gogo logo
  •  Мэдээ  
    •   Улс төр
    •   Эдийн засаг
    •   Эрүүл мэнд
    •   Соёл урлаг
    •   Спорт
    •   Нийгэм
    •   Бизнес
    •   Боловсрол
    •   Дэлхийд
    •   Технологи
    •   GOGO тойм
    •   SOS
    •   Нягтлав
    •   Мэддэг мэдээлдэг байя
    •   Мөрөөдлийнхөө зүг
    •   Ногоон дэлхий
  •  GoGo булан  
    •   GoGo Cafe
    •   Гарааны бизнес
    •   Соёлын довтолгоо
    •   СEO
    •   Элчин сайд
    •   GoGo асуулт
    •   МЕГА ТӨСӨЛ
    •   ГУТАЛ
    •   Хүний түүх
    •   35 мм-ийн дуранд
    •   Гаднынхны нүдээр Монгол
    •   Маргааш ажилтай
  •  Үзэх  
    •   Фото
    •   Видео
    •   Зурган өгүүлэмж
  •  Хэв маяг  
    •   Подкаст
    •   Хүмүүс
    •   Гэртээ тогооч
    •   Аялал
    •   Зөвлөгөө
    •   Хоолзүйч
    •   Миний санал болгох кино
    •   Миний санал болгох ном
  • English
  • Цаг агаар
     24
  • Зурхай
     5.11
  • Валютын ханш
    $ | 3573₮
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
  • Мэдээ 
    • Улс төр
    • Эдийн засаг
    • Эрүүл мэнд
    • Соёл урлаг
    • Спорт
    • Нийгэм
    • Бизнес
    • Боловсрол
    • Дэлхийд
    • Технологи
    • GOGO тойм
    • SOS
    • Нягтлав
    • Мэддэг мэдээлдэг байя
    • Мөрөөдлийнхөө зүг
    • Ногоон дэлхий
  • GoGo булан 
    • GoGo Cafe
    • Гарааны бизнес
    • Соёлын довтолгоо
    • СEO
    • Элчин сайд
    • GoGo асуулт
    • МЕГА ТӨСӨЛ
    • ГУТАЛ
    • Хүний түүх
    • 35 мм-ийн дуранд
    • Гаднынхны нүдээр Монгол
    • Маргааш ажилтай
  • Үзэх  LIVE 
    • Фото
    • Видео
    • Зурган өгүүлэмж
  • Хэв маяг 
    • Подкаст
    • Хүмүүс
    • Гэртээ тогооч
    • Аялал
    • Зөвлөгөө
    • Хоолзүйч
    • Миний санал болгох кино
    • Миний санал болгох ном
  • English
gogo logo   Бидний тухай gogo logo Сурталчилгаа байршуулах gogo logo Редакцийн ёс зүй gogo logo Нууцлалын бодлого gogo logo Холбоо барих
gogo logo
Цаг агаар
 24
Зурхай
 5.11
Валютын ханш
$ | 3573₮
icon Онцлох
icon Шинэ
icon Тренд
  Буцах

94 насандаа "3одог тайлсан" хөрөнгө оруулалтын хаан Уоррен Баффеттын намтар

Б.Нямдарь
Дэлхийд
2025-05-07
14
Twitter logo

"Хөрөнгө оруулалтын хаан" хэмээгддэг, тэрбумтан 94 настай Уоррен Баффетт саяхан "зодог тайлж" буйгаа зарласан билээ.

Тодруулбал, Америкийн хөрөнгө оруулагч, буяны сайн үйлстэн тэрбээр томоохон холдинг компани болох Беркшир Хэтэуэй компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлын албан тушаалаасаа буусан. 

Түүхэнд хөрөнгө оруулалтын амжилтынхаа үр дүнд Уоррен Баффетт нь дэлхийн хамгийн нэр хүндтэй хөрөнгө оруулагчдын нэг болжээ. Forbes сэтгүүлээс мэдээлснээр 2025 оны тавдугаар сарын байдлаар Баффеттын хөрөнгийн хэмжээ 159.7 тэрбум ам.долларт хүрч, дэлхийн хамгийн чинээлэг зургаа дахь хүн болсон байна.

Түүний амжилт, карьер, хувийн амьдралын талаарх мэдээллийг хүргэе.

