучиж байж ургана. Давжаа алимыг бол хучих шаардлагагүй.
    • Давжаа алим бол сагсайтал ургана. Сагсайтал ургуулах чухал биш хавар танаж байх хэрэгтэй. Танаж байж л тэр мөчирт үрэл сууж, цэцэг навчаа шахаж тэгээд үр жимсээ өгдөг.
    • Болж өгвөл борооны ус тосоод усалбал жимсний модод нүүрээ угаасан мэт л болдог. Борооны ус гүний худгийнхаас илүү зөөлөн байдаг учраас маш сайн ургадаг.
    • Хүн бүр бие биеэ дуурайгаад болсон болоогүй л мод булаад байвал ургахгүй. Нэг үеэ бодвол заавар, зөвлөгөө фэйсбүүкээр дүүрэн л явж байна. Фэйсбүүкээс сурах юм их бий. Би Ховдын Балжинням гэдэг хүний уулзалтад очиж зөвлөгөө авч байсан. Мөн манай Дарханы “Эрхэт” жимсний аж ахуйн Гансүх ч жимс ургуулах талаар хичээл заадаг, түүнд нь очдог. Тэгэхээр алим, жимс тариалах гэж байгаа бол энэ мэтчилэн туршлагатай хүмүүсээс зөвлөгөө авах хэрэгтэй. Бусдын туршлагатай нүдээр очиж танилцаад, уйгагүй явж судлах зөв.
    • Болсон жимсээ хурааж авчхаад буруу харах биш модоо тордох хэрэгтэй. Алимны мод ч бас сульддаг. Тиймээс намартаа бордож байх хэрэгтэй. Тэгж байж ирэх хаварт цэцэг, жимсээ дэлгэрүүлдэг.
    • Энэ жил тариад л  шууд жимс авах юм шиг боддог, жимс автлаа 3 жил шүү. Алим аваад, амтыг нь үзээд хүн урамшина. Хавар ямар гоё гэж санана, цагаан цэцэг дунд л алхана шүү дээ. Зориод зүтгэвэл бүтэхгүй юм байхгүй. Гол нь арчилгаа чухал.

    Өдгөө 63 настай Ш.Оюунсүрэн гуай ингэж зөвлөлөө. Тэрбээр “Тэтгэврийн бид хоёрт алим тарих биеийн тамир болдог” гэсэн юм.

    Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн С.Чинбат

    Эдний хашаанд модод, жимснээс гадна олон тахиа байна. С.Чинбат гуай нэг удаа Улаанбаатар хот явж Баянзүрхийн товчооны тэр хавьд байдаг айлаас 400 мянган төгрөгөөр хоёр тахиа авчирч байснаа сонин болгож ярив.

    Мөн гахайтай байж гэнэ, гэтэл суурьшлын бүсэд гахай тэжээлгэхгүй гээд газар зааж өгчээ. Тэгтэл хүүхдүүд нь “Ээж аав хоёр минь яах гээ вэ” гэж зөвлөж, тэд өөрсдөө ч “хөгширч байж гахайтай хөөцөлдөөд юу гэх вэ” гээд гахайнуудаа худалдаж, байрыг нь тахианых болгон өөрчилжээ.

    С.Чинбат гуай эртнээс гахай тэжээсэн. Ерээд оны үед байшингаа барихдаа Оросуудаас байшингийн материал гахайгаараа сольж авдаг байснаа дурсаж ярив. Улаан тоосгон байшингийн ширхэг тоосго нэг бүрийг өөрөө цуглуулж, энэ сууцаа өөрөө барьснаа тэр бахадна. Ерөөс энэ хашаанд буй бүхнээ өөрсдийн хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ бий болгосноо тэд бусдад хуваалцан хөөрөлдөх дуртай аж.

    Угаас хөдөлмөрлөж босгосон бүхэн хүнд гайхуулмаар сайхан даа.

    Дархан-Уул аймгийн 1-р багийн иргэн С.Чинбатын тахианы байр.

    Twitter logoPost
    gogo logo
    gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

    © 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан