Хөвсгөл аймгийн Хатгал тосгонд баригдаж буй Хүслийн хад аялал жуулчлалын цогцолборын гүйцэтгэгч “Жавхлант Хүслэн” ХХК-ийн захирал Ч.Чулуунбаяр УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар уулзжээ.
Бүтээн байгуулалтын явцтай танилцсан байна.
Цогцолборын ажил 95 хувьтай үргэлжилж, зургаадугаар сарын 1-нд ашиглалтад орно. Явган хүний зам, сүүдрэвч, бүтээгдэхүүн борлуулах цэг, амрах талбай, завины зогсоол, ариун цэврийн байгууламж бүхий иж бүрэн төв болно.
Хөвсгөл аймгийг жил бүр 110 мянга гаруй жуулчид зорьдог. Тэдний олонх нь очдог газруудын нэг нь Хүслийн хад. Өмнө нь иргэдийн аюулгүй байдлыг хангаагүй байсны улмаас хүн унаж бэртэх зэрэг эрсдэл байсан. Цогцолбор ашиглалтад орсноор аюулгүй, ая тухтай орчинд амарч, аялах боломж бүрдэх юм байна.