Омаха хотод төрсөн Уоррен одоо ч төрөлх нутагтаа амьдардаг

Уоррен Баффетт 1930 оны наймдугаар сарын 30-нд төрсөн Небраска мужийн Омаха хотод төрсөн. Түүний аав Ховард Баффетт нь АНУ-ын конгрессын гишүүн, бизнесмэн хүн байсан бөгөөд Уоррен бага наснаасаа бизнес, хөрөнгө оруулалтад сонирхолтой хүүхэд байв. Уоррен даруухан амьдралын хэв маягтай гэдгээрээ алдартай. Учир нь тэр 1958 онд 31,500 доллароор худалдаж авсан гэртээ өнөөг хүртэл  амьдардаг.

Түүний ахлах ангийн төгсөлтийн цомогт "Математикт дуртай, ирээдүйн хөрөнгийн зуучлагч" гэж бичсэн байдаг.

Баффетт 1930 оны наймдугаар сарын 30-нд Небраска мужийн Омаха хотод төрсөн бөгөөд гурван хүүхдийн хоёр дахь нь буюу айлын ганц ганц хүү юм. 1942 онд түүний эцэг АНУ-ын Конгресст дөрвөн удаа сонгогдох анхны эрхээ авсны дараа тэд Вашингтон руу нүүжээ. Түүний ахлах ангийн төгсөлтийн цомогт "Математикт дуртай, ирээдүйн хөрөнгийн зуучлагч" гэж бичсэн байдаг. Ахлах сургуулиа төгсөөд хөрөнгө оруулалт, бизнесийн хэд хэдэн амжилттай туршлага хуримтлуулсны дараа Баффетт шууд бизнес эхлүүлэхийг хүссэн ч эцэг нь коллежид заавал орохыг шаарджээ.

Уоррен ээж, эгч, дүү нарынхаа хамт

1947 онд Баффетт Пенсильванийн Их сургуулийн Уортон сургуульд элсэн оржээ. Уоррен тэнд хоёр жил суралцаж 1951 онд бизнесийн удирдлагын бакалаврын зэрэг хамгаалсан. 1950 оны хавар Харвардын Бизнесийн сургуульд өргөдөл гаргасан ч татгалзсан хариу авсан тул Баффетт Колумбийн Их сургуульд элсжээ. Учир нь тэнд түүний хөрөнгө оруулалтын талаарх чухал мэдлэгийг олгосон Бенжамин Грэхэм багшилж байсан юм.

Түүний бизнесийн гол зарчмууд:

  • Бизнесийг ойлгож байж хөрөнгө оруул: Бизнесийн загвар, өрсөлдөх давуу тал, мөнгөн урсгалыг ойлгох шаардлагатай.
  • Урт хугацааны хандлага: Түргэн ашиг хайхаас илүүтэйгээр урт хугацаанд үнэ цэнийг бий болгогч компаниудад хөрөнгө оруулдаг.
  • Даруу байдал ба сахилга бат: Зах зээлийн сэтгэл хөдлөлд автахгүй байх, "хүмүүс айж байх үед идэвхтэй бай" гэдэг зарчимд итгэдэг.
  • Сайн менежментийг хүндэлдэг: Менежментийн баг сайн ажиллаж чадах эсэхийг хамгийн чухал шалгуурт тооцдог.
  • Үнэтэй биш, үнэ цэнэтэй зүйлд хөрөнгө оруул: Хэт өндөр үнэтэй хувьцаанаас зайлсхийдэг

Түүний хэлсэн онцлох ишлэлүүд:

  • Үнэ гэдэг бол төлсөн мөнгө, харин үнэ цэнэ бол олж авсан зүйл. 
    "Price is what you pay. Value is what you get."
  • Гайхалтай компанид шударга үнээр хөрөнгө оруулсан нь, дундаж компанид маш хямд хөрөнгө оруулснаас илүү. 
    "It’s far better to buy a wonderful company at a fair price than a fair company at a wonderful price."

Бизнесийн гараа

Тэр 11 настайдаа анхны хувьцаагаа (Cities Service Preferred) худалдаж авч байсан бол 14-тэйдээ сэтгүүл тарааж, анхны татварын тайлангаа өгч байв.

Баффетт 1951–1954 онд эцгийнхээ Buffett-Falk & Co. компанид хөрөнгө оруулалтын борлуулагчаар, 1954–1956 онд Graham-Newman корпорацид үнэт цаасны шинжээчээр, 1956–1969 онд хэд хэдэн хөрөнгө оруулалтын түншлэлд ерөнхий түншээр, 1970 оноос хойш Berkshire Hathaway компанийн ТУЗ-ийн дарга, гүйцэтгэх захирлаар тус тус ажилласан.

