Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Исланд Улсад хийж буй албан ёсны айлчлалынхаа хүрээнд тус улсын Ерөнхийлөгч Халла Томасдоттирт бараалхав.
Энэ үеэр Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн мэндчилгээг уламжилж, Монгол Улсад төрийн айлчлалын хийхийг урилаа.
Сайд Монгол Улс “гуравдагч хөрш”-ийн бодлогынхоо хүрээнд Исланд Улстай эрчим хүч, хөнгөн үйлдвэрлэл, байгаль орчныг хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарт хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлж, харилцааг эдийн засгийн агуулгаар баяжуулах өргөн боломж байгааг дурдсан.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор наймдугаар сарын сүүлээр Улаанбаатар хотноо зохион байгуулах дэлхийн бизнес эрхлэгч эмэгтэйчүүдийн форумд Хүндэт зочноор оролцоно гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ хэмээн ГХЯ-аас мэдээллээ.