Баффетт Омахад эргэн ирж, хувьцааны зуучаар ажиллахын хажуугаар Дейл Карнегийн илтгэлийн курст суралцжээ. Үүний ачаар тэрээр илтгэх чадвартай болж, Небраскагийн Их сургуульд "Хөрөнгө оруулалтын зарчим" сэдвээр оройн ангийн хичээл зааж эхэлжээ. Тухайн үед түүний оюутнууд түүнээс хамаагүй ахмад байв. Энэ үед Баффетт нэмэлт хөрөнгө оруулалт болгон Sinclair шатахуун түгээх станц худалдан авсан ч амжилтгүй болсон байна.

1954 онд Баффетт Бенжамин Грэхэмийн түншлэлд ажиллах саналыг хүлээн авч, жилийн 12,000 ам.долларын (өнөөдрийн үнэлгээгээр 141,000 орчим) цалинтайгаар ажиллаж эхэлжээ. Тэрээр тэнд Вальтер Шлоссын хамтаар ажилласан. Грэхэм хувьцаа худалдан авахдаа заавал "аюулгүйн хязгаартай" байх зарчим баримталдаг байв. 1956 онд Грэхэм тэтгэвэрт гарч, түншлэлээ хаасан тул Баффетт тухайн үедээ 174,000 ам.долларын (өнөөгийн үнэлгээгээр 2.01 сая) хуримтлалтай болсон байв. Тэрээр Омахад эргэн ирж, хөрөнгө оруулалтын хэд хэдэн түншлэл эхлүүлжээ.

2007–2008 оны санхүүгийн хямрал

2007–2008 оны моргейжийн зээлийн хямрал болон их хямралын үеэр Баффетт капитал хэт эрт хуваарилсан хэмээн шүүмжлэлд өртсөн. Тэрээр 2008 онд New York Times сонинд бичсэн нийтлэлдээ “Америк барааг худалдан ав. 2008 оны гуравдугаар улиралд Berkshire Hathaway-ийн орлого 77 хувиар унаж, хэд хэдэн хөрөнгө оруулалт нь зах зээлийн ханшийн алдагдалд оржээ.

Гэсэн ч 2008 онд Баффетт дэлхийн хамгийн чинээлэг хүн болж, Forbes сэтгүүлээр 62 тэрбум, Yahoo-гийн тооцоогоор 58 тэрбум ам.доллараар үнэлэгдсэн. Ингэснээр 13 жил дараалан №1 байрт байсан Билл Гейтсийг ардаа орхисон юм. 2009 онд Гейтс дахин тэргүүн байрыг эзэлж, Баффетт хоёрдугаарт бичигдсэн. Forbes сэтгүүлийн тооцоогоор 2008–2009 оны хооронд Баффетт 25 тэрбум ам.долларын хөрөнгө алджээ.

Хувийн амьдрал

1949 онд Баффетт нэгэн охинд дурласан ч түүний найз залуу нь укулеле хөгжим тоглодог болохыг хараад дурласан охиныхоо анхаарлыг татахын тулд укулеле хөгжим сурсан цагаас хойш тоглодог болсон гэжээ. Гэхдээ дурласан охиныхоо анхаарлыг татаж чадаагүй ч тэр Сюзан Томпсонтой учирч, хожим гэр бүл болсон. Баффетт хувьцаа эзэмшигчдийн уулзалт зэрэг олон нийтийн арга хэмжээнд укулеле тоглодог бөгөөд өөртөө тусгайлан хоёрыг ч захиалж хийлгэсний нэгийг буяны зорилгоор дуудлага худалдаагаар борлуулж байв.

1952 онд тэр Сюзантай гэрлэсний дараа жил нь том охин Сюзан Элис, 1954 онд хүү Ховард, 1958 онд хүү Питер нар төрсөн.  Сонирхуулахад түүний бага хүү Питер хөгжимчин юм. 1977 онд тэд тусдаа амьдарч эхэлсэн ч Сюзан 2004 оны долдугаар сард нас барах хүртэл албан ёсоор гэр бүл хэвээр байжээ. Тэдний ганц охин Сюзан Омахад амьдардаг бөгөөд Girls, Inc байгууллагын үндэсний зөвлөлийн гишүүн ба Susan A. Buffett Foundation-оор дамжуулан буяны үйл ажиллагаа явуулдаг.

Баффетт согтууруулах төрлийн ундаа огт хэрэглэдэггүй.

2006 онд, 76 насныхаа төрсөн өдөр Баффетт удаан хугацаанд дотно харилцаатай байсан Астрид Менкстэй гэрлэсэн. Астрид тухайн үед 60 настай байсан бөгөөд 1977 онд Сюзан Сан Франциско руу нүүснээс хойш Баффетттэй хамт амьдарч байжээ. Сюзан тэднийг уулзуулахаар анх санаачилж, гурвуулаа ойр дотно найзууд байв. Уоррен Баффеттын гэр бүлээс илгээдэг Зул сарын мэндчилгээнд “Уоррен, Сюзи, Астрид” гэсэн гарын үсэгтэй байдаг байжээ.

Сюзан нас барахынхаа гурван сарын өмнө нэгэн ярилцлагад орохдоо энэхүү харилцааны талаар товч дурдсан нь Баффеттын хувийн амьдралын талаар олон нийтэд ил болгосон бараг анхны тохиолдол болсон. Тэрбээр "Би түүнтэй хамт байхаас залхсан зүйл огт байгаагүй. Зүгээр л хэрэгтэй үед нь дуудахад хэзээд хамт байхаа илэрхийлж байв. Учир нь нас явахын хэрээр миний хамаатан садан, ойр дотнын хүмүүс хорвоогийн мөнх бусыг үзүүлэхэд би үлдсэн амьдралаа өнгөрүүлэх өөрийн гэсэн өрөөндөө ганцаараа баймаар санагддаг болсон. Харин түүнийг ганцаараа байхад нь санаа минь зовж эртний танил, итгэж болох Аяа (Астрид Менкс)-т даатгасан" гэжээ.  

 Уоррен Баффетт болон Астрид Менкс

Сюзан Томпсон 2003 онд амны хөндийн хорт хавдраар өвдөхөд Уоррэн түүнийг эдгэрэх хүртэл амралтын өдөр бүр нисэж очдог байсан ба дараа нь энэ төрлийн хорт хавдрын судалгаанд зориулж 6 сая ам.доллар хандивлаж байв.

2006 онд Баффетт хүү Питерийнхээ өргөж авсан охин Никольд урам хугарч, түүнийг гэр бүлийн гишүүн гэж тооцохгүй буйгаа хэлжээ. Учир нь Николь “The One Percent” нэртэй баримтат кинонд оролцохдоо АНУ-д баян болон жирийн иргэдийн эдийн засгийн ялгааны тухай ярьжээ. Баффеттын анхны эхнэр Сюзан ач охин Николийг “Хамгийн хайртай ач зээ нарын минь нэг” гэж тодорхойлсон ч Баффетт захидалдаа “Би чамайг хууль ёсоор ч, сэтгэл зүйн хувьд ч ач охиноо гэж хэзээ ч хүлээн зөвшөөрөөгүй, миний гэр бүлийн бусад гишүүд ч чамайг ач зээ, үеэл гэж үздэггүй” гэж бичжээ. Гэхдээ тэд 2022 онд эв зүйгээ олсон байна.

Эрүүл мэнд

Баффетт согтууруулах төрлийн ундаа огт хэрэглэдэггүй. 2012 оны дөрөвдүгээр сарын 11-нд тэр  нэгдүгээр шатны түрүү булчирхайн хорт хавдартай болох нь оношлогдсон. Тэрээр долоодугаар сараас эхлэн хоёр сарын турш өдөр бүр туяа эмчилгээ хийлгэжээ.  2012 оны есдүгээр сарын 15-нд Баффетт 44 хоногийн эмчилгээний хөтөлбөрөө бүрэн дуусгаснаа зарлаж, “Энэ өдөр миний хувьд гайхалтай өдөр гэдгээ хэлж байгаадаа баяртай байна” гэжээ. Тэрбээр 2006 онд өөрийн хөрөнгийн 85 хувийг буяны үйлсэд хандивлахаа зарласан. Тэр олон нийтэд үндэсний хэмжээний буяны хандивлагч гэдгээр өндөр үнэлэгддэг.

Twitter logoPost
gogo logo
gogo logo   Бидний тухай gogo logo   Сурталчилгаа байршуулах gogo logo   Редакцийн ёс зүй gogo logo  Нууцлалын бодлого gogo logo   Холбоо барих

© 2007 - 2025 Монгол Контент ХХК   •   Бүх эрх хуулиар хамгаалагдсан